| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0043/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/060 |
| Огноо | 2018-02-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 3, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1, 3.5 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт*******, ******* овогт *******, ******* овогт******* нарыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдун эд хөрэнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 .1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч*******, *******,******* нарт тус бүр хоёр жийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч*******, *******,******* нарт тус бүр оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялаас багасгаж нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч*******, *******,******* нарт тус бүр оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 мөн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч*******, *******,******* нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч*******, *******,******* нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч*******, *******,******* нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д -т зааснаар өсвөр насны шүүгдэгч*******, *******,******* нарт нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн аяга хоёр ширхэг, шинэ цагийн цагаан чулуун хөөрөг нэг ширхэг, улаан цэнхэр өнгийн хуучин даалин нэг ширхэг, хучны гуулийн тахилын цөгц нэг ширхэг, хос том чулуун шигтгээтэй зүүлт бөгжийн хамт хоёр ширхэг, эмэгтэй хүний нэг хос мөнгөн ээмэг хоёр ширхэг, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, зүүлт гурван ширхэг, зэсэн зоос нэг ширхэг зэргийг хэрэгцээний дагуу хохирогч М.Бөд буцаан олгож, *******гийн эзэмшлийн “... Цэнхэр өнгийн ******* улсын дугаартай мотоцикль...”-ийг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгосугай..
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч*******, *******,******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч*******, *******,******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА