| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/02419/И |
| Дугаар | 192/ШШ2025/00666 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/00666
2025 01 27 192/ШШ2025/00666
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ***,
Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь ***т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: *** миний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн **дугаарт бүртгэлтэй *** тоотод байрлах 120 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг ***ын томилсон шинжээчийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн утга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1830/ШШ2023/00014 дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 210/МА2023/00668 дугаар магадлалаар *** бид нараас 263,174,641 төгрөгийг гаргуулж ***д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ** миний өмчлөлийн *** тоотод байрлах 120м2 бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хураан авсан юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ** миний өмчлөлийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэгдсэн *** талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул ШШГЕГ-ын Банкны төлбөр барагдуулах газраас шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 398,667,000 төгрөгөөр үнэлэгдсэнйг эс зөвшөөрч дараах үндэслэлээр ***аас томилсон шинжээчийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ***ын 2024 оны 03 сарын 21-ны өдрийн 3/1262 тоот мэдэгдэлийг 2024 оны 04 сарын 03-ны өдөр ***т өөрийн биеэр очиж шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ахлагч дэслэгч **ээс мэдэгдэлийг гардан аваад энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Уг **ын 2024 оны 03 сарын 21-ны өдрийн 3/1262 тоот мэдэгдэл, үнэлгээний тайланг харахад ***аас шинжээч томилж ** миний өмчлөлийн *** тоот хаягт байрлах 120 м2 бүхий 3 өрөө орон сууцыг*** ХХК шинжээчээр үнэлгээ хийж, гаргасан үнэлгээний тайлан, тайланг гаргасан зарчим, аргачлал, тогтоосон үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай байр буюу *** хотхоны орон сууц нь одоогийн зах зээлийн үнэ нь 1 м2 нь 3,700,000/гурван сая долоон зуун мянга/ төгрөгөөр доод тал нь үнэлэгдэж байгаа бөгөөд уг орон сууцны хотхоны давуу тал нь хотхон дотроо ***хөтөлбөртэй *** ЕБСургуультай, улсын болон хувийн цэцэрлэгтэй, эрүүл цэвэр агаарт байрладаг, гадна дотор авто зогсоол хүрэлцээтэй, тухайн бүсэд дахин шинээр орон сууц, барилга баригдахгүй, хөдөлгөөн болон орон сууцын ачаалал нягтаршил нэмэгдэхгүй зэрэг олон давуу тал нь тухайн орон сууцны үнийг өсгөх боломжийг бүрдүүлж байгааг харгалзан үзээгүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль"-ийн 4.1-д заасан шударга байх, бодитой байх зарчимд нийцэхгүй, хуульд заасан үнэлгээний стандарт, аргачлалд нийцэхгүй байна. тоот мэдэгдэл, үнэлгээнии таиланг харахад банкны төлбөр барагдуулах газраас шинжээч Төлбөр төлөгч миний бие өөрийн орон сууцаа 520.000.000 төгрөгөөр үнэлж байгаа ба манай хотхоны орон сууцууд одоо зарагдаж байгаа байрны 1 м.кв нь 3.700.000 төгрөгөөс дээш үнээр худалдаж байгаа тул энэхүү үнээр тооцоход манай орон сууцны үнэ 440.000.000 төгрөг болж байгаа тул дээрх шинжээчийн үнэлгээг бодит бус, миний хөрөнгийг маш доогуур үнэлсэнд зөвшөөрөхгүй байна. Иймээс *** миний өмчлөлийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** тоотод байрлах 120 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийг тогтоосон ***ын томилсон шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.
2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00014 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2023/00668 магадлалаар *** нараас 263,174,641 төгрөгийг гаргуулж *** ХХКомпанид олгохоор шийдвэрлэжээ. Тус шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, Иргэний хуулийн 177 дугааp зүйлд заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ** иргэний үнэмлэхийн лавлагаа, ** дугаар улсын бүртгэлийн дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, ***ын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1619 дугаар албан бичиг зэрэг баримтыг гаргаж өгөв.
Хариуцагч талаас итгэмжлэл, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хариу тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ГХ2023/00984 дүгээр гүйцэтгэх хуудасны хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00014 дүгээр шийдвэрийн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгааны хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, ***ын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хөндлөнгийн гэрчийн эрх, үүрэг танилцуулсан баримт, ***ын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, ***ын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн *** гар бичвэрийн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ***ийн гар бичвэрийн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ***т гаргасан хүсэлтийн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/19 дүгээр шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэлийн хуулбар, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх актын хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн *** ХХК-ийн албан бичгийн хуулбар, ***ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх актын хуулбар, ***ын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3/1282 дугаар мэдэгдлийн хуулбар, ***ын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3/1283 дугаар мэдэгдлийн хуулбар, зурвасын хуулбар, төлбөр төлөгч *** нарын төлбөр төлөлтийн тооцооны хуулбар, ***ын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар зэрэг баримтыг гаргаж өгөв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтыг гаргаж өгөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ** нь хариуцагч ***т холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилон 398,667,000 төгрөгөөр үнэлүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, ийнхүү үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр үнэлсэн, үнэлгээ гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтлаагүй, шударга байх, бодитой байх, зарчимд нийцэхгүй, шинжээчид хууль сануулаагүй учир үнэлгээг тусгасан үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар шаардаж байна гэж тодорхойлсон.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөрөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоосон гэж тодорхойлов.
5. Гуравдагч этгээд *** ХК-аас эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаандаа гаргаагүй, хуулийн дагуу шинжээчээр томилогдсон тусгай зөвшөөрөл бүхий этгээдээс хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнийн хандлагаар тогтоож, 398,667,000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний тайланг мэдэгдэж, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолтой танилцсан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргав.
6. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00014 дүгээр шийдвэрээр ***, *** нарын хооронд байгуулагдсан 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр №ЗГ/292 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г гэрээг цуцлаж, хариуцагч ***нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 263 174 641 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27 653 433 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ***нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагч ***нарын барьцааны гэрээний зүйл болох ***ын өмчлөлийн ***тоот орон сууцны зориулалттай 120 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. (1-р хавтасны 30-39 дэхь тал). 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ГХ2023/00984 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудсыг үйлджээ (1-р хавтасны 28-29 дэхь тал). Уг үйл баримт дээр талууд маргадаггүй.
7. ***ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 23361100 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг ***дугаар тойргийн ***д зөвшөөрснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлжээ (1-р хавтасны 40 дэх тал). Цаашлаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23361100/08 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор төлбөр төлөгч ***ын үл хөдлөх хөрөнгийг хураажээ (1-р хавтасны 46 дахь тал).
8. Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцож үнэлгээ тогтоогоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 3/19 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол гаргаж, хөндлөнгийн шинжээчээр *** ХХК-ийг томилсон байна (1-р хавтасны 53-55 дахь тал). Улмаар ***ХХК-аас 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 52/2024 дугаартай албан бичгээр үнэлгээний тайланг хүргүүлж, тус тайланд шинжээчээр томилогдсон байгууллагыг төлөөлж *** гарын үсэг зуржээ. Хариуцагч 2024 оны 03 сарын 14-ний өдөр шинжээчид эрх, үүрэг, хариуцлага таницуулах ажиллагаа хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, хөр14 дүгээр зүйлийг танилцуулж, тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд тус тэмдэглэл дээр шинжээч *** ХХК-ийг төлөөлж, үнэлгээчин *** гарын үсэг зурсан байна (хэргийн 54-55 дахь тал). Ийнхүү хариуцагчийн танилцуулсан Шүүхийн шинжилгээний тухай хууль нь хүчингүй болсон байх ба 2022 оны 12 сарын 23-ны өдөр батлагдсан Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар 13 болон 14 дүгээр зүйл нь эрх зүйн өөр харилцааг буюу шинжилгээний объектыг шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах, шинжилгээ хийхдээ шинжилгээний объекттой хэрхэн харилцах ерөнхий журмыг зохицуулсан агуулгатай. Шинжээч мэргэжлийн хүрээнд дүгнэлт гаргахаас өмнө ямар хүрээнд эрх эдэлж, үүрэг хүлээх нь тодорхой байх ёстой. Цаашлаад шинжээч хөрөнгийн үнэлгээ хийсний үр дагаврыг ухамсарласан байхын тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хууль сануулах ажиллагааг гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсгийн зорилгыг хангах юм. Иймд хүчингүй болсон хуулийг танилцуулж, тэмдэглэл үйлдсэн нь шинжээчид хууль сануулсан гэж үзэхгүй, хөрөнгийн үнэлгээ хийх шинжээчид эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг танилцуулаагүйд тооцно. Уг үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийн дагуу шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч ***ын хариуцагч ***т холбогдуулан гаргасан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ