| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0856/З |
| Дугаар | 128/ШШ2024/1037 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2024/1037
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Манай компани нь тус шүүхэд “Нийслэлийн Засаг даргын 2023 оны ******* дүгээр захирамжаар хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн шатанд хугацаа их шаардагддаг тул хотын захиргаатай эвлэрэх хүсэлтэй байгаа тул бидний урьд өгсөн хүсэлт материалын дагуу дахин хянан үзэх, асуудлыг хурдан шийдвэрлэх хүсэлтээ өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтээ гаргаж байгаа тул хүлээн авна уу.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлөөлөгч буюу гүйцэтгэх захирал нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээс нэхэмжлэгчийн төлөөлөгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН