Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 314/ШШ2025/00055

 

 

 

 

 

2025          01            24                                                     314/ШШ2025/00055

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж,

           Хүсэлт гаргагч ******,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч Өвөрхангай аймгийн ****** сумын *** дугаар багийн “*****” гэх газар оршин суух, ****** овгийн ****** ******ын хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.****** нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Хүсэлт гаргагч ****** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие ****** нь 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. 1982-1985 онд цэргийн алба хаасан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэв.

 

          3. Хүсэлт гаргагчаас шүүхэд хүсэлт гаргагчийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаартай зөвлөмжийн хуудас, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдлийн 1986-1990 онуудын цалингийн цэсийн хуулбарууд, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №03 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Тарагт сумын МБНН “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тушаалын хуулбар, ******ын №516413 дугаартай цэргийн батлахын хуулбар, Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 84 дугаартай лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр ******нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

          Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       1.Хүсэлт гаргагч ****** нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

     2. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

3. Хүсэлт гаргагч ****** овгийн ****** ****** нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хүсэлт гаргагч ******ын “Өвөрхангай аймаг Тарагт сумын Хөдөлмөр нэгдэл, ****** ******, төрсөн он 1963, эрэгтэй, ажилд орсон 1980 оны 01 дүгээр сарын 01,  эрхэлсэн ажил: нэгдэлд малчнаар, тушаал 1980-1-1 гэсэн, мөн 1981 оны 01 дүгээр сараас 1982 оны 07 дугаар сар хүртэл, 1985 оны 08 дугаар сараас 1982 оны 07 дугаар сар хүртэл, 1985 оны 8 дугаар сараас 1990 оны 12 дугаар сар хүртэл бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдлийн 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Ферм 7-р сар,  дээрээсээ 2 дахь мөрөнд ****** гэсэн,

Хөдөлмөр нэгдэл ферм 1987 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ферм үхэрчид,  дээрээсээ 2 дахь мөрөнд ******,

Хөдөлмөр нэгдэл 1987 оны 8-р сар, фермийн үхэрчид цалин, дээрээсээ 8 дахь мөрөнд ******,

Хөдөлмөр нэгдэл ферм 1989 оны 06 дугаар сарын 29-ний өдөр, 6-р сарын маллагааны хөлс /сүүний хамт/, дээрээсээ 2 дахь мөрөнд ******,

Хөдөлмөр нэгдэл фермийн малчид 1990 оны 03 дугаар сарын 27-ны өдөр, дээрээсээ 2 дахь мөрөнд ****** гэсэн бичилттэй цалингийн тооцооны хүснэгтүүд,

Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №03 дугаартай Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлд ****** ******ын 1986-1990 он хүртэл ажиллаж байсан цалингийн тодорхойлолт  гэсэн архивын лавлагаа,

Өвөрхангай аймгийн Тарагт сумын МБНН “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Нэгдлийн талын улаан үүлдрийн үнээг нэгдлийн ерөнхий хорооны шийдвэр, аймгийн нэгдлийн холбооны зөвшөөрлөөр аймгийн нам олон нийтийн болон үйлдвэр аж ахуйн газруудад үндсэн хөрөнгө малчид мэргэжилтний хамт шилжүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулж фермийн эрхлэгч, зоотехникч ******, нярав ******, моторчин Ш.Нам-Уул нар болон хавсралтад нэр заагдсан малчдыг ажлаас нь 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй. 46-р тушаалын хавсралтын 2-т ******” гэсэн тушаал, тушаалын хавсралтын хуулбар, 

******ын №516413 дугаартай “Өвөрхангай аймгийн цэрэг татлагын комиссоос 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татав. Ангийн захирагчийн 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаар тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халав” гэсэн цэргийн батлахын хуулбар,

Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 84 дугаартай “Лхагва /Лхагваа/-ын ****** БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Өвөрхангай аймгаас 1982.06.21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 275 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1985.08.03-ны өдрийн 292 дугаар тушаалаар 1985.08.10-ны өдөр 516413 дугаартай цэргийн батлахтай халагдсан.” гэсэн лавлагаа,

Гэрч ******ийн шүүхэд гэрчээр өгсөн “****** нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдлийн хар үзүүрийн үхрийн ферм нээгдэхэд үхэрчнээр орж байсан. 1985 оноос хувьчлал тартал хамт ажиллаж байсан. 1985 оноос өмнө аав ээжтэйгээ хамт мал маллаж байсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч ******ийн шүүхэд гэрчээр өгсөн “****** нь цэрэгт явж ирээд Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдлийн Хар үзүүрийн үхрийн фермд үхэрчнээр, эхнэр нь саальчнаар ажиллаж байсан. 1991 онд хувьчлал тарахад үхрийг үхэрчин саальчинтай нь хамт байгууллагуудад шилжүүлчихсэн юм. 1985 оноос өмнө аав ээжтэйгээ мал маллаж байсан.” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 Иймд хүсэлт гаргагч ******ын  ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж, түүний Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ****** овгийн ****** ******ын Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ