| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2025/00050/ИОнцгой ажиллаг |
| Дугаар | 192/ШШ2025/00133 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/00133
2025 01 13 192/ШШ2025/00133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, ***-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч ***нь 2015 оны хариуцагч ***тай танилцан улмаар гэр бүл болж хамтран амьдран 2015 оны 06 сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн боловч таарамжгүй харилцааны улмаас 2016 оны 08 сарын 03-нй өдөр гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулсан. Гэвч гэрлэлтээ цуцлуулсаны дараагаар *** төрүүлэн охиноо бодон эвлэрч гэрлэлтийн бүртгэлээ 2018 оны 02 сарын 13-нд гэрлэлтийн бүртгэлээ сэргээн бүртгүүлсэн. Гэвч 2020 оноос эхлэн тусдаа амьдарч эхэлсэн байна. 2020-2024 оны хүртэл 4 жилийн хугацаанд зан байдал таарахгүй байсан тул тусдаа амьдран нэхэмжэлч ***нь ***г асран хамгаалж өсгөн хүмүүжүүлж ирсэн. 2022, 2023 онд ***ний сургалтын төлбөрийг 50/50 хувиар хуваан гарган төлж байсан боловч 2024 оны сургалтын төлбөрийг нэхэмжлэгч ***нь дангаараа төлсөн байна. 2024 оны сургалтын төлбөр 30.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нь төлсөн байх бөгөөд түүний 50 хувь болох 15.000.000 төгрөгийг хариуцагчаас Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир харилцан тэгш үүрэг хүлээлгэн хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Гэрлэлтээ 2018 онд дахин бүртгүүлсний дараагаар дундын эд хөрөнгө болгон *** тоот орон сууцыг зээлээр худалдан авч урьдчилгаанд хариуцагч *** 20.000.000 сая төгрөг, үлдсэн 100.000.000 сая төгрөгийг нэхэмжлэгч *** болон түүний ээж аав нь төлсөн. Байрны үлдсэн зээлийг нэхэмжлэгч ***нь өөрөө төлж барагдуулан дуусгавар болгон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр *** нарыг бүртгэсэн. Тухайн дундын эд хөрөнгөнөөс гэр бүлийн тухай хуулийн 14.8 заасны дагуу шүүхээр шийлвэрлүүлэх, шүүх нь дундын эд хөрөнгийн оногдох хувийг тодорхойлохдоо иргэний хуулийн 129.3, 129.4 зүйлийг баримтлан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан тогтоож өгөхийг хүсье. Мөн тухайн хөрөнгөнөөс охин ***гийн оногдох хувийг тогтоолгох хүсэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн ***ий асран хамгаалагчаар өөрийгөө тогтоолгох хүсэлтэй байгаа бөгөөд эцэг ***аас хүүхдийн тэтгэмж цаашид авах хүсэлт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагад зөвхөн асран хамгаалагчаар нэхэмжлэгчийг тогтоож өгөхийг хүссэн болно. Хариуцагч ***ийг оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2024/20790 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***ийн төрсний гэрчилгээний хуулбар, ***ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2024/26651 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч *** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
3. Хавтаст хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ,***ийн төрсний гэрчилгээний хуулбар гэрээний хуулбараас үзвэл, *** нь ***аас гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.
Улмаар болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2024/20790 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн тайлбараар *** нь нэхэмжлэгчийн тодорхойлсон,*** тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь нотлогдож байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан ***ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***ийг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
***-ийн оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал,**** нь , *** тоот хаягт оршин суудаг гэж байсан бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл ***гэсэн дугаарын утсаар холбогдож болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч ***-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ