| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 101/2025/00153/И |
| Дугаар | 191/ШШ2025/01261 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01261
2025 02 11 191/ШШ2025/01261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.М эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.О оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.М-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
С.М нь тус байгууллагатай 2020 оны 07 сарын 30-ны өдөр ЗГ-/20/07/30/01 дугаар бүхий "Лизингийн зээлийн болон фидуцийн ФГ- 20/07/30/01 гэрээ байгуулж, жилийн 42% ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 9,800,000 зээл авсан юм. С.М нь зээл авахдаа зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн гэрээтэй холбогдсон бусад зардал, төлбөрийг эргүүлэн төлөх үүргээ баталгаажуулж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангахаар манай өмчлөлд Toyota Prius маркийн улсын дугаартай автомашиныг шилжүүлж фидуцийн гэрээ байгуулсан юм.
Зээлдэгч С.М нь зээл авснаасаа хойш 2020 оны 09 дүгээр сарын 07-ноос 2022 оны 04 дүгээр сарын 15-ны хооронд үндсэн зээлээс 2,576,532 төгрөг, хүүд 6,263,468 төгрөг төлж нийт 8,840,000 төгрөгийг төлж түүнээс хойш өдийг хүртэл гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүү төлөхгүй хуваарьт хугацаагаа 1118 хоногоор хэтрүүлж зээлдүүлэгчийг хохироож байна. Мөн манай байгууллагын зүгээс зээлийн гэрээний 2.2.9, 4.2.1, 4.2.8 заалтуудыг үндэслэн нэг талын санаачлаагаар гэрээг цуцлан барьцаа авто машинаа олох гэсэн боловч зээлдэгч нь барьцааг бусдад дамжуулж үрэгдүүлсэн мөн хангалттай хугацаа өгсөн бөгөөд зээлдэгч ямар ч идэвх санаачилга гаргахгүй илтэд зугтаж утас нь тийм хүн байхгүй гэсэн мөн манайх зээлдэгч С.М-ы хаягаар Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг нь дээрээ бүртгэлгүй бөгөөд одоогоор оршин суудаггүй болох нь Б дүүргийн дугаар хорооны засаг Даргын тодорхойлолтоор тогтоогдож 2024 оны 11 дүгээр сарын 01 ний өдрийн Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 102/ШЗ2024/20526 дугаартай шүүгчийн захирамж гарч хариуцагчийн хаягийг тогтоосны дараа нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэйг дурдсан байна. Иймд хариуцагч С.М-ыг /РД:./ эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-20/07/30/01 дугаартай Лизингийн зээлийн болон барьцааны гэрээ-ний хуулбар, зээл эргэн төлөх хуваарь, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ФГ-20/07/30/01 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шүлжүүлэх гэрээ-ний хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШЗ2024/20526 дугаар захирамжийн хуулбар, Б.Ч олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.
Шүүхийн журмаар С.М-ы оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс, Засаг даргаас С.М нь тухайн хаягт оршин суудаг эсэх талаарх лавлагааг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Э ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.М-ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
Нэхэмжлэгч Э ХХК нь С.М-тай 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-20/07/30/01 дугаартай Лизингийн зээлийн болон барьцааны гэрээ 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ФГ-20/07/30/01 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шүлжүүлэх гэрээ-г байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт С.М-ыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.М нь хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан оршин суугаа хаягийн лавлагаа, Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Б овогт С.М/РД:./-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б овогт С.М /РД:./-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б овогт С.М /РД:./-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Б овогт С.М /РД:./-ын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Э ХХК /утас:/-д мэдэгдэхийг Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР