| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2025/00087/И |
| Дугаар | 192/ШШ2025/00384 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/00384
| 2025 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 192/ШШ2025/00384 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, онгинохайрхан үүргийн ргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч . даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********* оршин суух, эрэгтэй, Б.Д /РД У*********/-гийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай янан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Д,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
нь:
1.Нэхэмжлэгч Б.Да нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1988 онд ЗХУ-ын Политехникийн дээд сургуулийг дотоод шаталтат хөдөлгүүрийн механик инженерээр төгсөөд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, Геологийн яамнаас хувиарлагдсаны дагуу 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ЭХУУҮГЯ-ны харьяа Автомашин механизмын баазад засварчнаар ажилд орж, ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдан, 1989 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ар гэрийн гачигдлаар халагдсан. Ингээд 1989 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс байгууллагадаа засварчнаар ажиллаж байгаад 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ээлжийн механикаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Усны геологийн төвийн харьяа Геологийн автобаазад 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл засварын механикаар, 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс манай байгууллага хувьчлагдан Эрдэнэс ХХК болж би 1992 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл механикаар тус тус ажилласан.
Одоо 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд миний ажиллаж байсан талаарх тушаал, шийдвэр архивын газарт байхгүй, лавлагаа гарах боломжгүй гэсэн.
Манай байгууллага Сонгинохайрхан дүүргийн 5 шарын презер даваад байдаг байсан, одоо тэр газарт Гачуурт компани байрлаж байгаа. Байгууллагын бичиг баримтууд тухайн үед үерийн усанд автаад олдохгүй байгаа.
Би төрөөс одон медаль авч байгаагүй, сард 400-600 төгрөгийн цалин авдаг байсан. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нотлох баримтын тухайд:
2.1 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт,
Нэхэмжлэгч Б.Д иргэний үнэмлэхний хуулбар,
Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,
Нийслэлийн архивын газар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолтууд,
ЭХУУҮГЯ-ны Автомашин механизмын баазын захиргаанаас Батнасангийн Даваасүрэнд 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдөр олгосон 186456 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Нэхэмжлэгч Б.Д, гэрчээр асуугдсан Ц.Г, Н.Ч нарын 1991-1992 онд Эрдэнэс ХХК-ийн хамт олонтойгоо авахуулсан фото зураг,
Нэхэмжлэгч Б.Д 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЭХУУҮГЯ-ны Автомашин механизмын баазын ҮЭ-ийн зөвлөлийн даргаас олгосон 754783 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Н.Ч тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Ц.Г тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар гэсэн баримтуудыг нотлох баримтаар гарган өгсөн байна.
2.2 Шүүхээс Н.Ч, Ц.Г нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаа
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Д ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
1.2 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Би 1988 онд ЗХУ-ын Политехникийн дээд сургуулийг дотоод шаталталт хөдөлгүүрийн механик инженерээр төгсөөд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, Геологийн яамнаас хувиарлагдсаны дагуу 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ЭХУУҮГЯ-ны харьяа Автомашин механизмын баазад засварчнаар,... 1989 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс байгууллагадаа засварчнаар ажиллаж байгаад 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ээлжийн механикаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Усны геологийн төвийн харьяа Геологийн автобаазад 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл засварын механикаар, 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс манай байгууллага хувьчлагдан Эрдэнэс ХХК болж би 1992 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл механикаар тус тус ажилласан. ...миний ажиллаж байсан талаарх тушаал, шийдвэр архивын газарт байхгүй, лавлагаа гарах боломжгүй гэсэн. ...миний дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэжээ.
3.Нэхэмжлэгч Б.Д нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 01 дүгээр хороолол, 23 дугаар байрны 346 тоотод оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын оршин суудаг талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул тэрээр нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх ба шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна.
4.Нэхэмжлэгч Б.Д ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
4.1 Нэхэмжлэгч Б.Д нь ЭХУУҮГЯ-ны харьяа Автомашин механизмын баазад 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд засварчнаар,
1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн механикаар,
Усны геологийн төвийн харьяа Геологийн автобаазад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд засварын механикаар,
Эрдэнэс ХХК-д 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд механикаар тус тус ажиллаж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан ЭХУУҮГЯ-ны Автомашин механизмын баазын захиргаанаас Б.Д 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдөр олгосон 186456 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дээрх бичилтүүд,
Нэхэмжлэгч Б.Д 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЭХУУҮГЯ-ны Автомашин механизмын баазын ҮЭ-ийн зөвлөлийн даргаас олгосон 754783 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дээр 1989 оны 8 дугаар сараас 1992 оныг дуустал хугацаанд цалин хөлс болон татвар суутгасан талаарх бичилтүүд,
Нэхэмжлэгч Б.Д, гэрчээр асуугдсан Ц.Г, Н.Ч нарын 1991-1992 онд Эрдэнэс ХХК-ийн хамт олонтойгоо авахуулсан фото зураг,
Шүүхээс хууль сануулж гэрчээр асуугдсан Ц.Г/РД *********/-ийн ...Бид 1980 оны үед Эрчим хүч, Геологийн баазад хамт ажиллаж байсан, намайз тус баазад ажиллаж байхад Б.Даваасүрэн шинээр ажилд орж байсан. Геологийн яамны харьяа автотээврийн бааз Эрчим хүчний яамны харьяа автотээврийн бааз хоёр нэгдэх үед бид хамт ажиллаж эхэлсэн. Хэзээ баазууд нэгдсэнийг санахгүй байна. Би диспетчер, Б.Даваасүрэн засварчин, механикаар ажиллаж байсан. Би энэ автобаазад 10 гаруй жил ажилласан. Б.Даваасүрэн ажилдаа сайн, архи дарс уухгүй, томоотой сайн залуу байсан гэх,
Гэрч Н.Ч /*********/-ийн Би Б.Д 1988-1992 оны хооронд Геологи уул уурхай эрчим хүчний яамны автобаазад би жолооч, Б.Д засварын механикчаар хамт ажилладаг байсан. Б.Да 1992 онд ажлаас гарсан гэж санаж байна. Манайх 1988 онд Эрчим хүчний яам Геологи уул уурхайн яамтай нэгдсэн, энэ үед би анх Б.Да танилцаж, хамт ажиллаж эхэлсэн. Манай бааз багцаагаар 100 гаран хүнтэй байсан. Би тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримтуудаа гаргуулах гэтэл Геологи уул уурхай, Эрчим хүчни яамны харьяа автобаазуудын бичиг баримтууд бүгд устсан гээд юу ч гаргуулж авч чадаагүй гэх мэдүүлгүүд болон тэдний хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дээрх бичилтүүд зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д ЭХУУҮГЯ-ны харьяа Автомашин механизмын баазад 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд засварчнаар,
1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн механикаар,
Усны геологийн төвийн харьяа Геологийн автобаазад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд засварын механикаар,
Эрдэнэс ХХК-д 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд механикаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ