Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар  2023/ДШМ/820

       2023         8            15                                        2023/ДШМ/820

А.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Анужин,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Баярмаа,

хохирогч Х.Б-ийн өмгөөлөгч  Ц.Эрдэнэбат,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/377 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Х.Б-ийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Д.Эрдэнэзаяагийн бичсэн эсэргүүцлээр А.Мхолбогдох 2305003760139 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

А.М /РД:00000000/, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Завхан аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эргэн дурсахуй” бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26-166 тоотод оршин суух,

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1056 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан;  

Шүүгдэгч А.М нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй бааранд хохирогч Х.Б-ийн биед тодорхой шалтгаангүйгээр халдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохих, хоолойг нь боож газар унагаах, хавирга хэсэгт цохих зэргээр халдаж, түүний эрүүл мэндэд баруун доод 1, 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, уруулын салстад язарсан шарх, зүүн 9, 10 11 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч А.М-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч А.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.М нийт 580.000 /таван зуун наян мянган/ төгрөгийг хохирогч Х.Б-д төлснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.М-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурав/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж, шүүгдэгч А.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Эрдэнэзаяа эсэргүүцэлдээ:“...Анхан шатны шүүх “Хохирогч Х.Б-ийн намайг 1 биш 2 хүн зодсон, шинжлэн судласан камерийн бичлэгийг хайчилж авсан байна. А.М намайг зодсоны дараа өөр хүн миний ар талаас өшиглөж хавирга хугалсан. Энэ талаарх нотлох баримт байхгүй байна гэж мэдүүлж байна’’, мөн шүүх хуралдаанд тусгай мэдлэг бүхий шинжээч эмч хохирогч Х.Б-ийн эрүүл мэндэд учирсан зүүн 9,10,11 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл нь биеийн урд талын хэсэгт биш ар талын хэсэгт мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тайлбарлан мэдүүлснийг бусад нотлох баримттай харьцуулан судлахад камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД-нд хуулсан бичлэгээс харахад энэ гэмт хэргийг шүүгдэгч А.М үйлдсэн гэдэгт эргэлзээ төрж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэж шүүгдэгч А.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэжээ. Хавтаст хэрэгт цугларсан хохирогч Х.Б “хамгаалагч араас цохиход хавирга хугарсан” гэсэн мэдүүлэг өгсөн боловч гэрч Л.О-ийн “...Тэгээд буцаад ширээн дээр сууж байсан чинь Х.Б бие засахаар гарсан, ...буцаж ирэхгүй байхаар нь би араас нь үүдэнд өлгүүрийн тэнд тухайн газрын менежер А.М гэх залуу Х.Б-ийг унагаагаад өшиглөж байхаар салгаад менежер А.М гэх залууд чи одоо настай хүнийг зодож байдаг ямар хаашаа залуу вэ бүхэл бүтэн байгууллагын менежер байж гэж хэлсэн, тэгээд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч Б.Э-ийн “...тухайн ахыг А.М түлхсэн, тухайн хүн газарт унасан, тэгсэн А.М ах тухайн ахыг газарт унасан байхад нь нэг удаа өшиглөсөн, тэгэхээр нь би салгасан, тэгээд бүгд салсан...” гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 219 дугаар шинжээчийн дүгнэлт: “1.хохирогч Х.Б-ийн биед 4,5,6 хавиргануудын хуучин хугарал гэмтлийг 2022.12.29-ний гавал, цээж, бүсэлхий нурууны рентгенээр тогтоосон болно. 2. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2022 оны 12 сарын 28-ны өдөр үүссэн байх боломжгүй. 3. Мед траума эмнэлгийн 2023.01.26-ны цээжний КТГ-х Х.Б-ийн биед 9,10,11-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Энэ нь 2022.12.28-нд буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. Зүүн 9,10,11-р хавиргануудын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-ийн 55-57/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс дүгнэхэд хохирогч Х.Б нь араасаа бусдад цохиулж хавиргаа хугалсныг мэдэх боломжгүй, шүүгдэгч А.М-тай харилцан зодолдож, улмаар шүүгдэгч А.М нь цээж хэсэгт дэвсэж, улмаар хохирогчийг татаж босгон зодоон дуусаж байгаа болох нь бичлэгээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан нотлох баримтуудыг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хэрхэн үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байхад зөрүүтэй мэтээр хууль зүйн дүгнэлт хийсэн, шүүгдэгчээс хохирогчийн эрүүл мэндэд халдсан санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нэг цаг хугацаанд учирсан гэмтлүүдийг өөр өөр цаг хугацаанд, өөр сэдэлт санаа зорилго, үйлдлийн улмаас учирсан мэтээр ялгах шаардлагатай гэж дүгнэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй хууль зүйн дүгнэлт хийсэн байна гэж үзлээ. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/377 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.  

Хохирогч Х.Б гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Тухайн хэрэг гардаг өдөр миний бие нь 2 найзын хамт Эргэн дурсахуй бааранд орж үйлчлүүлсэн бөгөөд баарны менежер А.М болон хамгаалалтын ажилтан Б.Э нарт зүй ёсны шаардлага тависныхаа төлөө олны өмнө зэрлэг балмадаар зодуулж эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалаар хохирсон. Хэрэг цагдаа дээр шалгагдах явцад миний бие мөрдөгчид баарны камерийн бичлэгийг авахуулах хүсэлтийг амаар удаа дараа гаргахад таны буруу гэж байхгүй бичлэгийг авчихсан байгаа гэж хэлсэн боловч хавтаст хэргийн материалд камерийн бичлэг огт авагдаагүй юм.

А.М нь баарны бичлэгийг өөрөө тасдаад өөрт ашигтай хэлбэрээр хайчилж өгсөн бөгөөд энэ бичлэгт өлгүүрийн хажууд өөрөө цээж рүү цохиж зодсон хэсэг нь, намайг нуруу руу өшиглөсөн хүний бичлэг ороогүй байсан юм. Намайг А.М нь зодож дуусаад газар унагаад заамдаад босгох үед Б.Э миний нурууны араас өшиглөж миний хавиргуудыг хугалсан юм. Цагдаа дээр шалгагдах үед миний бие нь мөрдөгчид миний нурууг араас өшиглөж хавирга хугалсан хүн энэ хүн гэж Б.Э-г зааж өгч байсан боловч огт хайхрамжгүй хандсанд гомдолтой байна.

2. Тухайн үед миний бие нь дээрх 2 хүнд зодуулсны дараа дуудлагаар ирсэн 2 цагдаагийн албан хаагчтай камерийн бичлэгийг үзсэн бөгөөд тэр бичлэгэн дээр намайг зодож байгаа үйл явц маш тодорхой бичигдсэн байсан юм.Тэр бичлэгэн дээр хамгийн сүүлд Б.Э гэх хамгаалалтын ажилтан намайг А.М нь заамдаад босгох үед миний араас нуруу руу өшиглөж байгаа нь тод бичигдсэн байсан юм. Тухайн үед дуудлагаар ирсэн 2 цагдаагийн албан хаагчид намайг зодсон 2 хүнийг зааж хэлсэн бөгөөд 2 цагдаагийн албан хаагч бичлэгийг үзээд өөрсдийн гар утсаараа камерийн бичлэгийг хуулж бичлэг хийсэн.

Мөрдөгч болон прокурорын зүгээс хэргийн талаарх нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоолгүйгээр намайг бүлэглэн зодсон хамгаалалтын ажилтан Б.Э-д ял завшуулж, эцэст нь нотлох баримт дутуу бүрдүүлсэн камерийн бүрэн бичлэг байхгүйн улмаас А.М-гийн үйлдлийг хөнгөрүүлэн өөрчилж хөнгөн ял шийтгэсэнд маш их гомдолтой байна.

3. Хэргийг мөрдсөн мөрдөгч ажлаа сайн хийж камерийн бичлэгийг бүрэн эхээр нь авч хэрэгт хавсаргасан бол намайг бүлэглэн зодож гэмтэл учруулсан 2 этгээд ял завшихгүй хохирогч миний бие хохирохгүй байсан.

4. Намайг зодож гэмтээсэн А.М нь урьд өмнө хүний эрүүл мэндэд хөнгөн,  хүндэвтэр хохирол учруулсан хэргээр ял шийтгүүлж байсан байхад дахин бага торгуулийн ял шийтгэж байгаад хохирогчийн зүгээс гомдолтой байна.

5. Энэ хэргийг анхан шатны шүүх хурлаар хянан хэлэлцэж нотлох баримт дутуу шалтгаанаар 30 хоногийн хугацаа өгч шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд шүүхээс хуралдааныг хойшлуулсан хугацаанд прокурорт таниулах ажиллагаа хийх үүрэг өгсөн бөгөөд энэ захиармжийг прокурор биелүүлээгүй, камерын бичлэг хохирогчид үзүүлээгүй, прокуророос хохирогчийг нэг ч удаа дуудаж уулзаагүй, нэмэлтээр хийсэн нотлох баримтуудыг прокурорын шатанд огт танилцуулаагүй. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө 30 минутын өмнө нэмэлт нотлох баримтыг танилцсан бөгөөд тухайн нэмэлт нотлох баримттай холбоотой асуудлаар гомдол гаргах ямар ч боломж өгөөгүйд гомдолтой байна. Мөрдөгч, прокурор гадны нөлөөнд орж хэрэгтэнд ял завшуулсан гэж хохирогчийн хувьд хардаж байна. Иймд хэргийг мөрдсөн мөрдөгч ажлаа дутуу дулимаг хийсний улмаас намайг бүлэглэн зодсон 2 этгээд буюу А.М, Б.Э нар ял завшиж байгаа тул хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн нягталж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэжээ

Шүүгдэгч А.М тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч А.М-гийн өмгөөлөгч Б.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн биед хөнгөн, хүндэвтэр гээд хоёр төрлийн гэмтэл учирсан. Хохирогч эх сурвалжаа заагаад хөнгөн гэмтлийг шүүгдэгч А.М учруулсан, хүндэвтэр гэмтлийг өөр хүн учруулсан гэдгээ мэдүүлсэн. Хохирогчийн мэдүүлгийг үндэслээд анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хүндэвтэр гэмтлийг ямар хүн учруулсан болохыг шалгасан боловч тогтоогдоогүй. А.Мгийн үйлдлийн хувьд хохирогч өөрөө эхлээд А.Мг цохисон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Х.Б-ийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Х.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хохирогч Х.Б-өөс “намайг 2 хүн зодсон байхад 1 хүнд ял оногдуулсанд гомдолтой байна” гэж ярьдаг. Мөн камерын бичлэгийг дутуу шалгасан гэх асуудлыг хэлдэг. Анх хэргийн газарт дуудлагаар ирсэн цагдаад камерын бичлэг байгаа гэх асуудлыг хэлсэн боловч шалгаагүй гэдэг. Хэргийг бүрэн дүүрэн шалгаагүйгээс болж хохирогчийн эрх зүйн байдал дордож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар буцааж өгнө үү. ...” гэв.   

Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Д.Эрдэнэзаяагийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч А.М уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.М-г хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энх-Амгалан гэх хүн хамт зодсон гэж хохирогч мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос Э гэх хүний талаар огт дурдаж байгаагүй. Шүүхийн шатанд энэ талаар мэдүүлсэн. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 30 хоног хойшлуулаад мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэсэн. Хэрэгт хийгдвэл зохих бүхий л ажиллагааг хийсэн боловч Э-тэй бүлэглэж хохирогчийн биед гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй. А.М тухайн гэмт хэргийг дангаараа үйлдсэн гэж үзэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :

1. Шүүгдэгч А.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжигдсэн бөгөөд тус хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай нотлох баримтын эх сурвалжид бүрэн үндэслээгүй байна.   

Тухайлбал, хохирогчийн анх гаргасан гомдол, мэдүүлэг /хх-3, 8-9/, гэрч Б.Э /хх-19, 103/  хохирогчийн хамаарал бүхий этгээд болох гэрч Л.О-ийн мэдүүлэг /хх-16/, камерын бичлэг ба түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-108-112/, А.М-гийн гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-12-14, 34, 72, 104, 125-126/, шинжээчийн дүгнэлтүүд /хх-23-24, 54-57/ зэрэг хэргийн бодит байдлыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжуудыг эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлээр үгүйсгэн няцааж дүгнэлт хийлгүй орхигдуулсныг хууль ёсны ба үндэслэл бүхий гэж үзэхгүй.   

2. Хохирогч нь анх гомдол, мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан атлаа хэзээ хойно мэдүүлгийнхээ эх сурвалжийг өөрчилсөн тохиолдолд аль мэдүүлэг нь нотолгооны чадвартай эсэхийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтын эх сурвалжаар давхар нотолж дүгнэх ёстой.

Хохирогч анх зодуулсныхаа дараа буюу 2022.12.29-ний өдөр гомдол гаргаж, мөн  мэдүүлэг өгөхдөө тухайн менежер залууд зодуулсан талаар тодорхой мэдүүлсэн /хх-3, 8-9/, тус мэдүүлгийн эх сурвалж нь дээр дурдсан бүхий л нотлох баримтын эх сурвалжтай нийцсэн буюу ямар нэгэн эргэлзээ, зөрүү үүсээгүй байна.

Гэвч хохирогч нь 2023.4.10-ны өдөр болсон шүүх хуралдаанд ”шүүгдэгч А.М-гаас гадна Б.Э гэх этгээд намайг зодсон” гэж мэдүүлгийн эх сурвалжаа өөрчилж, энэ дагуу анхан шатны шүүхээс зарим ажиллагаа хийхийг прокурорт даалгаж шийдвэрлэсэн боловч гэрч Б.Энх-Амгалан нь хохирогчийн зодсон гэх ямар нэгэн үйл баримт огт илрээгүй /хх-93-112/ байна.   

Тодруулбал, хохирогчийн өгсөн мэдүүлэг хооронд “зөрүү” үүссэн тохиолдолд зөрүүтэй мэдүүлгүүд нэгэн зэрэг үнэн байх боломжгүй, аль нэг нь үнэн, нөгөө нь худал болох нь бодит үндэслэгээтэй байх ёстой тул аль мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтын эх сурвалжаар давхар нотлогдож байгааг тулгуур үндэслэл, шалгуур болгон дүгнэх ёстой, харин эх сурвалжгүй мэдүүлгийг дангаар үнэлэх, түүнд хөтлөгдөх ёсгүй болно.   

3. “Эргэлзээ төрж байна” гэх дүгнэлт нь хэрэгт цугларсан дээрх бүхий л нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдсэн байна.   

 Анхан шатны шүүх : “шинжээчийн шүүх хуралдаанд өгсөн ”хавирганы хугарал бүхий гэмтэл нь биеийн ар хэсэгт мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, CD хуулсан бичлэгээс харахад энэ хэргийг А.М үйлдсэн гэдэгт эргэлзээ төрж байна” гэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй байна.     

Учир нь, шинжээчийн мэдүүлэг бол шүүгдэгчийн үйлдлийг огт нотлохгүй буюу хамааралгүй, мөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “шүүгдэгчээс өөр хэн нэгэн этгээд хохирогчийн эсрэг үйлдэл хийсэн” гэх эх сурвалжгүй байтал эргэлзээ төрж байна гэсэн нь үндэслэлгүй.  

Түүнчлэн “эргэлзээ” гэдгийг таамаглалын шинжтэй буюу хангалттай үндэслэл, эх сурвалжгүй үзэл бодлоор шийдвэрлэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь тухайн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хангалттай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч,  бэхжигдсэн эсэх шалгуураар тал бүрээс нь нягт, бүрэн, бодит байдлаар хянан шалгаж, үнэлж дүгнэсний эцэст няцаан үгүйсгэх боломжгүй буюу хангалттай эх сурвалжтай,  үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхыг ойлгодог, харин гэмт үйлдлийг нотлоход хамааралгүй бөгөөд зөрүү үүсгэсэн, эх сурвалжгүй мэдүүлгийг хэрэгт буй бүхий л нотлох баримтын эх сурвалжийн хүрээнд хангалттай үндэслэлээр няцаах эсхүл батлахгүйгээр “эргэлзээ” гэж үзэхгүй болно.    

Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2 “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3 “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”,  39.7 дугаар зүйлийн 1.3 ”хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу хэрэглэсэн”, 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн...36.2, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “...тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх”, 36.7 дугаар зүйлийн 2.1 “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал”, 2.3шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 2.4шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтзэрэг үндэслэл, журамд нийцээгүй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/377 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Д.Эрдэнэзаяагийн бичсэн эсэргүүцэл, мөн хохирогчийн гаргасан гомдлоос ”...намайг зодсон А.М ял завшиж байгаа, миний эрхийг зөрчсөн...тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” гэх агуулга бүхий гомдлыг тус тус хангаж,  харин анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “намайг бүлэглэн зодсон Б.Э ял завшиж байгаа” тухай гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/377 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Д.Эрдэнэзаяагийн бичсэн эсэргүүцэл, хохирогчийн гаргасан ”...намайг зодсон А.М ял завшиж байгаа, миний эрхийг зөрчсөн...” гэх агуулга бүхий гомдлыг тус тус хангасугай.   

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

    ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                           ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР 

       2023         8            15                                        2023/ДШМ/820

А.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Анужин,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Баярмаа,

хохирогч Х.Б-ийн өмгөөлөгч  Ц.Эрдэнэбат,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/377 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Х.Б-ийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Д.Эрдэнэзаяагийн бичсэн эсэргүүцлээр А.Мхолбогдох 2305003760139 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

А.М /РД:00000000/, 1993 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эргэн дурсахуй” бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26-166 тоотод оршин суух,