Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 314/ШШ2025/00097

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би

 Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ******* сумын **** дугаар багийн *** дугаар байрны **** тоотод оршин суух, ******* овгийн ******* *******ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Өвөрхангай аймгийн ******* сумын ** дугаар багийн *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух хаягтай ***** овгийн ******н *******д холбогдох,

           “Зээлийн гэрээний үүрэгт 4,200,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Миний бие Х.*******д 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3,500,000 төгрөгийг бэлэн болон Хаан банкны дансаар шилжүүлж зээлүүлсэн. Х.******* нь мөнгөө хугацаандаа төлөлгүй намайг хохироож байна. Иймд Х.*******гоос үндсэн зээл 3,500,000 төгрөг, хүү 700,000 төгрөг, нэхэмжлэлийн татварын мөнгө 82,150 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.” гэжээ.  

Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие Хүрэлбаатар овогтой ******* би *******ээс 3,500,000 төгрөг зээлж авч, хүү болох 700,000 төгрөг нийт 4,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг миний бие 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,200,000 төгрөгийг төлж үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж дуусгана.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие ******* нь 4,200,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг Х.*******гоос 2 хувааж төлүүлнэ. Үүнд: 2,200,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 15-нд төлүүлнэ. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-нд авч дуусгавар болно.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Х.******* нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ : “...Хариуцагч Х.*******гоос 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,200,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул хүлээн зөвшөөрч эвлэрч байна.” гэжээ.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Х.*******гоос зээлийн гэрээний үүрэг 4,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага 4,200,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 15-нд 2,200,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-нд 2,000,000 төгрөг тус тус төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчийн тайлбар, тэдний байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан бөгөөд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлага 4,200,000 төгрөгийг хариуцагч Х.******* нь 2025 оны 02 дугаар сарын 15-нд 2,200,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-нд 2,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,150 төгрөгийн тавин хувь болох 41,075 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 41,075 төгрөг, хариуцагч Х.*******гоос 41,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.  

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ