| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/07974/И |
| Дугаар | 192/ШШ2025/01534 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/01534
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн овогт .., Монгол улсын иргэн овогт нарын гэрлэлтийг цуцалж, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин У., 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин У. нарыг эх О. асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар насанд хүрээгүй охин У. /4 нас 3 сартай/, охин У. /1 нас 4 сартай/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Ч.аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2.1. Хариуцагч Ч. нь хүүхдүүдэд хэрэгцээ шаардлага гарсан үед ээлжийн хувцас авах, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуульд суралцах сургалтын төлбөр, хичээлийн хэрэгсэл зэрэгт мөнгөн болон эд материалын дэмжлэг, тэтгэлгийг тухай бүрт олгож байх, Ч.ын эцэг байх эрх, үүрэг нь гэрээгээр хязгаарлагдахгүй ба бүхий л цаг үед хүүхдүүдтэйгээ харилцаа холбоотой байж, хайрлаж хамгаалах үүрэг хүлээхээр гэрлэгчид тохиролцсоныг баталсугай.
3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотойгоор харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хариуцагч Ч.аас нэхэмжлэгч О. болон охин У., У. нарт дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт тооцон 71,564,850 /далан нэгэн сая таван зуун жаран дөрвөн мянга найман зуун тавин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.д олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан О., Ч. нар бие биедээ насанд хүрээгүй охин У., У. нартай уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА