| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/06906/И |
| Дугаар | 192/ШШ2025/00360 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/00360
| 2025 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 192/ШШ2025/00360 |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “....................” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ................ холбогдох 16,885,073 төгрөг, 75 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч “...............” ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага болох 16,885,073 төгрөг, 75 мөнгийг хариуцагч ................. нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,055,317 төгрөг 11 мөнгө, 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,055,317 төгрөг 11 мөнгө, 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,055,317 төгрөг 11 мөнгө, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,055,317 төгрөг 11 мөнгө, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,055,317 төгрөг 11 мөнгө, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,055,317 төгрөг 11 мөнгө, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,055,317 төгрөг 11 мөнгө, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,055,317 төгрөг 11 мөнгө, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,055,317 төгрөг 11 мөнгө, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,055,317 төгрөг 11 мөнгө, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,055,317 төгрөг 11 мөнгө, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,055,317 төгрөг 11 мөнгө, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,055,317 төгрөг 11 мөнгө, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,055,317 төгрөг 11 мөнгө, 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,055,317 төгрөг 11 мөнгө, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,055,317 төгрөг 11 мөнгө тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,375 төгрөг 37 мөнгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 121,187 төгрөг 68 мөнгө, улсын төсвийн орлогоос 121,187 төгрөг 68 мөнгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч “.....................” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА