2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/01673

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Д..., З...нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 135,896,602.75 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “..банк” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 115,896,6002.75 төгрөгөөр хуваан төлж, заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ..дүгээр хороолол, Амарсанаа гудамж, ...дугаар байр 16 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-...дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 977,833 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .... нараас 488,916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              А.САРАНТУЯА