| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2025/00102/ИОнцгой ажиллаг |
| Дугаар | 192/ШШ2025/00131 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/00131
2025 01 13 192/ШШ2025/00131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***д байрлах, ***-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус газар нь иргэн ***г Канад Улсын "Georgion College" сургуульд "Нисэхийн менежмент мэргэжлээр 3 жил суралцуулахаар сургалтын гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, тус гэрээний батлан даагчийн гэрээг ***тай 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус тус байгуулсан. Иргэний нисэхийн ерөнхий газар нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж холбогдох бүх зардлыг буюу гэрээний үүргийн хугацаанд нийт 81,091 (наян нэгэн мянга ерэн нэг) ам.долларыг шилжүүлэн суралцуулсан байна. Гэвч *** нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр сургуулиа төгссөнөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаагүй тул сургалтын гэрээний 3.9 дэх "Сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5- аас доошгүй жил тасралтгүй ажиллана. Энэ заалтыг биелүүлээгүй нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг ***-т буцаан төлж, байгууллагыг хохиролгүй болгоно" гэж заасны дагуу гэрээний үүргийг биелүүлж, суралцсан хугацааны нийт зардлыг буцаан төлүүлэхээр танай шүүхэд хандсан боловч хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 183/Ш32024/26354 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч ***, хамтран хариуцагч *** нарын оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШЗ2024/26354 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***ын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 60 дугаар мэдэгдэх хуудасны хуулбар, ***ын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 61 дүгээр мэдэгдэх хуудасны хуулбар, ***ын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/338 дугаар Байгууллагын зардлаар суралцуулах тухай тушаалын хуулбар, ***ын даргын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/722 дугаар Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар, ***ын 2014 оны А/160 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн 14-р хурлын тэмдэглэлийн хуулбар, ***ын даргын зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13/01 дугаар хурлын шийдвэрийн хуулбар, ***ын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/670 дугаар тушаалын хуулбар, хавсралтын хуулбарын хамт, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар, ***ийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өргөдлийн хуулбар, 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ***ын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулбар, ***ын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээний хуулбар, ***ын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээнд оруулах 14/2017 дугаар нэмэлт, өөрчлөлтийн хуулбар, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч *** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
3. Хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ***ын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулбар, ***ын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээний хуулбар, ***ын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээнд оруулах 14/2017 дугаар нэмэлт, өөрчлөлтийн хуулбар зэргээс үзвэл, *** нар нь ***аас гаргасан гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.
Улмаар болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШЗ2024/26354 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн тайлбараар *** нь *** тоот хаяг, *** нь *** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь нотлогдож байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан ****ын хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***нарыг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
***нарын оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, *** нь ***тоот хаягт оршин суудаг гэж байсан бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл *** гэсэн дугаарын утсаар холбогдож болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч ***нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ