| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/10494/И |
| Дугаар | 191/ШШ2025/00395 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/00395
2025 01 21 191/ШШ2025/00395
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,
Нэхэмжлэгч: Х ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 3 тоот хаягт оршин суух, Б овогт Ч.Б /РД:/,
Хариуцагч: 1 тоот хаягт оршин суух, Б овогт Ч.Б /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,874,643.13 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Ч.Б, Ч.Б нар нь Х ХК-ийн СБ Зуун айл тооцооны төвтэй 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ/202045199785 тоот зээлийн гэрээ байгуулж 9,500,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, шуурхай бичил зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд бараа материал, тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил, дансны орлого болон Z сериал дугаартай суудлын автомашин зэргийг барьцаалуулсан.
Зээлдэгч Ч.Б, Ч.Б нар нь ЗГ/202045199785 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,412,797.57 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 148,537.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 3,561,334.94 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч Ч.Б, Ч.Б нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг үндэслэн зээлдэгч Ч.Б, Ч.Б нараас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ/202045199785 тоот зээлийн гэрээний үүрэгт
А/ Үндсэн зээлийн үлдэгдэл 6,087,202.43 төгрөг,
Б/ Зээлийн хүүгийн төлбөр 6,976,846.95 төгрөг,
В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 782,593.75 төгрөг,
Г/ Нотариатын үйлчилгээний зардал 28,000 төгрөг,
Нийт 13,874,643.13 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэхгэл хангуулахааар нэхэмжилж байна гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Х ХК нь зээлдэгч Ч.Б, Ч.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,874,643.13 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Зээлдэгч Ч.Б, Ч.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байгаа тул талууд харилцан тохиролцон доорх байдлаар эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байна.
1. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг,
2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг,
2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг,
2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг,
2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг,
2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг,
2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг,
2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг,
2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг,
2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг,
2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,156,223.13 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.
2. Хэрэв хариуцагч нар нь төлбөр төлөх графикыг зөрчсөн тохиолдолд төлбөрийн үүргийг барьцааны хөрөнгө болох Z сериал дугаартай, улсын дугаартай, Mitsubishi colt plus маркийн автомашинаар хангуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Ч.Б, Ч.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,874,643.13 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Ч.Б, Ч.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,874,643.13 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,156,223.13 төгрөгөөр тус тус Х ХК-д төлөхөөр, хариуцагч нар нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Ч.Б-ын өмчлөлийн, Z сериал дугаартай, .улсын дугаартай, Mitsubishi colt plus маркийн автомашин болох хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Ч.Б, Ч.Б нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Х ХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Б, Ч.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,874,643.13 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Ч.Б, Ч.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,874,643.13 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,156,220 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,156,223.13 төгрөгөөр тус тус тус тус Х ХК-д төлөхөөр, хариуцагч нар нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Ч.Б-ын өмчлөлийн, Z сериал дугаартай, .улсын дугаартай, Mitsubishi colt plus маркийн автомашин болох хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Ч.Б, Ч.Б нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,200 /228,000+70,200/ төгрөгөөс 149,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 149,100 төгрөгийг, хариуцагч Ч.Б, Ч.Б нараас 149,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР