| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/00102/И |
| Дугаар | 314/ШШ2025/00101 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 314/ШШ2025/00101
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би
Нэхэмжлэгч ******** хот, ******** дүүргийн ****** дүгээр хорооны *****н гудамж, ***** төвийн *** давхарт байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Өвөрхангай аймгийн ***** сумын *** дугаар багийн *** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, **** овгийн *******гийн *******д холбогдох 3,030,306 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2057000923 тоот зээлийн гэрээний үүрэг 3,025,306 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 3,030,306 төгрөгийг хариуцагч *******гийн *******гаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Я.******* шүүхэд гаргасан тайлбартаа “...******* овогтой ******* миний бие “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилж буй 3,030,306 төгрөгийн мөнгөн дүнг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 505,051 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 505,051 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 505,051 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 505,051 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 505,051 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 505,051 төгрөг гэсэн дарааллаар цаг хугацаандаа, хариуцлагатай, хугацаа хойшлуулахгүй хуваан төлж барагдуулахыг хүсч байна. Хүсэлтийг минь хүлээж авна уу.” гэжээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Я.*******д холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа. Хариуцагч Я.*******гийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал ******* хариуцагч Я.*******гаас зээлийн гэрээний үүрэг 3,030,306 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжилсэн 3,030,306 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тус мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 505,051 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 505,051 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 505,051 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 505,051 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 505,051 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 505,051 төгрөгийг хувааж төлөхөөр хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Я.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,030,306 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,434.90 төгрөгийн тавин хувь болох 31,717.45 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 31,717.45 төгрөг, хариуцагч Я.*******гаас 31,717.45 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ