2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 192/шш2025/00362

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/00362

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “..........  ХК-ийн нэхэмжлэлтэй, ............ холбогдох 16,534,456 төгрөг 30 мөнгийг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч ...........” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 16,534,456 төгрөг 30 мөнгийг хариуцагч .............. бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 534,456 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,623 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 115,311 төгрөг 5 мөнгийг, улсын төсвийн орлогоос 115,311 төгрөг 5 мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “............ ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Х.ЭНХЗАЯА