| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/08404/И |
| Дугаар | 192/ШШ2025/00285 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/00285
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 18 474 538,57 төгрөгийг хариуцагч *** хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,079,089 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3,079,089 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3,079,089 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3,079,089 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3,079,089 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 3,079,089 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,322 төгрөгөөс төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 125,161 төгрөгийг, хариуцагч ***ээс 125,161 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ