| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/00028/И |
| Дугаар | 314/ШШ2025/00043 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 314/ШШ2025/00043
2025 01 22 314/ШШ2025/00043
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би
Нэхэмжлэгч “******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Өвөрхангай аймгийн ****** сумын **** дугаар багийн *** дүгээр гудамжны **** тоотод оршин суух, ****** овгийн ****** ******т холбогдох 798,608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Манай компани нь Өвөрхангай аймгийн захад үйл ажиллагаа явуулдаг байсан. Иргэн Э.******т зээлээр бараа, бүтээгдэхүүн нийлүүлж төлбөр тооцоогоо нийлж, сарын сүүлд төлбөрөө авдаг байсан бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоо нийлж акт баталгаажуулснаас хойш үлдэгдэл төлбөр 798,608 төгрөгийг төлөхгүй, утсаа авахгүй, утасны дугаараа өөр хүнд шилжүүлж алга болсон. Иймд Э.******ээс бараа, бүтээгдэхүүний дутуу төлбөр 798,608 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Э.****** шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие ****** ****** нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус “******” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээж авсан. Тус нэхэмжилсэн 798,608 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 399,304 төгрөгийг, үлдсэн мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хувааж төлөх боломжтой байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ****** хариуцагч Э.******ээс зээлээр өгсөн барааны үнэ 798,608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Э.****** нь “******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******гийн нэхэмжилсэн 798,608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тус мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 399,304 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 399,304 төгрөгийг хувааж төлөхөөр хариу тайлбар гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.****** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус мөнгийг 2 хувааж төлөхөөр тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч “******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан бөгөөд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.” гэж заасан.
Нэхэмжлэгч “******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээг ирүүлсэн боловч тус гэрээнд хариуцагч Э.****** гарын үсэг зураагүй байгааг дурдаж байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,717 төгрөгийн тавин хувь болох 11,858.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 11,858.5 төгрөг, хариуцагч Э.******ээс 11,858.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.******т холбогдох 798,608 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,717 төгрөгийн тавин хувь болох 11,858.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 11,858.5 төгрөг, хариуцагч Э.******ээс 11,858.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ