| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/07064/И |
| Дугаар | 197/ШШ2025/02912 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/02912
2025 03 21 197/ШШ2025/02912
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ЭТӨЧ ******* хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, го-парк Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, Да******* овогт На******* Мө******* /РД:*******/-т холбогдох,
10,706,606.06 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буян-Орших, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч тус компанийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа ажил олгогчид учруулсан хохирол болох 10,706,606.06 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гардан авч, мөн өдөр хэрэг болон хэргийн оролцогчийн эрх үүрэгтэй танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд зөвшөөрсөн, татгалзсан талаар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй. /хх 30-33/
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/366 дугаар тушаалаар хариуцагч Н.Мө*******ыг тус компанийн Борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчийн ажил, албан тушаалд томилж, мөн өдөр нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Амгалан хариуцагч Н.Мө******* нар нь 06-GIP-XG-479 дугаартай хөдөлмөрийн гэрээ, дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулж, дугаартай ажлын байрны тодорхойлолтыг баталсан байх бөгөөд зохигчид тухайн гэрээнүүдийг байгуулсан, ажлын байрны тодорхойлолтыг баталсан үйл баримтын талаар маргаагүй. /хх 9-18/
Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1 дэх хэсэгт Иргэн нь иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно. гэж зааснаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэстэй бөгөөд зохигчид Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх тул эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл бий болжээ.
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т Ажил олгогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх шийдвэр гаргах, эсхүл эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах чиг үүрэг бүхий ажилтантай ажил олгогч харилцан тохиролцож, тухайн ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно., 75.2-т Эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдлийн хэмжээ, хязгаар, мөн хамгаалах, хадгалах эд хөрөнгө, түүний байршил болон талуудын бусад эрх, үүргийг хөдөлмөрийн гэрээнд, эсхүл дагалдах гэрээнд тусгайлан тусгана. тус тус зааснаар нэхэмжлэгч буюу ажил олгогч ******* ХХК болон хариуцагч буюу ажилтан Н.Мө******* нар дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулж, уг гэрээгээр Эд хариуцуулагчийн бараа бүтээгдэхүүнийг эд хариуцагч нь гуравдагч этгээдэд худалдан борлуулах, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах чиг үүргийн хүрээнд эд хариуцагч эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, эд хөрөнгийн эрхэд учирсан хохирлыг арилгуулах харилцааг зохицуулах-аар заасан нь уг хуульд нийцнэ. /хх 16-17/
4.3. Зохигчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр баталсан дугаартай ажлын байрны тодорхойлолтын 4, 7 дугаар бүлэгт зааснаар хариуцагч Н.Мө******* нь ажил олгогчийн бараа, бүтээгдэхүүнийг захиран зарцуулах, тус компанийн харилцагч нарт шилжүүлэх шийдвэр гаргах, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий албан тушаалд ажиллаж байсан тул хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан; мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-т Ажилтан энэ хуулийн 129, 130, 131 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн хохирлоо төлөх үүрэгтэй. гэж тус тус зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үндэслэлтэй.
4.4. Хариуцагч Н.Мө*******ыг нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/523 дугаар тушаалаар тус компанийн Борлуулалтын албаны худалдааны төлөөлөгчийн албан тушаалаас чөлөөлсөн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болно., мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.3-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үед ажилтнаар нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хариуцлагыг шүүхийн журмаар гаргуулж болно. гэж, зохигчийн хооронд байгуулсан дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 6.2-т Эд хариуцуулагч нь байгууллагад учирсан хохирлыг энэхүү гэрээний дагуу эд хариуцагчаар нөхөн төлүүлэх эрхтэй гэж тус тус зааснаар ажил олгогч буюу нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй. /хх 16-17, 19/
5. Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Мө*******ын ажиллаж байх хугацаандаа хариуцаж байсан барааны тооллогыг 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хийхэд 5,955,400 төгрөгийн бараа дутаж, үүнээс 472,032 төгрөгийг хариуцагч барагдуулсан тул үлдэгдэл 5,438,368 төгрөг, хариуцагч Н.Мө******* нь 2024 оны 05 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд зохиогдсон махны өдөрлөгт ажил үүргээ гүйцэтгэхдээ үүсгэсэн 5,223,238.06 төгрөгийн төлбөр, нийт 10,706,606.06 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа бөгөөд үүнээс 5,223,238.06 төгрөгийн төлбөртэй холбоотой баримт, нөхцөл байдлыг танилцуулж, хариуцагч хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бичгээр гаргасан өргөдөл, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тооцоо нийлсэн зэрэг үйл баримтаар тогтоогдсон. /хх 22-24/
6. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 5,438,368 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч компанийн Дотоод аудитын албаны материалын тооллогоор тогтоогдсон гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, бүтээгдэхүүн буцаалтын хуудас зэргийг хариуцагчид танилцуулаагүй байна. /хх 26, 45-92/
6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т Ажил олгогч эд хөрөнгийн хохирлын хэмжээг тодорхойлохоос өмнө тухайн үеийн нөхцөл байдлыг шалгаж тогтооно. Ажил олгогч ажилтнаас тухайн хохирол учирсан үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тайлбараа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгөхийг шаардах эрхтэй. Хэрэв ажилтан тайлбар өгөөгүй бол энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. гэж зааснаар дээрх баримтуудыг ажилтанд танилцуулах, шалгаж тогтоох, тайлбар өгөхийг шаардах, ажилтан тайлбар өгөөгүй тохиолдолд тэмдэглэл үйлдэх журмыг ажил олгогч хэрэгжүүлээгүй, зохигчийн хооронд байгуулсан дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 4, 5 дугаар бүлэгт заасан журмын дагуу холбогдох баримтыг бүрдүүлж шүүхэд ирүүлээгүй.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч 5,438,368 төгрөгийн бараа дутааж, ажил олгогчид хохирол учруулсан гэх шаардлагаа баримтаар нотлоогүй, 5,438,368 төгрөгийн хэдэн төрлийн ямар бүтээгдэхүүн дутааж, ажил олгогчид хохирол учирсан гэх үндэслэлийг хариуцагч баримтаар нотолж чадсангүй.
Иймд хариуцагч Н.Мө*******аас 5,223,238.06 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,438,368 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр зохигчдод хуваарилан хариуцуулах үндэслэлтэй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.3, 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Мө*******аас 5,223,238.06 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,438,368 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,256 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 98,522 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.АЗБАЯР