| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/06198/И |
| Дугаар | 192/ШШ2025/01032 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/01032
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .1, .3-т зааснаар ******* овогт *******гийн *******,******* овогт *******ы ******* нарын гэрлэлтийг цуцласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .5-д зааснаар ******* оны -р сарын -ний өдөр төрсөн охин Б.*******, оны -р сарын -ны өдөр төрсөн охин Б.******* нарыг эх Б.Дулмасүрэнгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ******* оны -р сарын -ний өдөр төрсөн охин Б.*******, оны -р сарын -ны өдөр төрсөн охин Б.******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******аар сар бүр тус бүрт нь тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад гэрлэгчид Сонгинохайрхан дүүрэг, 16-р хороо, 1-р хороолол, 18032 Барилгачдын гудамж, 40-р байр, 38 тоот хаягт байршилтай, 39,75м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцнаас Б.*******т ногдох хувь болох 45,000,000 төгрөгийг Б.******* төлөх, уг орон сууцыг Б.******* нь Б.*******гийн нэр дээр шилжүүлж өгөх, 6053-УБЛ улсын дугаартай Тоёота приус маркийн авто машиныг Б.*******ын өмчлөлд үлдээхээр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,0 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх үүрэгтэй болохыг тайлбарласугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .9., 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар гэрлэлт цуцласан болон хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсүгэй.
8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.*******д тайлбарласугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн 4 дэх заалтад зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид, тэдгээр төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН