| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/01586/И |
| Дугаар | 192/ШШ2025/01359 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/01359
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ...-ны нэхэмжлэлтэй, ...нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч нараас 133,524,176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 8,583,610 төгрөгөөс татгалзаж, 124,939,567 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч .., .. нар хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 17,538,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 17,538,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17,530,133 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 17,538,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 17,538,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17,530,134 төгрөг, 2027 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 9,864,000 төгрөг, 2027 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 9,863,300 төгрөгөөр төлж барагдуулах, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд барьцаа хөрөнгийг нэхэмжлэгч тал бүрэн чөлөөлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,082,520 төгрөгөөс 691,196 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсээс 391,324 төгрөгийг, хариуцагч ...нараас 391,324 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ...-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА