| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2021/0300/З |
| Дугаар | 128/ШШ2025/0063 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2025/0063
2025 01 21 128/ШШ2025/0063
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захир*******ы хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Г би, М.М******* нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн тасгийн дарга, улсын бүртгэгч Д.С******* холбогдох захир*******ы хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “Энэ өдрийн амар амгаланг айлтгая. Танай шүүхэд иргэн М. М*******, Ж.М нарын нэхэмжлэлд хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар, Наториатын танхим болон тэдний ажилтан П.Б, Д.С*******, Д.Х нартай шүүхдэлцэх тухай гомдлыг шүүн хэлэлцүүлэх байтал хариуцагчдыг хуралд оролцуулахгүй, бүгдийг нь хэрэгсэхгүй болгож иргэн Я.О*******ыг оролцуулах тогтоол гаргасан нь шударга шүүгч танай байгууллагад байхгүй байгааг харуулсан юм. Иймээс итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж би танай байгууллагаас татгалзаж хүсэлтээ өгсөн боловч С.Г шүүгчийн туслах “танд бүх нотлох баримт байгаа юм чинь хийлгэсэн нь дээр байх "гэхээр нь нэгэнт л нэхэмжлэл гаргасан юм чинь нотлох баримтыг хүрээнд шийдвэр гарах байх гэж бодоод татгалзсан хүсэлтээсээ татгалзаж хурал үргэлжилсэн билээ. Нас барсан Я.М, Д.Я******* нарыг СХД-ийн ИХАШШүүхийн 2023.11.09- ний дугаар 184/ШШ2023/04283 шийдвэр, НИХДЗШШүүхийн 2024.01.17-өдрийн 210/MA2024/00147 магадлал, болон нас барсан Д.Я*******ыг хэргээс хасах СХД-ийн ИХАШШШүүгчийн 2023.11.08-ны өдрийн дугаар 184/ШЗ2023/19251 захирамжаар захир*******ы хэргийн акт болох Эд хөрөнгө Эрхийн бүртгэлийн ү*** дугаартай бүртгэлээс хасагдах тул танай шүүгч С.Г******* захир*******ы хэргийн хариуцагч байгууллагыг шүүн хэлэлцэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож ямар ч хамаагүй гудамжны хэн нэгэн этгээдийг оролцуулсан иргэний хэргийн шүүх хурлын шинжтэй хийгдэж байгаа, шүүн хэлэлцэх хууль бус үйл ажилла*******аас Захир*******ы хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.
Учир нь: 1. С.Ж би хууль мэдэхгүй байж болно. Миний өмгөөлөгчид итгэх итгэл үнэмшил алдагдсан учраас өөрийнхөө боломж нөхцөлөөр хандсан. Гэвч танай шүүгч С.Г хуулийн мэргэжилтэй. ажлаа хуульд заасны дагуу хэрэгжүүлэх тангараг өргөсөн, туршлагатай шүүгч байтал хууль мэдэхгүй юм шиг дураараа аашилж байгаа нь албан тушаалаа болон хуулийн мэргэжлийг урвуулан ашиглаж бусдад давуу байдлыг хангаж хэрүүл хов живийн чанартай шүүх хурлыг хийж цаг хугацаа. Сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол учруулж байна. 2. Нас барсан Д.Я*******ыг мэдсээр байж хуулийн цоорхой гаргах гэж хүний эрхэд халдаж байгаад гомддог.
3.Танай шүүх бол иргэний хэргийн шүүх бишээ, захир*******ы шүүх гэдгээ мэдэх хэрэгтэй.
4.Би хууль мэдэхгүй байж болно. Шүүгчид хууль мэддэг ба мэргэжил нь шүү дээ.
5.Хүний зовлонгоор тоглоом хийж болохгүй.
6.Таны 2025.01.13-нд гаргасан захирамжийн хариу нотлох барим 2хуудас
7.Д.Я******* хасагдах 2006.03.14-ний захирамж ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Тус захир*******ы хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажилла*******ы явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
Захир*******ы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажилла*******ы аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу М.М******* нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн тасгийн дарга, улсын бүртгэгч Д.С******* холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 1* дугаар хороо, 1* дүгээр байр, 4** тоот 2 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн улсын Ү-***** бүртгэлтэй гэрчилгээний эзэмшигчээр М.М*******, Д.Я*******, Я.О******* нарын нэр дээр 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гарсан улсын бүртгэлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, хуучин эзэмшигч болох Я.М, М.М*******, Д.Я******* нарын нэр дээр болгуулах, Д.Я*******ыг мар******* бүхий орон сууцны бүртгэлээс хасуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захир*******ы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “ ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Захир*******ы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захир*******ы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн М.М******* Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн тасгийн дарга, улсын бүртгэгч Д.С******* холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 1* дугаар хороо, 1* дүгээр байр, 4** тоот 2 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн улсын Ү-****** бүртгэлтэй гэрчилгээний эзэмшигчээр М.М*******, Д.Я*******, Я.О******* нарын нэр дээр 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гарсан улсын бүртгэлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, хуучин эзэмшигч болох Я.М, М.М*******, Д.Я******* нарын нэр дээр болгуулах, Д.Я*******ыг мар******* бүхий орон сууцны бүртгэлээс хасуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
3.Захир*******ы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ГАНБАТ