Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 120/ШШ2023/0009

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 68 дугаар зүйлийн 68.1, 68.3, 68.4 дэх заалтыг тус тус баримтлан “*******-*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн ******* *******ын Засаг даргад холбогдох “2022 оны байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлахгүй байгаа Өмнөговь аймгийн ******* *******ын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг батлахыг Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, Өмнөговь аймгийн ******* *******ын Засаг дарга болон Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох  “Тус *******ын нутагт байрлах ашигт малтмалын хайгуулын *******-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хийсэн байгаль орчны нөхөн сэргээх ажлын мэдээ 7 дугаар маягт батлахгүй байгаа Өмнөговь аймгийн ******* *******ын байгаль орчны улсын байцаагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, маягтыг батлахыг байцаагчид даалгах, уг талбайд 2021 онд байгаль орчны нөхөн сэргээх үүргээ биелүүлж ажилласан талаарх тодорхойлолт гаргаж өгөхгүй байгаа тус *******ын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тодорхойлолт гаргаж өгөхийг тус *******ын Засаг даргад даалгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын “...“******* өвөлжөө” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын *******-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хийсэн байгаль орчны нөхөн сэргээх ажлын мэдээ 07 дугаар маягтыг баталж, “******* өвөлжөө” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын *******-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд байгаль орчны нөхөн сэргээх үүргээ биелүүлж ажилласан талаарх тодорхойлолтыг гаргаж өгөх...” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******-*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.БАЯРМАА