| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/10392/И |
| Дугаар | 192/ШШ2025/00383 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/00383
| 2025 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 192/ШШ2025/00383 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, онгинохайрхан үүргийн ргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч . даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********* оршин суух, эмэгтэй, М.Э /РД *********/-гийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай янан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч М.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
нь:
1.Нэхэмжлэгч М.Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1966 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн. 1983 онд 34 дүгээр дунд сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд 1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс Бөөний худалдааны нэгдлийн бүртгэлийн машинт станцад операторчнаар 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. Одоо 55 нас хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд миний дээрх хугацаанд ажилласан талаарх тушаал, шийдвэр холбогдох баримт архивын газруудад байхгүй, Бөөний худалдааны нэгдэл татан буугдсан тул баримт олдохгүй байна. Би ажиллаж байх хугацаандаа 1987, 1989 онуудад байгууллагын хөдөлмөрийн аварга болж, хүндэт самбарт гарч байсан. Мөн сард 450 төгрөгийн цалин авдаг байсан.
Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нотлох баримтын тухайд:
2.1 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт,
Нэхэмжлэгч М.Э иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолт,
С.Э тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
С.Б тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Нэхэмжлэгч М.Э 1989 оны байгууллагын оператор М.Э гэсэн тууз бүхий фото зураг гэсэн баримтуудыг нотлох баримтаар гарган өгсөн байна.
2.2 Шүүхээс С.Э, С.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаа
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М.Э ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
1.2 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Бөөний худалдааны нэгдлийн бүртгэлийн машинт станцад операторчнаар ажиллаж байсан, одоо 55 нас хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд миний дээрх хугацаанд ажилласан талаарх тушаал, шийдвэр холбогдох архивын газруудад байхгүй, Бөөний худалдааны нэгдэл татан буугдсан тул баримт олдохгүй байна гэжээ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэжээ.
3.Нэхэмжлэгч М.Э нь ********* оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул тэрээр нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх ба шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна.
4.Нэхэмжлэгч М.Э ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
4.1 Нэхэмжлэгч М.Э нь 1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Бөөний худалдааны нэгдлийн бүртгэлийн машинт станцад операторчнаар ажиллаж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан Бөөний худалдааны нэгдлийн захиргаанаас 1984 оны 01 дугаар сарын 31-ний өдөр олгосон 017732 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дээрх бичилтүүд,
Нэхэмжлэгч М.Э 1989 онд байгууллагын опериаторчнаар ажиллаж байхдаа авахуулсан фото зураг,
Шүүхээс хууль сануулж гэрчээр асуугдсан С.Э /РД *********/-ийн ...Бид хоёр 1979 оны үед Бөөний худалдааны нэгдэлд хамт ажиллаж байсан, хэдэн он хүртэл хамт ажиллаж байснаа санахгүй байна. Намайг 1979 онд ажилд ороход М.Э операторчнаар ажиллаж байсан, би гаражид бараа зөөдөг капын жолоочоор ажилладаг байсан. Би 1992 оныг хүртэл ажилласан. Операторч гэхээр бичиг цаасны ажил хийдэг, бид хаа нэг хурал цуглааны үеэр тааралддаг байсан гэх,
Гэрч С.Б /РД *********/-ы Бид хамт Бөөний худалдааны нэгдэлд 1979-1985 оныг хүртэл ажиллаж байсан. Би үйлчлэгчээр, М.Э Бөөний худалдааны нэгдлийн станцад машины бүртгэгчээр ажилладаг байсан. 1985 онд Бөөний худалдааны нэгдэл хувьчлагдаж, хоёр хуваагдаад Хүнсний бөөний газар, Бөөний худалдааны газар болсон. М.Э хоёр удаа байгууллагын аварга болж хүндэт самбарт гарч байсан гэх мэдүүлгүүд тэдний хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дээрх бичилтүүд зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э 1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Бөөний худалдааны нэгдлийн бүртгэлийн машинт станцад операторчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ