| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04930/И |
| Дугаар | 192/ШШ2025/00874 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 192/ШШ2025/00874
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. ***ийн нэхэмжлэлтэй ***т холбогдох гэм хорын хохиролд 1 179 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч *** нь нэхэмжлэлийн шаардлагаас 179,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,000,000 төгрөгийг хариуцагч *** 7 хоногийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ***ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,846 төгрөгийн 16,423 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***аас 16,423 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.АМИН-ЭРДЭНЭ
Г.НЯМСҮРЭН