| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/01259/И |
| Дугаар | 192/ШШ2025/00129 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/00129
2025 01 13 192/ШШ2025/00129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **** байранд байрлах, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод хаягт байрлах, ***ХХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 177 815 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул, гэрч *** нар оролцов.
Хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 177 815 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч "***" ХХК нь *** тоот хаягт байрладаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана" гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 2. Нэхэмжлэлийн үндэслэл. *** ХХК нь "***ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр /BBS-20220909 дугаар "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, гэрээний төлбөр болох 118,900,000 /нэг зуун арван найман сая, есөн зуун мянга/-н төгрөгийг тохиролцсон хувиарын дагуу төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.1-т Гэрээний хавсралт 1-д заасан, чанарын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн зөрчилгүй бохирын системийн тоног төхөөрөмжийг худалдан авагчид ажлын 30 хоногт бүрэн актаар хүлээлгэн өгнө" гэж заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай байгууллагад бохирын системийн тоног төхөөрөмжийг *** ХХК хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул бохирын системийн тоног төхөөрөмжийн нийт төлбөр 118,900,000 төгрөг, алданги 41,615,000 төгрөг гаргуулах шаардлагатай байна. Мөн ***ХХК-аас 2023 оны 10 дугаар сарын 02, 03, 04-ны өдрүүдэд гэрээгээр тохиролцсон төхөөрөмжийг угсарч, суурилуулахаар харилцан тохиролцож, манай байгууллага дээрх хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон боловч төхөөрөмжийг суурилуулж өгөөгүй бидний үйл ажиллагаанд 17,300,000 төгрөгийн хохирол учруулсан. Иймд "***" ХХК-аас Гэрээний төлбөрт шилжүүлсэн 118,900,000 төгрөг, гэрээний 6.2-т заасны дагуу тооцсон 350 хоногийн алданги 41,615,000 төгрөг, 2023.10.02-2023.10.04-ны өдрийг хүртэл үйл ажиллагаагаа зогсоосны улмаас учирсан хохирол болох 17,300,000 төгрөгийг гаргуулах шаардлагатай байна. 3. Өргөдлийн шаардлага: Хариуцагч "*** ХХК-аас нийт 177,815,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч "***" ХХК нь хариуцагч ***" ХХК-д холбогдуулан 202 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн BSS-20220909 дугаартай ХК-д холбогдуулан авах гэрээ-ний төлбөрт шилжүүлсэн 118,900,000 төгрөг, гэрээний 6.2-т заасны дагу тооцсон 350 хоногийн алданги 41,615,000 төгрөг, 2023.10.02-2023.10.04-ний өдрийг хүртэл хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосны улмаас учирсан хохирол болох 17,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй" гэснийг үндэслэн Худалдах, худалдан авах гэрээний 6.2-т заасны дагуу алданги 41 615 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсныг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.", Худалдах, худалдан авах гэрээний 6.5-д "... алдангийн нийт хэмжээ 50%-аас хэтрэхгүй." гэж заасныг тус тус үндэслэн алдангид 59,450,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг 17,835,000 төгрөгөөр ихэсгэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад 2023.10.02-2023.10.04-ний өдрийг "хүртэл" гэснийг "дуустал" гэж хугацааг тодруулж байна. "Худалдах, худалдан авах гэрээ"-ний төлбөрт шилжүүлсэн 118,900,000 төгрөг, Гэрээний 6.2-т заасны дагуу тооцсон алданги 59,450,000 төгрөг, 2023. 10.02-2023.10.04- ний өдрийг дуустал ил ажиллагаагаа зогсоосны улмаас учирсан хохирол болох 17,300,000 төгрөгийг гаргуулах, /Нийт 195,650,000 төгрөгийг гаргуулах/ гэжээ.
Хариуцагч талаас шүүхэд бичгээр хариу тайлбарыг ирүүлээгүй болно.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, хавсралтын хамт, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийн хуулбар, --ны 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мемориалын баримт, ***-ийн *** тоот ***дансны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуулга, *** ХХК-ийн *** тоот депозит дансны 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуулга,***ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24/15 дугаар итгэмжлэл, *** ХХК-ийн 2023.10.02-2023.10.04-ний өдрийг дуустал хугацаанд үйл ажиллагаа зогсоосны улмаас учирсан хохирол болох 17,300,000 төгрөгийг гаргуулах/тооцоолол хүснэгтээр/, ***ХХК-ийн ***тоот депозит дансны 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хуулга, ***ХХК-ийн ***тоот депозит дансны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны хуулга, *** ХХК-ийн ****тоот депозит дансны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны хуулга, ***ХХК-ийн *** тоот депозит дансны 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хуулга, ***ХХК-ийн *** тоот депозит дансны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны ний өдрийг хүртэл хугацааны хуулга, ***ХХК-ийн ***тоот депозит дансны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хуулга, ***ХХК-ийн ***тоот депозит дансны 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хуулга, *** ХХК-ийн ***тоот депозит дансны 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны хуулга, *** ХХК-ийн *** тоот депозит дансны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар *** тоот депозит дансны 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны хуулга, *** ХХК-ийн ***тоот депозит дансны 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хуулга, ***ХХК-ийн ***тоот депозит дансны 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны хуулга, ***ХХК-ийн ***тоот депозит дансны 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хуулга, ***ХХК-ийн ***тоот депозит дансны 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хуулга, ***ХХК-ийн *** тоот депозит дансны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны хуулга, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн, тодруулсан шаардлага зэрэг баримтыг гарган өгөв.
Хариуцагч талаас *** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг баримтыг гарган өгөв.
Шүүхээс 2024 оны 05 сарын 17-ны өдөр 183/ШЗ2024/11396 дугаартай Хүсэлт шийдвэрлэж шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу ***-ийн ***дугаараас *** нэрээр хадгалсан *** дугаарт гар утсаар харилцан зурваст үзлэг хийх, гэрчээр ***, ***нарыг асуухаар шийдвэрлэж, нэхэмжлэгч *** гэрчээр асуух хүсэлтээсээ татгалзаж, шүүх гэрч ***ыг шүүх хуралдаанд асууж, гар утсаар харилцсан зурваст 2024 оны 06 сарын 26-ны өдөр үзлэг хийсэн болно (хэргийн 176-180, 202, 212 дахь тал, 2025 оны 01 сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл).
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан гэрээний төлбөрт шилжүүлсэн 118,900,000 төгрөгийг буцаан гаргуулах, хугацаа хэтрүүлсний алданги 59,450,000 төгрөг, хохиролд 17,300,000 төгрөг нийт 195,650,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдлоо:
3.1. Нэхэмжлэгч *** ХХК болон хариуцагч *** ХХК нь 2022 оны 09 сарын 22-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, талуудын төлөөлөгч нар гарын үсгээ зуран, тамга дарсан байна. Уг гэрээний 1.2, 2, 4.1.1-т зааснаар хариуцагч нь 30,000 литрийн багтаамжтай, 150 хүний хүчин чадалтай 1 ширхэг бохирын системийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд (септик)-ийг 118,900,000 төгрөгөөр худалдаж, 27,470,000 төгрөгөөр холболт угсралтыг 30 хоногт багтаан гүйцэтгэж, хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ (хэргийн 6-14 дэхь тал).
3.2. Нэхэмжлэгч ***ХХК-аас төслийн удирдагч ***ын ***дугаартай данснаас хариуцагч *** ХХК-ийн *** банкны *** ***дугаартай данс руу 2022 оны 10 сарын 28-нд 20,000,000 төгрөгийг септик урьдчилгаа утгаар, 2022 оны 10 сарын 27-ны өдөр 20,000,000 төгргийг одод септик төлбөрт гэх утгаар, ***-ын *** банкны ***дугаартай данснаас хариуцагчийн мөн ижил данс руу 2022 оны 10 сарын 14-ний өдөр 55,000,000 төгрөгийг ***ХХК-аас септик төлбөр гэсэн утгаар, *** ХХК-ийн ***банкны ****дугаартай данснаас 2022 оны 12 сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөгийг септик гэх утгаар, 2022 оны 09 сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөгийг септик урьдчилгаа гэх утгаар шилжүүлжээ (хэргийн 15-19 дэхь тал).
3.3. Хариуцагч Худалдах, худалдан авах гэрээнд дурдсан бохирын системийн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчид нийлүүлээгүй, угсарч суурилуулаагүй (нэхэмжлэгчийн тайлбар).
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Зохигчдын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг дүгнэвэл нэг талаас хариуцагч нь бохирын системийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч тохирсон үнийг төлөхөөр тохирсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүхээс дүгнэлээ. Бохирын системийг угсарч суурилуулахаар, тус ажлын үнэлгээ 27,470,000 төгрөгөөр гэрээнд тохиролцсон байгаа нь тус гэрээг бүхэлд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ болгохгүй, бараа бүтээгдэхүүнийг угсарч суурилуулах нь гагцхүү худалдаж буй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж, хүлээлгэн өгөх, бараа бүтээгдэхүүний үндсэн зориулалтыг хангахад чиглэгдэж байх тул худалдах, худалдан авах гэрээний тохиролцоо гэж шүүхээс үзсэн болно.
5. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлж, бохирын системийн үнэ 118,900,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны гүйлгээний баримтуудаар тогтоогдсон, үүнийг хариуцагч эс зөвшөөрч буй тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.
6. Харин хариуцагч нь Худалдах, худалдан авах гэрээнд заасан бохирын системийг 30 хоногт багтаан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндсэн үүргээ зөрчсөн байна.
7. Нэхэмжлэгч нь шүүхэд гэрээний дагуу шилжүүлсэн 118,900,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байх ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээнээс татгалзах эрхтэй. Гэрээнээс татгалзсан бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул 118,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүх шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэгч шүүхэд гэрээнд заасан хугацаанд буюу 2022 оны 11 сарын 02-ны өдрийн дотор, түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө болон дараа ч бохирын системийг хариуцагч нийлүүлээгүй үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл хугацаанд алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 59,450,000 төгрөг нэхэмжилсэн.
9. Иргэний хуулийн 232.1-т хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, мөн хуулийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Зохигчдын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний 6.2-т худалдагч тал нь гэрээний 1.2-т, 1.5-д заасан хугацаанд бүтээгдэхүүнийг худалдан авагч талд нийлүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд бүтээгдэхүүний үнийн нийт үнийн дүнгийн 0.1 хувийн алданги худалдан авагч талд төлнө гэж тохиролцсон (хэргийн 9 дэхь тал). Уг алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн.
10. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа боловч алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга тул гэрээний үүрэг биелэгдэх ёстой байсан хугацаа хүртэлх үүргийн гүйцэтгэлийг баталгаатай байлгах зорилгын үүднээс нэхэмжлэгч алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүхээс дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, хожим нэг тал гэрээнээс нөгөө талын үүргийн зөрчилтэй холбогдуулан татгалзсан ч гэрээний үүрэг биелэгдэх боломжтой байсан тэрхүү хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэвээр хадгалагдах ёстой. Шүүх хуралдаанд оролцсон гэрч ****нь ... 2023 оны 10 сарын 02, 03, 04-ний өдрүүдэд бохирын системийг угсарч суурилуулахаар болж, рестораны үйл ажиллагаагаа зогсоосон... гэх мэдүүлгээр нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацааг 2023 оны 10 сарын 04-ний өдөр хүртэл хойшлуулсан, энэ хүртэл үүрэг гүйцэтгэх боломжит хугацааг хариуцагчид олгосон гэж үзнэ. Иймд алдангийг нэхэмжлэгчийн тодорхойлсноор бус Худалдах, худалдан авах гэрээний дагуу бохирын системийг хүлээлгэн өгвөл зохих 2022 оны 11 сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 сарын 04-ний өдрийг хүртэлх 335 хоногт тооцож, алдангид 39,831,500 төгрөг (118,900,000*0,1/100*335=39,831,500)-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
11. Ийнхүү алдангийн зөрүү 19,618,500 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй боллоо.
12. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ. Нэхэмжлэгч нь 2023 оны 10 сарын 02,03,04-ний өдрүүдэд үйл ажиллагаа зогсоосны улмаас олох байсан орлогод 17,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
13. Нэхэмжлэгч нь 2023 оны 10 сарын 02,03,04-ний өдрүүдэд хариуцагч компанийг бохирын системийг хүлээлгэн өгч, суурилуулж, угсрахад зориулан ***ХХК-ийн эрхэлдэг рестораны үйл ажиллагааг зогсоосон болох нь гэрч ***ын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, шүүхээс хийсэн үзлэгийн ***ын ****дугаараас ***дугаарт харилцсан зурвас 10 сарын 01 өдөр ...манайх өнөөдрөөс хааж байгаа... маргааш манайхаас очно..., 10 сарын 02 өдөр танайхаас хэн ч ирээгүй байна...10 сарын 03-ны өдөр ... танай хүмүүс ирээгүй байна..., одоо байгаа септикийг гаргана гэж том ажил байгаа шдээ ... гэх тэмдэглэлээр тогтоогдож байна (хэргийн176-179 дэхь тал, шүүх хуралдааны тэмдэглэл). Нэхэмжлэгч нь рестораны үйл ажиллагаанаас тогтмол орлого олдог байсан болох нь хэрэгт авагдсан орлогын тооцооны хүснэгт, ***ХХК-ийн 2022 оны 10 сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэлх ***банкны ***дугаартай дансны хуулгаар тогтоогдлоо (хэргийн 38-152 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл). Тиймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар 2022 оны 10 сараас 2023 оны 12 сар хүртэлх хугацааны орлогын дунджаас 2023 оны 10 сарын 02,03,04-ний өдрүүдэд олбол зохих орлогыг 17,300,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч үүнийг няцаасан тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
14. Хариуцагч Худалдах, худалдан авах гэрээнд заасан хугацаагаа хэтрүүлж, бохирын системийг хүлээлгэн өгч, суурилуулаагүйгээс үүдэн нэхэмжлэгч үйл ажиллагаагаа зогсоож орлого олох боломжоо алдсан байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасны дагуу хохиролд 17,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүх шийдвэрлэв.
15. Нэгтгэн дүгнэвэл, шүүхээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэхь хэсэгт заасны дагуу хариуцагчаас 176,031,500 төгрөг (118,900,000+39,831,500+17,300,000)-ийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, үлдсэн 19,618,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
16. Шүүхээс 2025 оны 01 сарын 08-ны өдөр шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч ****, итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч **** нарт мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Иймд шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
17. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,294,151 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,038,107 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ***-аас 176,031,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,618,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,294,151 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ХХК-аас 1,038,107 төгрөг гаргуулан нэхэмжлэгч***ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Даргалагч, шүүгч Б.Ганцэцэг