| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2025/00003/И |
| Дугаар | 192/ШШ2025/00492 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/00492
| 2025 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 192/ШШ2025/00492 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Л нь Т ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Т ХХК-ийн оршин байгаа хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч Ж.Л нь түүнээс 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Б21101793/03 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний үүрэгт 58,591,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШЗ2024/23488 дугаартай Хэргийн хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Б21101793/03 дугаартай Орон сууц захиалгын гэрээ,
Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын ТХХК /РД *********/ гэх байгууллага тус хорооны нутаг дэвсгэрт байрладаггүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй болно гэх тодорхойлолт,
2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Тэцү дэлгэрэх бийлдинг ХХК-ийн борлуулалтын албаны дарга Г.М ********* дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна,
Т ХХК-ийн ********* дугаарын утас руу залгахад ашиглалтад байхгүй,
********* дугаарын утас руу залгахад Олон жилийн өмнө энэ Т ХХК-ийг зарсан. Одоо би энэ компаний холбоо барих хаяг мэдээллийг мэдэхгүй гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд Тэцү дэлгэрэх бийлдинг ХХК-ийн оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
/хх-ийн 6, 7-9, 11, 16, 17, 18 дугаар тал/
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд Тэцү дэлгэрэх бийлдинг ХХК-ийг эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд Т ХХК /РД *********/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч Ж.Л /утас *********/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ