Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00392

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00392

 

 

 

ГБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/03345 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ГБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ТА ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 415 020 783 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ТА ХХК нь 2017.12.5-ны өдөр ГБтай зээлийн гэрээ шугамын гэрээ, батлан даалтын гэрээ, ипотекийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 300 000 000 төгрөгийг жилийн 22.8, 21.8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Баянгол дүүрэг 11 дүгээр хороо орон сууц, Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол  орон сууц, Баянгол дүүрэг 7 дугаар хороо орон сууц, бараа материал, гэрэээний орлого шаардах эрх, 2000 онд үйлдвэрлэгдсэн  дугаартай автомашин, 2001 онд үйлдвэрлэгдсэн  дугаартай автомашин тус тус барьцаалсан. Зээлээ төлөхийг банкны зүгээс удаа дараа шаардсан.

Гэрээ хуулийн дагуу байгуулагдсан. Хүү төлөх дарааллыг зөвшөөрсөн тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч хоёр зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлж аваад гурав дахь удаагаа зээл хүссэн хүсэлт гаргасныг судлаад банкны зүгээс дахин зээл олгох боломжгүй гэж шийдсэн. Албан тушаалтан нартай холбоотой гомдол гаргаж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, харъяалагдах байгууллагад нь хандаж тогтоолгох эрх нь нээлттэй. Иймд хариуцагч ТА ХХК-наас ЗГ1905119435 гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 100 000 000 төгрөг, хүү 43 038 904 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 845 698 төгрөг нийт 150 884 602 төгрөг, ЗГ1905119440 гэрээний үүргийн гүйцэтгэл зээлийн үндсэн төлбөр 180 648 790 төгрөг, хүү 73 633 851 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 853 539 төгрөг нийт 264 136 180 төгрөг нийт нэхэмжлэлийн шаардлага 415 020 783 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг дээрх хөрөнгүүдээр хангах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ТА ХХК 2017.11.27-нд хүсэлт гаргаж ГБ ХХК-аас нийт 310 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 1,8 хувийн хүүтэй зээл авах хүсэлт гаргаж үүнээс 200 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 6 сарын зээлийг эргэн төлөлтөөс чөлөөлөөд үлдсэн сарыг тэнцүү хувааж төлөх, 110 000 000 төгрөгийг зээлийн шугамаар 24 сарын хугацаатай сүүлийн 4 сард төлөх нөхцөлтэй хүсэлт байгаа. Гэтэл анх зээл олгохдоо хүссэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу биш зээл бүтсэн гарын үсэг зурна уу гэсэн. Гарын үсэг зурах гэтэл зээлийн гэрээний 200 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай 6 сар төлөх гэрээний нөхцөл өөрчлөгдөж 24 сарын хугацаатай эхний 2 сар хүү төлөөд шууд зээлээ тэнцүү хувааж төлөхөөр болсон байсан. Бидний бизнес багадаа 3 сар шаарддаг өндөр хэмжээний үнийн дүнгээр эргэлт хийдэг бизнесийн онцлогоо тайлбарлан хөөцөлдсөн боловч өөр нөхцөлөөр гэрээ байгуулж шахалтад оруулсан тул аргагүйн эрхэнд гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Банкны зүгээс зээлээ аваад хэрэглээд явж бай он гараад энэ асуудлын талаар дахин хүсэлт гаргаад шийдвэрлүүлж болно. Нэмэлт гэрээ байгуулаад шийдээд өгнө гэсэн боловч зээлийн хороо хуралдаад таны хүсэлт орсон боловч хэн нь юу хэлснийг мэдэхгүй ойлгомжгүй зүйл болоод өнгөрсөн гэсэн хариу өгсөн. Авсан 200 000 000 төгрөгийн зээлийн төлөлтийг хийгээд үлдэгдэл 180 648 790 төгрөг үлдсэн. 100 000 000 төгрөгийн зээлийн шугаман гэрээтэй нийлээд 300 000 000 төгрөгний зээл авснаас 280 648 790 төгрөгний үлдэгдэлтэй байна. Энэ зээлээ төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ТА ХХК-наас 415 020 783 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-нд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.У-н өмчлөлийн Баянгол дүүрэг 14 дүгээр хороо  орон сууц, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо ө орон сууц, Г.У, Г.Б нарын өмчлөлийн Баянгол дүүрэг 7 дугаар хороо 4орон сууц, бараа материал, гэрээний орлого шаардах эрх, kia  маркийн  улсын дугаартай,  маркийн  улсын дугаартай автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 233 053 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ТА ХХК-наас 2 233 053 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн Наймдугаар бүлгийн Хугацааг тодорхойлох тоолох журам, 206 дугаар зүйлийн Үүрэг гүйцэтгэх зарчим, 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1-ийн 'Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс ззэл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхин хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө. гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт Зээлдэгч гзрээнд заасан хутацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хории хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэх мэт хуулийн заалт, зарчмуудыг буруу тайлбарлаж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэхээр гэрээг үндэслэж тэрээр гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийн гэрээний хүүний төлбөрийг төлөх графикийг зөрчсөн, гэрээний 3.1.2, 3.1,3-д зааснаар зээлдэгч хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, түүний дараа зээлийн хүү, эцэст иь зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллыг баримтлах үүрэгтэй... ...тул тайлбар нь үндэслэлгүй байна.гэж дүгнэн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчиж хариуцагчийн төлсөн телбөрийг үүргийн гүйцэтгэлээс хасаагүйгээрээ түуний эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ГБ ХХК нь хариуцагч ТА ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 415 020 783 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч үндсэн зээлийн үлдэгдлийг төлнө. Хариуцагч төлбөр суутган авахдаа хуульд заасан дарааллыг алдагдуулсан гэж маргажээ.

Зээлдэгч ТА ХХК, захирал Г.Уранчимэг нар нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр ГБ ХХК-тай ЗГ1905119435/LNFL тоот зээлийн шугамын гэрээ, БДГ1905119435/LNFL тоот батлан даалтын гэрээ,

ЗБ1905119435/LNFL-1 тоот ипотекийн гэрээ,

ЗБ1905119435/LNFL-2 тоот ипотекийн гэрээ,

БГ1905119435/ LNFL -1 тоот барьцааны гэрээ

БГ1905119435/LNFL-2 тоот барьцааны гэрээ,

БГ1905119435/LNFL-3 тоот барьцааны гэрээ

БГ1905119435/LNFL-4 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан, зээл 100 000 000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлийн шугам зориулалтаар,

 

2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр ЗГ1905119440 тоот зээлийн гэрээ, БДГ1905119440 тоот батлан даалтын гэрээ,

ЗБ1905119440-1 тоот ипотекийн гэрээ

ЗБ1905119440-2 тоот ипотекийн гэрээ,

БГ1905119440-1 тоот барьцааны гэрээ,

БГ1905119440-2 тоот барьцааны гэрээ,

БГ1905119440-3 тоот барьцааны гэрээ,

БГ1905119440-4 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан зээл 200 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй тус тус зээлсэн. /хх8-52/

 

Зээл болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт тус тус заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

Зээлийн мөнгөн хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсанд хариуцагч маргаангүй бөгөөд Зээлээ шилжүүлгээр хүлээж авсан гэж тайлбарлажээ. /хх 100 дугаар хуудасны ар тал /

Мөн зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээл, хүүгийн төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй.

 

Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байна. Зээлдэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 280 648 790 төгрөг төлөхийг хэсэгчлэн зөвшөөрч бол үлдэх 135 020 783 төгөргийг зөвшөөрч, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн дарааллаар суутгал хийгдээгүй гэж маргажээ.

 

Зээлдэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон завсрын графикт хугацааг зөрчиж байсан, гэрээний ерөнхий хугацаа дууссанаас хойш хийсэн төлөлт байхгүй байх тул зээлдүүлэгч ГБ ХХК-ийн тооцооллыг няцаах, үүргийн гүйцэтгэлд төлсөн төбөрийг буруу суутгасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх юм.

 

Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 415 020 783 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/03345 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 233 054 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ш.ОЮУНХАНД