Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/062

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Д. Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000000025 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын Иргэн, ******* овогт *******

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 4-21 тоотод иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 Би эрх үүргээ ойлгож мэдлээ. Надад асууж тодруулах зүйл байхгүй би өмөөлөгчгүй мэдүүлэг өгөх болно. Миний бие тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Галын сэтгүүрийг цус болсон байхаар нь хогонд хаясан байсан юм. Одоо алга байна.Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр найз болох *******ын хамт нэг шил архи уугаад тэдний гэрт нь яваад очиход *******ын эхнэр болон хүүхдүүд нь байсан юм. Тэгсэн түүний эхнэр нь намайг үхсэндээ манай нөхөртэй нийлээд архи уугаад байгаа юм бэ гээд надруу дайраад байсан юм. Тухайн үед би мотоцикльтой явж байсан юм. тэдний гэрт очоод гэрлүүгээ явахдаа мотоциклоо үлдээсэн байсан юм Тэгээд мотоциклоо авах гээд яваад очиход түүний эхнзр нь намайг нөхөр уруу татаж архи уулаа гээд галын сэтгүүр төмрөөр толгойруу 1 удаа цохисон юм. Тухайн үед манай эхнэр цуг очсон юм. Тэдний гэрт нөхөр нь байхгүй байсан.Намайг тэр галын сэтгүүр төмрөөр цохиход миний толгойноос цус арсан юм Тэгэхээр нь би түүнийг хойшоо бай гээд түлхсэн юм. Миний зүгээс түүнийг цохисон зүйл байхгүй. Манай эхнэр ерөнхийдөө харж байсан юм. Архи ууухын хувьд уусан байсан юм. *******гийн нөхөр бид хоёр тэдний гэрт нь яваад очиход ******* ажлаас дуудаад байна гээд явсан юм. Миний зүгээс түүнийг янхан минь гэж хэлээд боож барьсан зүйл байхгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/

4. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2018 оны 01 дүгээр сарын 07-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад би гэртээ ажилаасаа ирэхэд манай нөхөр болох ******* түүний дүү нь болох ******* нар сууж байсан юм. Тэгээд би нөхрөөсөө юу болсон талаар асуухад би *******тай хамт архи уусан юм. Тэгээд түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр яваад очиход түүний эхнэр нь манай нөхрийг дагуулж яваад архи уулгасан гээд уурлаад байсан юм. Тэгсэн ******* гэрээсээ гараад зугтаагаад явсан юм. Тэгээд түүний эхнэр нь болох ******* юугаар цохисон эсэхийн мэдэхгүй байна. Манай нөхрийн хамар амнаас нь цус гарсан, зүүн талын чихний дээд талд бага зэрэг хавдсан байсан юм. Тухайн үед манай нөхрийн мотоцикль нь тэдний хашаанд үлдсэн байсан учир тэдний гэрлүү нь яваад очсон юм. Тэгсэн чинь ******* гэртээ дүү болон хүүхдийнхээ хамт байж байсан юм. Тэгээд тэдний гэрт нь орсон чинь чи намайг янхан гэж хэлдэг хэн юм бэ гэж хэлэхэд манай нөхөр чи намайг зодсон биздээ тэгэхээр чинь би тэгэж хэлсэн юм гэж манай нөхөр хэлсэн. Тэгсэн газарт байсан галын сэтгүүр төмрийг аваад манай нөхрийн толгойны баруун талын чихний дээд хэсэгт нь 1 удаа цохисон юм. Түүнийг цохиход манай нөхрийн толгойноос цус гоожсон юм. Тэгсэн манай нөхөр бас тэр хүүхэнрүү дайрах гээд байхаар нь би голоор нь ороод салгасан юм. Тэр хоёр бие биерүүгээ дайраад байсан юм. Тэгэхээр нь би түүнийг дахин цохиж магадгүй гэж бодоод галын сэтгүүр төмрийг нь орон доогуур оруулж нуусан юм. Тэр явцад манай нөхөр нөгөө хүүхэнтэй хэрэлдээд маргаад байж байсан юм. Тэгээд байж байхад гаднаас тэр хүүхэний хадам нь орж ирээд одоо та нар больцгоо гэж хэлсэн юм. Тэгэхээр нь нөхөр бид хоёр гэрлүүгээ харьсан юм.Тэгээд гэртээ очоод цагдаад дуудлага өгсөн юм. Дуудлагаар ирсэн цагдаа нарын хамт нөхөр бид хоёр тэдний гэрт нь яваад очсон юм Тэгээд тэр ирсэн цагдаа нар юу болсон талаар тэр хүүхэнээс асуухад би уурласан болохоор түүнийг цохисон юм аа гэж нөгөө хүүхэн хэлсэн юм. Тэгсэн цагдаа нар маргааш хэсгийн байцаагч дээр очиж уулзаарай гээд хэлсэн. Бид хоёрыг болохоор 103 дээр очиж үзүүл гээд цагдаа нар явсан. 103 дээр очоод нөхрийн толгойд 4 удаа нэг газарт оёо тавиулсан юм. Хоорондоо барилцаж авсан юм. Манай нөхрийн хувьд яг цохисон зуйл байхгүй байх сайн мэдэхгүй байна. Манай нөхрийн хувьд нэлээн уусан байсан. Гэхдээ ухаан мэдрэлээ мэдэхээр байсан. М. Дгийн хувьд цоо эрүүл байсан юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /26-28/

5. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр намайг гэртээ байж байхад гаднаас ах болох ******* ганцаараа орж ирсэн юм. Тухайн үед 23-00 цагийн хооронд байх манай ахын хамрнаас нь цус гойжоод хувцас нь цус болсон байсан юм. Ахаас юу болсон талаар асуухад намайг *******гийн авгай нь болох Д намайг зодчихлоо гэж хэлсэн. Тухайн үед ах өөрийгөө яг югаар цохисон талаар хэлээгүй.Нөхөр дагуулж яваад архидлаа гэсэн шалтгаанаар зодсон гэж байсан. Манай ахыг болохоор ******* ирээд үүдээс хойш гэрийн гадаа ирчихээд үдээш хүйш дуудаад дагуулаад явсан юм. Тэгээд манай ахын эхнэр болох Буянхишиг ирээд тэр хоёр манай ахын мотоциклийг авах гээд *******гийн гэрлүүн нь явцгаасан юм. Тэгээд тэндээсээ буцаж ирэхдээ манай ахын толгойн хагарсан толгойноос нь цус гойжсон байсан. Тэгээд тэрийг нь 103 ороод оёуулсан гэсэн. Нээх аймар согтсон зүйл байхгүй. Архи уухын хувьд уусан байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

6. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                       

 …2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15-16 цагиин хооронд байх 0.5 литрийн “Ерөөл” архийг худалдан аваад аймгийн төвөөс хойшоо хөдөө гарч ******* бид хоёр хуваагаад уусан юм. Тэгээд тэндээ архи уучихаад хөдөө байдаг манай эгчийн гэрт очоод тэгээд тэнд байж байгаад Д. Сын найз гэх бандийн гэрлүү нь очсон юм. Тэгээд тэдний гэрт *******ыг үлдээчихээд би гэрлүүгээ харьсан юм. Тэгээд гэртээ харчихаад хүргэнийхээ гутлыг нь хүргэж өгөх гээд гэрээсээ намайг гараад явахад манай гэрт ******* ирсэн юм шиг байна. Яг юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Намайг 00 цаг өнгөрч байхал гэртээ ирэхэд танай найз чинь агсам тавьж байгаад гарлаа гэж манай эхнэр хэлсэн юм. ******* яасан талаар надад янз бүрийн зүйл хэлээгүй юм. Сүүлд нь сонсоход С манай эхнэрийг цагдаад өгсөн байнэ гэж хэлсэн Тийм зүйл ажиглагдаагүй.Надад нэмж хэлэх зүйл байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

7. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Манай найз юм байгаа. Ах дүү төрөл садангийн холбоо байхгүй.Дгийн хувьд 1992 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Нөхөр, хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-4-21 тоотод оршин суудаг. Бүрэн дунд боловсролтой Архи дарс уудаггүй. Урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Жоохон түргэн ууртай байдаг. Дунд зэргийн. Ер нь бол гайгүй нэр хүндтэй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн:

  1. *******-н биед хуйханд шарх, баруун шанаа, уруул, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 38-39 /,

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн:

  1. Дгийн биед гэмтэл тогтоогдоогүй гэх дүгнэлт /хх-ийн 44/

болон хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 51-59 дугаар хуудсанд авагдсан, хавтаст хэргийн 17-20 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******гийн эзэмшлийн “BSB” маркийн зурагт битүүмжилсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ******* холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 4-21 тоотод иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч *******, гэрч *******уянхишиг нарын мэдүүлэг болон шүүхийн эмнэлэгийн шинжээчийн 73 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн “BSB” маркийн зурагт битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 24 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “BSB” маркийн зурагтыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдэгч *******г 2018 оны 03 дугаар сарын 02-ний дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.                                                

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.                    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “”BSB” маркийн зурагтыг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 24 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “BSB” зурагтыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ