2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/00879

 

 

 

 

 

 

 

    2025 он     02 са  ы   03 өдөр

                           192/ШШ2025/00879

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин би,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн нийгмийн даатгалын газар ТБАГ /РД:*******/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, ******* аюушийн өргөн чөлөө, *******5-р байр, ******* тоот хаягт байрлах, “******* групп” ХХК /РД:*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын өр төлбөр 22,06*******,25******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн нийгмийн даатгалын газар ТБАГ нь “******* групп” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын өр төлбөр 22,06*******,25******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

“ ... Ховд аймгийн нийгмийн даатгалын газар ТБАГ-ын  нэхэмжилсэн *******16,32******* төгрөгийг хариуцагч “******* групп” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01-р сарын 30-ны өдөр 3,660,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 28-ны өдөр 3,660,000 төгрөг, 2025 оны 03-р сарын 31-ний өдөр 3,660,000 төгрөг, 2025 оны 0*******-р сарын 30-ны өдөр 3,660,000 төгрөг, 2025 оны 05-р сарын 31-ний өдөр 3,660,000 төгрөг, 2025 оны 06-р сарын 30-ны өдөр 3,76*******,25******* төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Ховд аймгийн нийгмийн даатгалын газар ТБАГ нь хариуцагч “******* групп” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын өр төлбөр 22,06*******,25******* төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “******* групп” ХХК нь нэхэмжлэгчтэй уг төлбөрийг 2025 оны 01-р сарын 30-ны өдөр 3,660,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 28-ны өдөр 3,660,000 төгрөг, 2025 оны 03-р сарын 31-ний өдөр 3,660,000 төгрөг, 2025 оны 0*******-р сарын 30-ны өдөр 3,660,000 төгрөг, 2025 оны 05-р сарын 31-ний өдөр 3,660,000 төгрөг, 2025 оны 06-р сарын 30-ны өдөр 3,76*******,25******* төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2-д “...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана.” гэж тус тус заасан.

5.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ховд аймгийн нийгмийн даатгалын газар ТБАГ-ын  нэхэмжилсэн 22,06*******,25******* төгрөгийг хариуцагч “******* групп” ХХК нь 2025 оны 01-р сарын 30-ны өдөр 3,660,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 28-ны өдөр 3,660,000 төгрөг, 2025 оны 03-р сарын 31-ний өдөр 3,660,000 төгрөг, 2025 оны 0*******-р сарын 30-ны өдөр 3,660,000 төгрөг, 2025 оны 05-р сарын 31-ний өдөр 3,660,000 төгрөг, 2025 оны 06-р сарын 30-ны өдөр 3,76*******,25******* төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, *******1 дүгээр зүйлийн *******1.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн нийгмийн даатгалын газар ТБАГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13*******,135 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

*******.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                В.АМАРТҮВШИН