Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/1047

 

MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨMНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би, даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3-р танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: ******* (*******) ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа УТОХГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтсийн  Тaтварын улсын байцаагч Ж.*******, Х.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын УТОХГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын УТОХГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гарган маргаж байна.

Хоёр. Маргааны үйл баримтын талаар:

2.1.Татварын ерөнхий газрын УТОХГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар ******* (*******) ХХК-д шийтгэлийн *** төгрөг, хохирлын *** төгрөг, нөхөн төлбөрийн *** төгрөг, нийт *** төгрөгийг бэлнээр сайн дураар биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн.

2.2. ******* (*******) ХХК-иас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* тогтоолоор шийдвэрлэж, хариуг хүргүүлсэн байна.

2.3. Нэхэмжлэл гаргагч ******* (*******) ХХК нь дээрх хариуг эс зөвшөөрч, тус шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч ******* (*******) ХХК-ийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Манай компани нь ******* улсын Засгийн газрын 1997 оны 02 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор батлагдсан 1997 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан эрх үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Бүгд найрамдах Хятад ард улсын орд газрын харьяа ХХК-ийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд бөгөөд 1991 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай Бүгд Найрамдах ******* Ард Улс, Бүгд найрамдах Хятад ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу -т талбайд газрын тостой холбоотой үйл ажиллагааг 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл явуулж байна.

Татварын ерөнхий газрын УТОХГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагчийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг дараах байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэгдүгээрт, Бүтээгдэхүүн хуваах гэрээний заалтад 10.1 болон 10.2 дугаар зүйлд заасан урамшууллын төлбөр, 10.4 дүгээр зүйлд заасан газрын түрээсийн төлбөр, -д заасан орлогын татвар, 10.5 дугаар зүйлд заасан захиргааны шимтгэл болон 14 дүгээр зүйлд заасан Газрын тосны хэрэг эрхлэх газар болон Засгийн газрын бусад байгууллагаас үзүүлсэн бодит үйлчилгээний хөлсний төлбөрт төлсөн төлбөрүүдийг тус тус үл оролцуулан, гэрээлэгч (түүний салбар байгууллага буюу түүний хувь нийлүүлэгч, түнш болон бусад хамтран эзэмшигч) нь энэхүү гэрээний дагуу явагдаж буй газрын тостой холбогдсон үйл ажиллагаатай холбогдолтой бусад бүх татвараас энэхүү гэрээний дагуу чөлөөлөгдөнө гэж заасны дагуу манай компани аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бусад бүх төрлийн татвараас чөлөөлөгдөнө гэж үзэж байна. Гэрээний энэхүү заалт нь үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөд нэгэн адил үйлчилж байгаа билээ. Гэрээний дахь заалтад гэрээлэгчийн *******ын харьяат бус оролцон гүйцэтгэгч нь энэхүү гэрээний дагуу тэдгээрийн газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд ногдуулах орлогын албан татвар буюу бусад бүх татвараас чөлөөлөгдөнө гэж зааснаар манай компани нь ******* улсын нутаг дэвсгэрт 183 хоногоос дээш хугацаагаар ажилласан гадаадын ажиллагсдад олгосон цалин хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос хувь хүний орлогын албан татвар суутган тооцож төсөвт төлөхөөс чөлөөлөгдөж байгааг дурдах нь зүйтэй байна.

Хоёрдугаарт, Компанид хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нар нь компанийн санхүүгийн баримтад шалгалт хийж дуусаад тооцооллын баримтыг бидэнд танилцуулж тайлбар гаргах боломжоор хангалгүй ******* дугаартай шийтгэлийн хуудас бүхий хавсралт материалыг шуудангаар ирүүлсэн.

Гуравдугаарт, ******* улсын Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна” гэж зааснаар бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбогдох заалтын хууль эрх зүйн байдлыг тодорхойлж байна. Захиргааны шийдвэр, үйл ажиллагаанд гагцхүү хууль дээдлэх зарчим үйлчилж шийдвэр гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх ёстой билээ. Татварын байцаагч нарын үйлдсэн шийтгэлийн хуудас нь Хөрөнгө оруулагчийн ******* улс дахь хөрөнгө оруулалтын ашиг сонирхол, шударга, тэгш хэргийг хангаагүй байгаа нь хоёр улсын Засгийн газар хооронд байгуулагдсан “Хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай” болон ”Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” хэлэлцээрүүдийг зөрчиж байна.

Дөрөвдүгээрт, ******* дугаартай шийтгэлийн хуудсанд дурдсан бүтээгдэхүүн

хуваах гэрээтэй холбоотой зөрчилтэй татварын ногдол, төлөлтийн талаарх дүгнэлт нь үл хөдлөх хөрөнгөөс бусдаар 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлттэй адилхан байна. Дээрх дугаартай актыг 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ******* улсын татварын ерөнхий газрын дэргэдэх Mаргаан таслах зөвлөлийн шийдвэрийн дагуу хүчингүйд тооцсоныг дурдах нь зүйтэй байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хувьд, манай компанийн зүгээс ******* тоот шийтгэх хуудсыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газар болон Засгийн газрын холбогдох яамнуудад албан бичгээр хандаж байсан боловч шийдвэрлэгдээгүй тул 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний огноотой албан бичигт хавсарган ирүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн *******тай тогтоолоор 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр баталсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2-д заасны дагуу Татварын ерөнхий газрын УТОХГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын үйлдсэн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв: Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“Татварын улсын байцаагч нар нь тус компанийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 21******* дугаар шийтгэлийн хуудсаар *** төгрөгийн зөрчилд нийт 1***0 төгрөгийн төлбөр ногдуулсныг татвар төлөгч эс зөвшөөрч, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Татварын ерөнхий хуулийн /2019 он/ 2 дугаар зүйлийн 2.2-т “ улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан боловч бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Улсын Засгийн газар болон хуулийн этгээдийн хооронд байгуулсан иргэний эрх зүйн харилцаанд хамаарах гэрээ тул Улсын Олон улсын гэрээ гэж үзэх үндэслэлгүй.

Мөн Улсын Үндсэн хуулийн ******* зүйлд “ Улсын олон улсын гэрээ нь соёрхон батлагдсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн адил үйлчилнэ”, Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:” 25.1.7-д “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;” гэж зааснаас үзэхэд хуулиар ногдуулсан татварыг хөнгөлөх чөлөөлөх асуудал нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн асуудал байх бөгөөд Улсын Засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээгээр татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй байна.

Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь олон улсын гэрээ биш болох нь тодорхой байх нөхцөлд татварын харилцаа нь татварын хууль тогтоомжоор зохицуулагдах бөгөөд бүтээгдэхүүн хуваах гэрээний татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбогдох заалт нь Улсын татварын хууль тогтоомжид зааснаас давж үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

4.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Тус компанид үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулаагүй гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудас ногдуулсан. Тухайн үедээ нийтдээ 4 төрлийн оффисын барилга, 1 авто машины зогсоолд үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулсан. Үл хөдлөх, эд хөрөнгийн албан татварын тухай хуульд үл хөдлөх хөрөнгө гэж юуг хэлэх вэ, яаж, хэрхэн ямар хувь хэмжээгээр албан татвар ногдуулах вэ гэдгийг зааж өгсөн. Тус компани өөрөө Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд заасны дагуу бүртгүүлээгүй байсан тул тухайн хуульд заасны дагуу хувь хэмжээгээр албан татвар ногдуулсан байгаа. Mөн гадагш шилжүүлсэн орлогод тухайн компанийн аж ахуй нэгжийн орлогын албан татварыг ногдуулсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******* (*******) ХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын татварын орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн  Тaтварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. 

          2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан.

2.1.“...Бүтээгдэхүүн хуваах гэрээнд “...гэрээлэгч нь энэхүү гэрээний дагуу явагдаж буй газрын тостой холбогдсон үйл ажиллагаатай холбогдолтой бусад бүх татвараас энэхүү гэрээний дагуу чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу манай компани аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бусад бүх төрлийн татвараас чөлөөлөгдөнө.

2.2.Компанид хяналт шалгалт хийсэн Татварын улсын байцаагч нар нь компанийн санхүүгийн баримтад шалгалт хийж дуусаад тооцооллын баримтыг бидэнд танилцуулж тайлбар гаргах боломжоор хангалгүй шийтгэлийн хуудас бүхий хавсралт материалыг шуудангаар ирүүлсэн.

2.3.Шийтгэлийн хуудас нь хөрөнгө оруулагчийн ******* улс дахь хөрөнгө оруулалтын ашиг сонирхол, шударга, тэгш хэргийг хангаагүй байгаа нь хоёр улсын Засгийн газар хооронд байгуулагдсан “Хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай” болон ”Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” хэлэлцээрүүдийг зөрчиж байна.

2.4.Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой зөрчилтэй татварын ногдол, төлөлтийн талаарх дүгнэлт нь үл хөдлөх хөрөнгөөс бусдаар 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаар татварын улсын байцаагчийн дүгнэлттэй адилхан байна. Дээрх дугаартай актыг 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ******* улсын татварын ерөнхий газрын дэргэдэх Mаргаан таслах зөвлөлийн 16 дугаар шийдвэрийн дагуу хүчингүйд тооцсоныг дурдах нь зүйтэй байна.

3.Татварын улсын байцаагч нар ******* (*******) ХХК-ийн 2012-2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар нийт *** төгрөгийн зөрчилд ***0 төгрөгийн нөхөн татвар, ***0 төгрөгийн торгууль, ***0 төгрөгийн алданги, нийт 1***0 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

4.Нэхэмжлэгчээс шийтгэлийн хуудасны 1 дэх зөрчил болох 2013-2015 онд чөлөөлөгдөх борлуулалтад ногдох зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцсон *** төгрөгийн зөрчлийн дүнгээр тайлангаар алдагдлыг бууруулсны хүлээн зөвшөөрч, харин 2, 3, 4, 5 дахь зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй... Улсын Засгийн газрын 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор батлагдсан 1997 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь дуусгавар болоогүй, цуцлагдаагүй, өөрчлөгдөөгүй, хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа, ... гэрээний , 10.4, 10.5 дугаар зүйлд ... болон Арван дөрөвдүгээр зүйлд заасан ... төлсөн төлбөрүүдийг тус тус үл оролцуулан, гэрээлэгч нь энэхүү гэрээний дагуу явагдаж буй газрын тостой холбогдсон үйл ажиллагаатай холбогдолтой бусад бух татвараас энэхүү гэрээний дагуу чөлөөлөгдөнө, ... гэж заасны дагуу манай компани нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон бусад бух төрлийн татвар төлөхөөс чөлөөлөгдөх учиртай, энэхүү заалт нь мөн үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөд нэгэн адил үйлчилж байгаа,... гэрээний 10.3 (г), (д) заалтын дагуу манай компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөхөөс, ... мөн ... хөдөлмөр эрхлэлтийн орлогоос хувь хүний орлогын албан татвар суутган тооцож, төсөвт төлөхөөс чөлөөлөгдсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

5.Учир нь, нэхэмжлэгч нь гадаадын аж ахуй нэгжийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, улсын хуулийн дагуу 2006 оны 02 дугаар сарын 27-нд үүсгэн байгуулагдсан, Улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Дорноговийн талбайд газрын тосны хайгуул хийх, олборлох, боловсруулах, тээвэрлэх ... үйл ажиллагааг явуулдаг.

6. Газрын тосны хэрэг эрхлэх газар болон компанийн хооронд 1997 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г байгуулж, уг гэрээг Улсын засгийн газрын 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор баталжээ. компани нь Австрали улсын компани руу шилжүүлж, улмаар ; компани нь дээрх Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг Рок Ойл компаниас 2001 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус тус шилжүүлэн авсан.

7. Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан Улсын олон улсын гэрээ мөн эсэх талаар улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамнаас лавлахад уг гэрээ нь улсын олон улсын гэрээнд хамаарахгүй, олон улсын хувийн эрх зүйн гэрээ болохыг тодорхойлж, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2020 оны ******* сарын 01-ний өдрийн , Гадаад харилцааны яамны 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар албан бичгээр хариу ирүүлсэн.

7.1.Мөн ******* () ХХК-ийн Бүтээгдэхүүн хуваах гэрээний зүйл заалт болон үйлчлэх хүрээ нь ХХК-ийн Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй адил байгуулагдсан байх бөгөөд уг Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь олон улсын гэрээ мөн эсэхийг шүүх дүгнэсэн байна.

7.2.Тодруулбал, ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар актыг хүчингүй болгуулах тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны ******* сарын 16-ны өдрийн тогтоолд Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь олон улсын нийтийн эрх зүйн гэрээ биш тул дотоодын хууль тогтоомжоос дээгүүр хэрэглэгдэхгүй талаар дүгнэжээ.

7.3.Иймд Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-ний дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон бусад бүх төрлийн татвараас чөлөөлөгдөнө гэх нэхэмжлэгчийн  тайлбар үндэслэлгүй байна.

8.Татварын улсын байцаагчид 2013-2016 онд нийт *** төгрөгийн санхүүгийн тайлан дахь үл хөдлөх хөрөнгөнд албан татвар ногдуулан төлөөгүй зөрчилд *** төгрөгийн нөхөн татвар, *** төгрөгийн торгууль, *** төгрөгийн алданги, нийт *** төгрөгийн төлбөр оногдуулжээ.

8.1.Татварын хяналт шалгалтаар ******* ( ХХК-ийн 2013 онд санхүүгийн тайланд бүртгэлтэй , орд газарт байршилтай нийт *** төгрөгийн дансны үнэтэй 4 төрлийн оффисын барилгад. 2014-2016 онд Зүүнбаян, орд газарт байршилтай нийт *** төгрөгийн дансны үнэтэй 4 төрлийн оффисын барилга, 1 машины зогсоолд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүйд шийтгэлийн хуудсаар төлбөр оногдуулсан нь үндэслэлтэй.

8.2.Учир нь, Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн хөрөнгийн бүртгэлийн мэдээллийн санд тус компанийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй, мөн даатгалд даатгуулсан талаар нотлох баримт ирүүлээгүй, тул уг хөрөнгийн данс бүртгэлийн үнэд албан татвар ногдуулах бөгөөд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тухай хяналт шалгалтын хавтаст материалд данс бүртгэлийн үнэ нь үндсэн хөрөнгийн бүртгэлийн жагсаалтад тусгагдсан байна.

8.3.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль /2000 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д ... Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөнд албан татвар ногдуулна, 5 дугаар зүйлийн 5.1-д Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, ... бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, … даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно, 6 дугаар зүйлийн 6.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал … 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна, 8 дугаар зүйлийн 8.1-д Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно гэж заасны дагуу татварын улсын байцаагчид данс бүртгэлд бүртгэгдсэн үнэлгээнд үндэслэн татвар оногдуулсан нь үндэслэлтэй.

9.Татварын улсын байцаагчид 2013-2016 онд нийт *** төгрөгийн оршин суугч бус этгээдээр гүйцэтгүүлсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг гадагш шилжүүлэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутган тооцож тайлагнаагүй зөрчилд *** төгрөгийн нөхөн татвар, *** төгрөгийн торгууль, *** төгрөгийн алданги, нийт *** төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

9.1.******* () ХХК нь 2013 онд , компанид нийт *** төгрөгийн, 2014 онд , болон ,, компаниудад нийт *** төгрөгийн, 2015 онд , , ,, компаниудад нийт *** төгрөгийн, 2016 онд , компанид нийт *** төгрөгийн төлбөрийг тус тус шилжүүлсэн боловч албан татвар ногдуулан суутгаж, тайлагнаагүй байна.

9.2.Том татвар төлөгчийн газраас ирүүлсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тухай хяналт шалгалтын хавтаст материалд оршин суугч бус этгээдийн үзүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийн дүн, хуулийн этгээдийн нэр, улс, гэрээтэй эсэх, гэрээний дугаар, харилцагч байгууллагын аль улсын хуулийн этгээд болох, татвар төлөгчийн гэрчилгээтэй эсэх мэдээллийг авахаар Баримт бичгийн хүсэлт 01 маягтыг хүргүүлж, татвар төлөгчөөс ирүүлсэн боловч, 2013-2016 оны байнгын оршин суугчийн гэрчилгээ ирүүлээгүй байна.

9.3.Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 7 дугаар зүйлийн 1-д хэлэлцэн тохирогч Улсын аж ахуйн нэгж нь Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын нутаг дэвсгэрт байрладаг төлөөлөгчийн газраар дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлээгүй тохиолдолд зөвхөн Хэлэлцэн тохирогч Улс татвар ногдуулна... гэж заасан байна. Хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд Энэхүү Хэлэлцээр нь хэлэлцэн тохирогч хоёр улсын буюу эдгээрийн аль нэгний нутаг дэвсгэрт байнга оршин суугч этгээдийг хамаарна гэж заасны дагуу Улсын аж ахуйн нэгжид ажил үйлчилгээг үзүүлсэн оршин суугч бус этгээд нь татварын зорилгоор БНХАУ-ын байнга оршин суугч этгээд мөн болохыг нотолсон Байнгын оршин суугчийн сертификаттай тохиолдолд хэлэлцээрт хамрагдах бөгөөд гомдол гаргагч дээрх нэр бүхий этгээдийн байнгын оршин суугчийн сертификатыг ирүүлээгүй, БНХАУ-ын байнга оршин суугч этгээд болох нь нотлогдоогүй тул хэлэлцээрт хамрагдахгүй, дотоодын татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдуулсан байна.

9.4.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.2.9-д Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Улсын нутаг дэвсгэрт болон Улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар:

г/ Улсын нутаг дэвсгэр дээр... гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого,

д/ Улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил,

үйлчилгээний орлого гэж заасны дагуу төлбөр оногдуулсан нь үндэслэлтэй байна.

10. Татварын улсын байцаагчид 2013-2016 онд нэр бүхий 12 компанид нийт *** төгрөгийн төлбөрийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тооцож тайлагнаагүй зөрчилд *** төгрөгийн нөхөн татвар, *** төгрөгийн торгууль, *** төгрөгийн алданги, нийт *** төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

10.1.******* () ХХК-тай 2013 онд Хятад улсын группын // нэрээр, 2014-2016 онд БНХАУ-ын, // нэрээр БНХАУ-ын 1 хуулийн этгээд Өрөмдлөгийн гэрээ /, Каротажийн ажлын гэрээ //, Шаврын судалгааны ажлын rapas //, Tуршилтын ажлын гэрээ /T, Шингэн хагалбарын ажлын гэрээ // зэрэг ажил, үйлчилгээний гэрээ байгуулан, БНХАУ-аас оруулж ирсэн туслан гүйцэтгэгчдээр дээрх ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд ******* монгол ХХК нь төлбөрийг -д кассаар болон харилцахаар шилжүүлсэн болох нь зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тухай хяналт шалгалтын материалд авагджээ.

10.2.Татварын улсын байцаагчид бусад оршин суугч бус этгээдтэй байгуулсан гэрээ, ажил үйлчилгээний нэр төрөл, шилжүүлсэн төлбөрийн баримт зэргийг авахаар Баримт бичгийн хүсэлт 02-ийг хүргүүлж, татвар төлөгчөөс ,, , , Company,,, , Co.ltd, LTD зэрэг 7 компанийн 2013-2016 оны нийт 49 гэрээ хяналт шалгалтад ирүүлсэн.

10.3.Дээрх нэр бүхий этгээдэд ажил үйлчилгээний төлбөрийг шилжүүлэхдээ Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварыг суутгаж, тайлагнаагүй болох нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллээр нотлогдож байна.

10.4.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, 7.4.9. улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/ ажиллагааг 7.2-т ”Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна ” 7.2.5. “Оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ” , 16 дугаар зүйлийн 16.1.2-т “оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа оршин үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө” гэж заасны дагуу оршин суугч бус этгээдэд төлбөрийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч, төсөвт төлөөгүй зөрчилд шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.

11.Татварын улсын байцаагчид 2013-2016 онд нийт *** төгрөгийн Улсын нутаг дэвсгэрт 183 хоногоос дээш хугацаагаар ажилласан гадаад ажиллагсдад олгосон хөдөлмөр эрхлэлтийн орлогод хувь хуний орлогын албан татвар суутган тооцож, төсөвт төлөөгүй зөрчилд *** төгрөгийн нөхөн татвар, *** төгрөгийн торгууль, *** төгрөгийн алданги, нийт *** төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

11.1.Ингэхдээ 183 хоногоос дээш хугацаагаар ажилласан гадаад ажиллагсдад олгосон *** төгрөгийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулж суутгаагүй, төсөвт төлөөгүйд нийт *** төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй.

11.2.Тухайлбал, ******* () ХХК-д 2013-2016 онд ажилласан гадаад ажиллагсад Улсад 183 хоногоос дээш хугацаагаар ажилласан болох нь Том татвар төлөгчийн газрын зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тухай хяналт шалгалтын материал дахь цалингийн өглөгийн дансны хуулга бүхий баримт, Гадаадын иргэн харьяатын газраас ирүүлсэн 2022 оны ******* сарын 06-ны өдрийн *** тоот албан бичгээр ирүүлсэн мэдээллээр нотлогдох бөгөөд цалингийн өглөгийн дансны хуулганд компанийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

11.3.Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Дараах хувь хүнийг Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч гэж үзнэ:”, 6.1.2-т “тухайн татварын жилд 183 ба түүнээс дээш хоног Улсад амьдарсан”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараах орлогод албан татвар ногдуулна:”, 8.1.1-т “цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого”, 26 дугаар зүйлийн 26.3-т “Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ” гэж заасны дагуу 183 хоногоос дээш хугацаагаар ажилласан гадаад ажиллагсдад олгосон хөдөлмөр эрхлэлтийн орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулж суутгаагүй, төсөвт төлөөгүй зөрчилд шийтгэлийн хуудсаар хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй байна.

11.4.Түүнчлэн, Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны 08 дугаар тогтоолоор маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд хүргүүлсний дагуу Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын томилолтоор татварын хянан шалгалтыг явуулахад шийтгэлийн хуудсаар ногдуулсан зөрчил тус бүрээр татварын албаны болон татвар төлөгчөөс ирүүлсэн баримт материалыг шалгаад зөрчил болон төлбөрийн дүн үнэн зөв, анхан шатны баримтаар нотлогдсон тул Татварын ерөнхий хуулийн зүйлийн 47.11-д заасан хугацаанд шинэ акт гаргаагүй тухай тайлбар, хариуг Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн , 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар албан бичгээр хүргүүлжээ.

12.Татварын улсын байцаагчид татварын хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилд тухайн төрлийн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хууль тогтоомжийг хэрэглэж, шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан нь холбогдох хуульд нийцсэн тул ******* (*******)” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа УТОХГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

13.Нэхэмжлэгчээс тус шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан бөгөөд нэхэмжлэгчээс тус шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан байна.

Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод 14 хоногийн өмнө мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Вьетнам улсад зорчих болсон гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тус шүүхийн цахим хаягаар ирүүлснийг тус тус хүлээн авах боломжгүй гэж үзэн шүүх хуралдааныг тэдгээрийг байлцуулахгүйгээр явуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* (*******) ХХК-иас Татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрт гомдол гаргах эрхтэй.

 

.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АДЪЯАСҮРЭН