2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/00542

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/00542

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:С*******,*******,*******,*******,*******,*******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,,,, ХХК-д холбогдох,

  

Гэрээний үүрэгт 15.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мичид, хариуцагчийн төлөөлөгч Г.Цэрэндолгор, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.ын нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 15.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ын нэхэмжлэлийн шаардлага 15.000.000 төгрөгийг хариуцагч ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар зохигч төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Өндөр сэнтийт трейд ХХК-иас 116.475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН