2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/01815

 

 

                                                                                                          

                       

                                                                                                   

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Т..., М...нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,757,783 /хорин гурван сая долоон зуун тавин долоон мянга долоон зуун наян гурван мянган/ төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “...ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 7,100,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 7,100,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 7,157,783 төгрөгөөр төлж барагдуулахаар  зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346,940 төгрөгийн тал хувь болох 173,470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Татварын хэлтсийн данснаас 173,470 төгрөг, хариуцагч Т..., М...нараас 173,470 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

      

                       ШҮҮГЧ                                         А.САРАНТУЯА