2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/00665

 

 

2025 01 27 192/ШШ2025/00665

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ***,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *** нь ***т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага: ****ийн өмчлөлийн ****тоот хаягт байршилтай *** улсын бүртгэлийн дугаартай ****Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн И*** ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай. Нэхэмжлэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШШШШ2023/03032 дугаартай "Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн захирамжийн дагуу ***аас ***-д 296,760,000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явагдаж байгаа болно. **** нь нэхэмжлэгч миний өмчлөлийн *** тоот хаягт байршилтай *** улсын бүртгэлийн дугаартай 39.15 м.кв талбайтай, 2 өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн ***ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн үнэлгээг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор мэдэгдэж, танилцуулсны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. *** ХХК нь миний үл хөдлөх эд хөрөнгийг нийт 103,555,400 төгрөгөөр үнэлсэн байна. *** ХХК нь үнэлгээ гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтлаагүйн улмаас бодит бус, хэт бага үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээ хийхдээ "хууль тогтоомж, стандартад нийцсэн байх зарчмыг баримталдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, энэ хуулийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөнө", 7.2-т "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаар, эсхүл доор дурдсан төрийн байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг батална: 7.2.2-т "дуудлага худалдааны зориулалттай үнэлгээний журам, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага", 7.2.4-т үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, нөхөх олговрын үнэлгээний журам, аргачлалыг барилга, хот 2 байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гэж тус тус заасан байдаг. *** ХХК нь үнэлгээ гаргахдаа хуульд заасны дагуу заавал баримтлах ёстой журам, аргачлалыг ашиглаагүйн улмаас үйлчилгээний талбайг хэт багаар үнэлж 416,460,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй байна. Миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 1 м.кв талбай нь 3,100,000-3,300,000 төгрөгийн үнэтэй буюу 121,365,000- 129,195,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Нэхэмжлэгч би ***ийн хүсэлтийн дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг ***-иас авсан зээлийн барьцаанд тавьсан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/IIIIII2023/03032 дугаартай "Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн захирамж гарсаныг огт мэдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явагдаж миний өмчлөлийн эд хөрөнгийг хураан авсны дараа үнэлгээнд оруулах үед л мэдсэн. Өмчлөгч надад мэдэгдэхгүйгээр **** нар нь шүүх дээр миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн байсан. Харин одоо миний өмчлөлийн эд хөрөнгийг хэт бага үнээр үнэлж намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд *** миний өмчлөлийн *** тоот хаягт байршилтай ****өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн *** ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. Жич: ***нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөр огноолсон "Үнэлгээний мэдэгдэл" албан тоотыг надад 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгч, тайланг танилцуулсан билээ. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаж байна. Мөн шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, албадан биелүүлэх захирамж, үнэлгээний тайлангаас бусад баримтыг гүйцэтгэлээс өгөөгүй тул шаардлагатай баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргах болно. гэжээ.

2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ***ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3032 дугаар захирамжаар ***аас 296.760.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 820.875 төгрөгийг тус тус гаргуулж *** ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ***тай 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр уулзаж, эрх үүргийг тайлбарлаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баталгааны маягт бөглүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан. Дээрх хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй тул ***ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай *** тоот хаягт байрлах ***талбайтай орон сууцыг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23411206/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 28- ны өдрийн 23411222/06 дугаар тогтоолоор хурааж, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг талуудад хүргүүлэхэд төлбөр төлөгчөөс дээрх орон сууцыг 97.875.000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч талаас хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул тус газрын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2/67 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч Э.Ганбаатарыг томилсон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний ***ХХК-ийн шинжээч ***аар үнэлүүлэхэд орон сууцыг 103.555.400 төгрөгөөр үнэлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***йн иргэний үнэмлэхийн лавлагаа,*** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, ***ын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2023/17930 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ГХ2023/01614 дүгээр гүйцэтгэх хуудасны хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/03032 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг баримтыг гаргаж өгөв.

Хариуцагч талаас итгэмжлэл, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хариу тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ГХ2023/01614 дүгээр гүйцэтгэх хуудасны хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2023/17930 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/03032 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх, үүрэг тайлбарласан тухай баримтын хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгааны хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, ***ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, ***ын 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, ***ын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4-97/2708 дугаар албан бичгийн хуулбар, ***ын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4-97/2710 дугаар албан бичгийн хуулбар, ***ын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4-97/2909 дүгээр албан бичгийн хуулбар, ***ийн ***т гаргасан хүсэлтийн хуулбар, ***-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгийн хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулах тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлгэх актын хуулбар, ***-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, ***ын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 4-97/4578 дугаар албан бичгийн хуулбар, зурвасын хуулбар, ***ын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 4-97/4579 дүгээр албан бичгийн хуулбар, итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгөв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***т холбогдуулан тус газраас томилогдсон шинжээчийн үнэлгээ тогтоосон 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

3. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилон 103,555,400 төгрөгөөр үнэлүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, ийнхүү үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр үнэлсэн, орон сууцны үнэлгээ м2 нь 3,100,000 төгрөгөөс 3,300,000 төгрөг нийт 121,365,000 төгрөгөөс 129,195,000 төгрөг болно, *** ХХК нь үнэлгээ гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтлаагүйн улмаас бодит бус, хэт бага үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй учир үнэлгээг тусгасан үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар шаардаж байна гэж тодорхойлсон.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авахад талууд тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж барьцаа хөрөнгөд үнэлгээ хийлгэсний дагуу 103,555,400 төгрөгөөр үнэлж, үнэлгээнийн тайланг гаргасан, үнэлгээний талаар талуудад мэдэгдсэн байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тодорхойлов.

5. Гуравдагч этгээд ***ХХК-аас эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаандаа гаргаагүй, хуулийн дагуу шинжээчээр томилогдсон тусгай зөвшөөрөл бүхий этгээдээс хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнийн хандлагаар тогтоож, 103,555,400 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний тайланг мэдэгдэж, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолтой танилцсан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргав.

6. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/03032 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлага болох 296,760,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд "Хөрөнгө барьцаалах гэрээ"-нд заасан *** улсын бүртгэлийн дугаар, ***тоот гэрчилгээтэй орон сууц, *** орон сууцны зориулалттай, *** улсын бүртгэлийн дугаар, ***тоот гэрчилгээтэй орон сууц, ***өрөө орон сууцны зориулалттай, *** улсын бүртгэлийн дугаар, *** тоот гэрчилгээтэй орон сууц, ***тоот хаягт байрлах, ***м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны зориулалттай,***улсын бүртгэлийн дугаар, ***тоот гэрчилгээтэй орон сууц, *** тоот хаягт байрлах, ***м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны зориулалттай, *** улсын бүртгэлийн дугаар, ***тоот гэрчилгээтэй орон сууц, ***өрөө орон сууцны зориулалттай, ***улсын бүртгэлийн дугаар, ***тоот гэрчилгээтэй орон сууц(цаашид үл хөдлөх хөрөнгө гэх)-ыг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, захирамжийг сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. (1-р хавтасны 53-57 дахь тал). Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2023/17930 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/03032 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдөр 183/ГХ2023/01614 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудсыг үйлджээ (1-р хавтасны 51-52 дахь тал). Уг үйл баримт дээр талууд маргадаггүй.

7. ****ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 23911206 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ***гийн шийдвэр гүйцэтгэгч ***д зөвшөөрснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлжээ (1-р хавтасны 58 дахь тал). Цаашлаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 23411222/06 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор төлбөр төлөгч ***ийн үл хөдлөх хөрөнгийг хураажээ (1-р хавтасны 67 дахь тал). Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцож үнэлгээ тогтоогоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2/67 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол гаргаж, хөндлөнгийн шинжээчээр *** ХХК-ийг томилон, шинжилгээ хийх байгууллагын төлөөлж, үнэлгээчин ***т хууль тайлбарлан гарын үсэг зуруулсан байна (1-р хавтасны 76-77 дахь тал). Уг шинжээч томилсон тогтоолтой талууд маргадаггүй, шинжээч томилсноос хойшхи шинжээч дүгнэлт гаргасантай холбоотой асуудлаар маргадаг.

8. Талууд шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар үл хөдлөх хөрөнгийг 103,555,400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ дээр маргасан. Шинжээч нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж, тайлангийн нэгт үнэлгээний ажилд зах зээлийн үнэ цэнийн суурийг баримталсан, дөрөвт үнэлгээний хандлага ба аргаа сонгосон үндэслэлээ тайлбарласан (1-р хавтасны 86-95 дахь тал) байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.4 "хөрөнгийн үнэлгээ хийхэд үнэлгээний олон улсын стандарт, энэ хуулийн 4.5, 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, журам, аргачлалыг удирдлага болгоно, хуулийн 8.1-т хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна мөн хуулийн 8.2.1, 8.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, ...хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн суурийг тодорхойлоход үнэлгээний ажлын нөхцөл, зорилгод тохируулан сонгосон байх шаардлагад нийцсэн байна. Иймд тус үнэлгээний тайланг баримталсан нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 103,555,400 төгрөгийн үнэлгээг анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнээр үнэлсэн гэж дурдсан хэдий ч үүнийг нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-д хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна.

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42.1-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж заасан шаардлагыг хангасан этгээдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилж, шинжээч нь тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ гэж заасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.11-д "үнэлгээчин гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг, мөн хуулийн 15.1-д ... үнэлгээчний эрхийг иргэнд гурван жилийн хугацаагаар олгоно гэж заасан. Эдгээр зохицуулалтын дагуу үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээд хийх ба шинжээч ***ХХК, тус байгууллагын үнэлгээчин *** нь ***дугаартай Хугацаагүй эрхтэй зөвшөөрлийн үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийх эрхтэй этгээд байна (1-р хавтасны 104 дэхь тал). Иймд хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээдээр үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т шинжээч нь үнэлгээ хийхдээ гэрээний үндсэн дээр мэргэжилтнийг татан оролцуулах эрхтэй гэж зааснаар шинжээч нь орон сууцны зургийг авч, биечлэн үзэх орон сууцны үнэлгээг хийх ажиллагаанд ***ийг оролцуулсан нь хууль зөрчихгүй юм.

10. Нэхэмжлэгч нь үнэлгээний мэдэгдлийг надад 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгч, тайланг танилцуулсан гэж маргадаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангийн нүүрний зүүн доод буланд ...танилцсан 2023.02.23 ***.. гэх тэмдэглэгээгээр(1-р хавтасны 80 дахь тал), 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 4-97/4578 дугаар үнэлгээний мэдэгдлийн баруун доод буланд ...2024.02.23 ***... гэх тэмдэглэгээгээр(1-р хавтасны 106 дахь тал), 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 4-97/4579 дүгээр үнэлгээний мэдэгдлийн зүүн доод буланд ...хүлээн авсан 2/27/2024... гэх (1-р хавтасны 108 дахь тал) баримтуудаар шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний тайланг танилцуулах, мэдэгдэх ажиллагааг хуулийн дагуу хийсэн болох нь тогтоогдож байна.

11. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 болон 55.7 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч ***ийн хариуцагч ***т холбогдуулан гаргасан 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ***ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ