Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 314/ШШ2025/00106

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

Нэхэмжлэгч ********* хот, ********** дүүргийн ** дугаар хороо, ***** гудамж, **** төв байранд байрлах “******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Өвөрхангай аймгийн ****** сумын *** дугаар багийн **** дугаар байрны *** тоотод оршин суух, ****** овгийн ******ийн ******, ****** овгийн ******ийн ****** нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 38,332,103.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******” ХХК-ийн Өвөрхангай салбарын захирал ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 34,826,364.12 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаарх хүү 3,414,897.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,841.45 төгрөг, нийт 38,332,103.51 төгрөгийг хариуцагч Э.******, ****** нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Э.******, ****** нар шүүхэд гаргасан тайлбартаа “...******ны нэхэмжилсэн 38,320,000 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж төлөхөө илэрхийлж байна. Сар бүрийн сүүлийн өдөр хийсэн байх болно. Эхний сарын төлөлтөө 02 дугаар сарын 27-ны өдөр хийнэ.” гэжээ.

Нэхэмжлэгч “******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагч Э.******, ****** нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** миний бие Э.******, ****** нарт холбогдох хэрэг дээр хариуцагч талаас үндсэн зээлийг 6 сарын хугацаанд хувааж төлнө гэж тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч эвлэрч байна.” гэжээ.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “******” ХХК-ийн Өвөрхангай салбарын захирал ****** нь хариуцагч Э.******, ****** нараас зээлийн гэрээний үүрэг 38,332,108.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******, ****** нар нь  нэхэмжлэгч “******” ХХК-ийн Өвөрхангай салбарын захирал ******гийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 38,332,103.51 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд сар бүрийн сүүлийн өдөр хувааж төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагч Э.******, ****** нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан бөгөөд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 38,332,108.51 төгрөгийг хариуцагч Э.******, ****** нар нь 6 сарын хугацаанд, сарын сүүлийн өдөр хувааж төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349,611 төгрөгийн тавин хувь болох 174,805.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 174,805.5 төгрөг, хариуцагч Э.******, ****** нараас 174,805.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******” ХХК-д олгосугай.  

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ