| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 2312000000161 |
| Дугаар | 2023/ДШМ/31 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2023/ДШМ/31
2023/ДШМ/31
Н.И холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч В.Ц, шүүгч Л.Н нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ж.У Шүүгдэгч Н.И
Нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.И гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.И холбогдох 2312000000161 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Дгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын -ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Э сумын дугаар багийн А -0 тоотод түр оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Н И/РД: /
Шүүгдэгч Н.И нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн зүүн талын хашаанд байх хохирогч Б.Б эзэмшлийн монгол гэр буюу хүн байнга амьдрах орон байрны цоожийг эвдэлж нэвтрэн орж Самсунг А90 маркийн дэлгэц нь шатсан гар утас, бичиг баримттай түрийвч, дэлгэц нь шатсан Самсунг А10 маркийн гар утас, 2 кг хонины мах, 1 кг шар тос, 1 литрийн хэмжээтэй 1 ширхэг ургамлын тос, эрэгтэй хоромон гутал зэрэг эд зүйлсийг хулгайлж, хохирогч Б.Б 488.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Н.И холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт Н И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.И 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.И оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.И цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.N 223.300 /хоёр зуун хорин гурван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн 3-14 тоотод оршин суух Ц овогт Ба Б /РД:/-т олгож, Шүүгдэгч Н.И бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдан Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.И авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.И гаргасан давж заалдах гомдолд: Н.И миний бие Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч Б.Б хохирлыг бүрэн барагдуулсан. Иймд Н.И миний бие хөдөлмөрийн чадвараа 80% алдсан группэд байдаг. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Н.И холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг хянан шийдвэрлэхдээ хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн олж тогтоосон. Иймд анхан шатны шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн нөхцөл байдал зэрэгт дүгнэлт хийж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Шүүгдэгч Н.И гомдолд дурдаад байгаа үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Шүүгдэгч тайлбартаа 100 гаруй мянган төгрөг төлсөн гэж ярьж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогчид хохирол төлсөн үйл баримт байхгүй байна. Иймд шүүгдэгч Н.И гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/166 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.
Шүүгдэгч Н.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан, группт байдаг. Хохирогч Б.Б гомдол саналгүй гэсэн. Ял хөнгөлж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа, эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Н.И холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд түүнийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт мөн тохирчээ.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.И “...Хохирогч Б.Б хохирлыг бүрэн барагдуулсан, миний бие хөдөлмөрийн чадвараа 80% алдсан группэд байдаг, миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэж давж заалдах гомдол гаргасан.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.И үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдөөгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шийтгэх тогтоолоор хохирогч Б.Б олгохоор шийдвэрлэсэн 223.300 төгрөгийн хохирол төлсөн болон шүүгдэгч Н.И хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхээр заасан тул шүүгдэгч Н.И давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.И гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Н.И нь 58 хоног цагдан хоригдсон байх тул түүний хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.И цагдан хоригдсон 58 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.