Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/02911

 

 

 

 

 

2025 03 21 197/ШШ2025/02911

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Рeace town хотхон, 49/2 дугаар байр ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13-р хороолол, 51-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт Ба******* Га******* /РД:*******/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 11,802,195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандармаа, хариуцагч Б.Га*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь зээлээр худалдсан түлш, шатахууны төлбөр 7,821,330 төгрөг, алданги 3,910,665 төгрөг, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол болох 70,200 төгрөг, нийт 11,802,195 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2022 оноос санхүүгийн хүндрэлд орсон тул нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн төлбөрөөс 5,000,000 төгрөгийг хувааж төлнө гэж маргажээ.

  3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Нэхэмжлэгч ******* ХХК шатахууны жижиглэн худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээд бөгөөд хариуцагч Б.Га*******той 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр******* дугаартай Зээлээр шатахуун худалдах худалдан авах гэрээг байгуулсан ба гэрээ байгуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх 9, 46-48/

3.2. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр******* дугаартай Зээлээр шатахуун худалдах худалдан авах гэрээний 1.1-т худалдагчийн өмч болох газрын тосны бүтээгдэхүүн шатахууныг худалдан авагчид зээлээр худалдах, худалдан авах түүнтэй холбогдох үүсэх харилцааг зохицуулахад оршино. гэж, 2.2-т ............худалдан авагч нь худалдан авсан шатахууны төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногт багтаан бүрэн төлнө... гэж тохиролцжээ.

 

Тайлбарлавал, худалдан авагч нь худалдагчид шатахууны үнийг нэн даруй бус шатахуун хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор бүрэн, аль эсхүл тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх үүргийг хүлээхээр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

3.3. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж, мөн 263.2-т Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана гээд 263.2.1-д бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, 263.2.2-т хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, 263.2.3-т төлбөл зохих хүүгийн хэмжээ, 263.2.4-т үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам-ыг тус тус тусгах ба мөн хуулийн 263.4-т Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах, Иргэний хуулийн 263.2.1-ээс 263.2.4-т заасныг гэрээнд тусгах бөгөөд хэрэв эдгээр зүйлийн талаар тухайлан тохиролцоогүй бол худалдан авагч нь зөвхөн гэрээний зүйлийн үнийг төлөх үүрэг хүлээхээр заасан бөгөөд талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

4. Худалдан авагч буюу хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу худалдагч буюу нэхэмжлэгчээс 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1,672,000 төгрөгийн, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 538,150 төгрөгийн, 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2,245,800 төгрөгийн, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 984,940 төгрөгийн, 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 989,840 төгрөгийн, 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1,*******0,600 төгрөгийн нийт 7,821,330 төгрөгийн шатахуун зээлээр худалдан авсан болох тогтоогдож байна. /хх 40-45/

Иймд хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн, хариуцагч хариу 7,821,330 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг нэхэмжлэгч шаардах эрхтэй. 

5. Зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр******* дугаартай Зээлээр шатахуун худалдах худалдан авах гэрээний 2.3-т худалдан авагч гэрээний 2.2-т заасан төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлвэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө. гэж Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэхээр харилцан тохиролцжээ.

 

5.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6 Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.3 Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр******* дугаартай Зээлээр шатахуун худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан байх тул алдангийн талаарх тохиролцоо нь хуульд заасан шаардлагыг хангасан учраас нэхэмжлэгчээс алданги шаардах эрхтэй үзнэ.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай хэдий ч хариуцагч талаас үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан талаар нотолсонгүй.

 

Хариуцагч Б.Га******* нь төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн учраас гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч талд алданги төлөх үүрэг хүлээх бөгөөд энэхүү алданги нь дээрх хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үндсэн үүрэг 7,821,330 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд зааснаар алдангийг тооцож шаардсан 3,910,665 төгрөг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байна.

 

6. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Га*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг нэхэмжлэгч улсын төсөвт төлсөн байна.

 

Иймд хариуцагч Б.Га*******оос зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрт 7,821,330 төгрөг, алданги 3,910,665 төгрөг, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол болох 70,200 төгрөг, нийт 11,802,195 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна. гэж заажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй тул хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан авто тээврийн хэрэгсэл нь шатсаны улмаас санхүүгийн хүндрэлд орж гэрээний үүргээ биелүүлээгүй, одоогоор ажилгүй, хөлсний байранд амьдарч байгаа гэх тайлбарыг үндэслэн түүнээс гаргуулах 11,802,195 төгрөгийг 3 хувааж хэсэгчлүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч zБ.Га*******оос 11,802,195 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,790 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 203,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 11,802,195 төгрөгийг энэхүү шийдвэр хуулийн хүчинтөгөлдөр болсон өдрөөс хойш 3 хувааж буюу сар бүр 3,934,065 төгрөгөөр төлөх нэмэлт хугацааг хариуцагчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР