| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/05927/И |
| Дугаар | 192/шш2025/00335 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 192/шш2025/00335
| 2025 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 192/ШШ2025/00335 |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Хаан банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, “*******” *******, ******* нарт холбогдох, 374,687,789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Хаан банк” ХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 374,687,489 төгрөгийн 26,947,231 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “*******” *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 347,740,285 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 27,740,258 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, хариуцагч нар нь тохиролцсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч *******гийн өмчлөлийн Баянгол дүүргийн .. дугаар хороо 3 дугаар хороолол .. байрны .. тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай,******* улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон хариуцагч “Зэндмэнэсуварга” *******-ийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр "Өвөрхангай аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар”-тай байгуулсан Б303/2020- БСШУСЯ/202001205 тоот “Барилгын засварын ажлыг гүйцэтгэх гэрээ”-ний орлого зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,031,390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1,896,651 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 1,896,651 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА