Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/00297

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** оршин суух, Б А-ын Э,

Хариуцагч: *** оршин суух, Х Н-гийн Н

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй 155/2024/00987/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Э,

Хариуцагч Н.Н,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Б овогт А-ын Э (ХХ00000000), Х овогт Н-гийн Н (ДД00112233) нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Э.Ө, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Э.Б нарыг эцэг Б.Эын, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Э.О, 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Н нарыг эх Н.Нын асрамжид тус тус үлдээсүгэй.

3.Зохигч харилцан хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар хариуцагч Н.Наас

-Шүдлэн эр хонь 13 толгой, нэг бүрийн үнэ 140,000 төгрөг, нийт 1,820,000 төгрөг,

-Шүдлэн эм хонь 22 толгой, нэг бүрийн үнэ 120,000 төгрөг, нийт 2,640,000 төгрөг, эр төлөг 12 толгой, нэг бүрийн үнэ 100,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөг,

- Эм төлөг 8 толгой, нэг бүрийн үнэ 100,000 төгрөг, нийт 800,000 төгрөг,

- Хурга 16 толгой, нэг бүрийн үнэ 50,000 төгрөг, нийт 800,000 төгрөг,

- Хуц 1 толгой, нэг бүрийн үнэ 200,000 төгрөг, нийт 200,000 төгрөг,

-Ухна 1 толгой, нэг бүрийн 200,000 төгрөг, нийт 200,000 төгрөг,

- Эм ямаа 11 толгой, нэг бүрийн үнэ 80,000 төгрөг, нийт 880,000 төгрөг,

- Эр ямаа 8 толгой, нэг бүрийн үнэ 140,000 төгрөг, нийт 1,120,000 төгрөг,

- Борлон 5 толгой, нэг бүрийн үнэ 60,000 төгрөг, нийт 300,000 төгрөг,

- Ишиг 5 толгой, нэг бүрийн үнэ 40,000 төгрөг, нийт 200,000 төгрөг,

- Эр үхэр 1 толгой, нэг бүрийн үнэ 1,000,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөг,

- Үнээ 5 толгой, нэг бүрийн үнэ 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг,

- Бяруу 2 толгой, нэг бүрийн үнэ 250,000 төгрөг, нийт 500,000 төгрөг, шүдлэн үхэр 3 толгой, нэг бүрийн үнэ 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг, тугал 5 толгой, нэг бүрийн үнэ 100,000 төгрөг, нийт 500,000 төгрөг, бүгд 14,160,000 төгрөгийн үнэлгээ бүхий 118 толгой малыг гаргуулж нэхэмжлэгч Б.Э, хүү Э.Ө, Э.Б нарын өмчлөлд,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Хийн өмчлөлд

- Шүдлэн эр хонь 5 толгой, нэг бүрийн үнэ 140,000 төгрөг, нийт 700,000 төгрөг,

- Шүдлэн эм хонь 7 толгой, нэг бүрийн үнэ 120,000 төгрөг, нийт 840,000 төгрөг,

- Эр төлөг 5 толгой, нэг бүрийн үнэ 100,000 төгрөг, нийт 500,000 төгрөг,

- Эм төлөг 4 толгой, нэг бүрийн үнэ 100,000 төгрөг, нийт 400,000 төгрөг,

-Хурга 5 толгой, нэг бүрийн үнэ 50,000 төгрөг, нийт 250,000 төгрөг,

- Эм ямаа 3 толгой, нэг бүрийн үнэ 80,000 төгрөг, нийт 240,000 төгрөг,

- Эр ямаа 3 толгой, нэг бүрийн үнэ 140,000 төгрөг, нийт 420,000 төгрөг,

- Борлон 2 толгой, нэг бүрийн үнэ 60,000 төгрөг, нийт 120,000 төгрөг,

- Ишиг 2 толгой, нэг бүрийн үнэ 40,000 төгрөг, нийт 80,000 төгрөг,

- Бух 1 толгой, нэг бүрийн үнэ 1,500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг,

- Үнээ 1 толгой, нэг бүрийн үнэ 1,000,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөг,

- Бяруу 1 толгой, нэг бүрийн үнэ 250,000 төгрөг, нийт 250,000 төгрөг,

- Шүдлэн үхэр 1 толгой, нэг бүрийн үнэ 500,000 төгрөг, нийт 500,000 төгрөг,

- Тугал 1 толгой, нэг бүрийн үнэ 100,000 төгрөг, нийт 100,000 төгрөг, бүгд 6,900,000 төгрөгийн үнэлгээ бүхий 41 толгой малыг тус тус гаргуулан олгож,

Хариуцагч Н.Н, охин Б.О, хүү Н.Н нарын өмчлөлд

- Шүдлэн эр хонь 13 толгой, нэг бүрийн үнэ 140,000 төгрөг, нийт 1,820,000 төгрөг,

- Шүдлэн эм хонь 21 толгой, нэг бүрийн үнэ 120,000 төгрөг, нийт 2,520,000 төгрөг,

- Эр төлөг 13 толгой, нэг бүрийн үнэ 100,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг,

- Эм төлөг 8 толгой, нэг бүрийн үнэ 100,000 төгрөг, нийт 800,000 төгрөг,

- Хурга 17 толгой, нэг бүрийн үнэ 50,000 төгрөг, нийт 850,000 төгрөг,

- Эм ямаа 11 толгой, нэг бүрийн үнэ 80,000 төгрөг, нийт 880,000 төгрөг,

- Эр ямаа 9 толгой, нэг бүрийн үнэ 140,000 төгрөг, нийт 1,260,000 төгрөг,

- Борлон 5 толгой, нэг бүрийн үнэ 60,000 төгрөг, нийт 300,000 төгрөг,

- Ишиг 4 толгой, нэг бүрийн үнэ 40,000 төгрөг, нийт 160,000 төгрөг,

- Үнээ 6 толгой, нэг бүрийн үнэ 1,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг,

- Бяруу 3 толгой, нэг бүрийн үнэ 250,000 төгрөг, нийт 750,000 төгрөг,

- Шүдлэн үхэр 3 толгой, нэг бүрийн үнэ 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг,

- Тугал 5 толгой, нэг бүрийн үнэ 100,000 төгрөг, нийт 500,000 төгрөг, бүгд 18,640,000 төгрөгийн үнэлгээ бүхий 118 толгой малыг тус тус үлдээж,

Нэхэмжлэгч Б.Эаас РРР 00-00 улсын дугаартай простер маркийн суудлын автомашиныг худалдан борлуулсан нийт үнэ болох 1,505,000 төгрөгөөс хариуцагч Н.Н, охин Э.О, хүү Э.Н нарт ногдох (1,505,000:7)х3=645,000 төгрөгийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Хид 215,000 төгрөгийг,

Х-ийн нутаг Баржгар гэх газарт байрлах 9,996,000 төгрөгийн үнэлгээ бүхий өвөлжөөний газар, өвөлжөө, зоорины пүнз зэргээс хариуцагч Н.Н, охин Э.О, хүү Э.Н нарт (9,996,000:7)х3=4,284,000 төгрөгийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Хид 1,428,000 төгрөгийг,

Х-ийн нутаг Амралт гэх газарт байрлах 4,900,000 төгрөгийн үнэлгээ бүхий хаваржааны газар, хаваржаанаас хариуцагч Н.Н, охин Э.О, хүү Э.Н нарт (4,900,000:7)х3=2,100,000 төгрөгийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Хид 1,428,000 төгрөгийг,

- Х-ийн нутаг Болдын ам гэх газарт байрлах нэг айлын газар, 4 тал хашааг худалдан борлуулсан нийт үнэ 700,000 төгрөгөөс хариуцагч Н.Н, охин Э.О, хүү Э.Н нарт ногдох (700,000:7)х3=300,000 төгрөгийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Хид 100,000 төгрөгийг,

Нийт 350,000 төгрөгийн үнэлгээ бүхий 50 ширхэг хурганы арьсны үнээс хариуцагч Н.Н, охин Э.О, хүү Э.Н нарт (350,000:7)х3=150,000 төгрөгийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Хид 50,000 төгрөгийг тус тус гаргуулж олгох,

Х-ийн нутаг Баржгар гэх газарт байрлах 9,996,000 төгрөгийн үнэлгээ бүхий өвөлжөөний газар, өвөлжөө, зоорины пүнз, мөн дээрх аймаг, сум, багийн нутаг Амралт гэх газарт байрлах 4,900,000 төгрөгийн үнэлгээ бүхий хаваржааны газар, хаваржаа зэргийг нэхэмжлэгч Б.Э, хүү Э.Ө, Э.Б нарын өмчлөлд тус тус үлдээж шийдвэрлэсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Н.Нын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Наас 70,200 төгрөгийг нэхэмжлэгч Э.Эт, нэхэмжлэгч Б.Эаас 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Над тус тус олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Н.Н нар дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан бие биедээ саад учруулахгүй байхыг дурдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Цэрэнпагмад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН