| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/00107/И |
| Дугаар | 314/ШШ2025/00105 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 314/ШШ2025/00105
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ****** сумын 5 дугаар баг Худалдааны тойруу, төв зах ***** дотор байрлах “*******” ***** тоотод байрлах, “******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Өвөрхангай аймгийн ****** сумын *** дугаар багийн *** дүгээр байрны **** тоотод оршин суух, ******гийн ******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 11,183,257.74 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Хариуцагч Ц.****** нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлэхээс эрс зайлсхийж 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төлбөрийн хуваарийн дагуу төлбөрөө төлөлгүй 487 хоног хугацаа хэтэрсэн байна. Нэхэмжлэгч тал нь 487 хоногийн хугацаанд 2 удаа бичгээр, өдөр бүр мессеж бичих, утсаар мэдэгдэх зэргээр хариуцагч талд хуримтлагдсан өрийг хувааж барагдуулах зэрэг санал тавьсан боловч биелүүлээгүй өдий хүрсэн. Иймд зээлийн гэрээний 5.2 дахь заалтыг үндэслэн манай байгууллага зээлийн гэрээг дангаар цуцалж нэхэмжлэх гаргаж байна. хариуцагч талаас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх үндсэн зээлийн өр, хүү, нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гаргаж байгаа зардал зэрэг нийт 11,183,257.74 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ц.****** шүүхэд гаргасан тайлбартаа “...****** овогтой ****** миний бие “******” ББСБ-д 11,248,890.74 төгрөгийн өр төлбөртэй болно. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ 11,248,890.74 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй.” гэжээ.
Нэхэмжлэгч “******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүхэд гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэгчийн төлөөлөгч ****** миний бие “******” ХХК нь хариуцагч Ц.******эс 11,248,890.46 төгрөг нэхэмжилсэн бөгөөд ****** нь тус мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлнө гэсэнд татгалзах зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагч Ц.******эс зээлийн гэрээний үүрэгт 11,183,257.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Ц.****** нь “******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******ы нэхэмжилсэн 11,183,257.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тус мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нь зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.******д холбогдох 11,183,257.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193,882 төгрөгийн тавин хувь болох 96,941 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 96,941 төгрөг, хариуцагч Ц.******эс 96,941 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ