| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 181/2023/04826/И |
| Дугаар | 192/ШШ2025/00616 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/00616
| 2025 01 24 | 192/ШШ2025/00616 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,,,, Хонгор адуу овогт Балдансэнгийн Цэенд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 50.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч , түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хариуцагч 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр эгчид нь яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тул 50.000.000 төгрөг түр зээлээч хүүтэй нь буцаагаад төлнө гэсэн тул би итгэж, түүний тоот Хаан банкны данс руу 50.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэх үед надад мөнгө авсан тухайгаа цаасан дээр бичиж баримт болгож өгсөн. Гэвч түүнээс хойш эгч мөнгийг маань төлөөгүй учир шүүхэд хандсан. гээс 50.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч ы өмгөөлөгч учраас нэхэмжлэгчийн надад өгсөн мэдээллийн дагуу шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч надад хандахдаа би хариуцагч д 50.00.000 төгрөг өгчихөөд буцааж авч чадахгүй байна гэж тайлбарласан. Гэтэл хариуцагч би та нарыг хүнтэй танилцуулсан, зуучилсан учраас мөнгө өгөх ёсгүй гэсэн агуулгаар тайлбарладаг. Гэхдээ нэхэмжлэгч өөрөө тийм зүйл огт байхгүй, хариуцагч миний мөнгийг өгөхгүй байна гэж тайлбарлаж байгаа. Тиймээс анх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 50.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эхлээд хариуцагч оршин суугаа хаягаа өөрчлөх байдлаар олдохгүй байсан ба эрэн сурвалжилж олсон. Хариуцагч оршин суугаа хаягаа өөрчилсөн учраас уг хэрэг маргаан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирсэн. 50.000.000 төгрөг хариуцагч гийн данс руу шилжсэн гэдэг нь нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байгаа. 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 50.000.000 төгрөгийг гэж гарын үсэг зураад гэх данс руу шилжүүлсэн. Хэдийгээр хариуцагч би хоёр этгээдийг зуучилж холбосон, зуучлалын хөлс өгөх байснаа надад өгсөн гэж тайлбарлаж байгаа ч үүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ болон -ийн хооронд гэрээ байгуулахад нь зуучилж өгсөн гэх боловч нотолсон ямар ч баримт өгөөгүй, 2-3 гэрч асуусан. Гэхдээ энэ нь юу болсон талаар тодорхой тайлбарлаж өгөөгүй байсан. Нэхэмжлэгч надад ярихдаа -ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч гэх хүн байхгүй, энэ нь хариуцагч биш бөгөөд ямар нэгэн гэрээ байгуулаагүй. өөрөө Хятад улсад 4 жил сурч хэлтэй болсон учраас өөрөө уг байгууллагатай очиж гэрээ байгуулсан, хариуцагчтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй гэж надад тайлбарладаг. Татгалзлын үндэслэл нь нэхэмжлэгчийн аав ,, зэрэг байгууллагуудын хооронд зуучилж өгсөн гэж байгаа боловч түүнтэй холбоотой тухайн байгууллагын д олгосон итгэмжлэл, өөр бусад үйл баримт хэрэгт авагдах ёстой байсан байх. Нэхэмжлэгч хариуцагчийн данс руу 50.000.000 шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх ба зээл гэж харах хангалттай баримт болж байна. Энэ мөнгө ямар эх сурвалжтай эсэх болон хаанаас хэрхэн орсон бэ гэдэг нь энэ хэрэгт ач холбогдолгүй. Нэхэмжлэгчээс ямар ч байсан хариуцагч руу мөнгө шилжүүлсэн. Хариуцагч тал татгалзлаа юу ч гэж татгалзаж болно. Энэ хүмүүсийн хооронд мөнгөө буцааж өгөх болон авахтай холбоотой ямар маргаан үүссэн бэ гэдгийг мэдэхгүй. Нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө зээлсэн боловч янз бүрийн шалтгаанаар буцааж өгөхгүй байна гэж хэлсэн. Хариуцагч , ,, Юн Хэ ХХК гэж ярьж байна, нүүрсний цаана юу болдог гэдгийг би мэдэхгүй, зуучлалтай холбоотой мөнгө явж байгаа эсэхийг миний зүгээс үгүйсгэхгүй. Тийм учраас уг мөнгийг буцааж гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие аас нэг ч төгрөг зээлж аваагүй, түүнтэй нэг, хоёр удаа уулзаж байсан, сайн танихгүй хүнээс мөнгө зээлэх хүн биш, мөнгө зээлэх шаардлага байхгүй, харин түүний аав гийн хамаатан гэх оор дамжуулж танилцаад -ийг-тай нүүрсний гэрээ хийлгэх буюу 50.000 тонн нүүрс нийлүүлэх ажилд зуучилж өгсөн. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр болон-ийн хооронд гэрээ хийгдсэн ба энэ гэрээ надад байгаа. Уг гэрээг үндэслэж намайг зуучилж өгсний хариуд нэхэмжлэгчийн аав 180.000000 төгрөгийг өгөхөөр тохирсон. нь Хятад талын компани ба Ковидоос шалтгаалж Монголд ирж чадахгүй байгаа учраас -ийг төлөөлж уг байгууллагатай 50.000 тонн нүүрсний гэрээ хийлгэхэд зуучилж өгнө үү гэх хүсэлтийн дагуу би гэх залуутай холбогдож, гэрээг байгуулж өгсөн. , нар шүүхэд ирж, гэрчийг мэдүүлэг өгсөн. Гэрээг байгуулсны хөлсөнд нэхэмжлэгч Ш.Мэндсайханы аав болон гэх өөрсдийн найзаар дамжуулж 180.000.000 төгрөгийг Хятадын компаниас авсан. Үүнээс 20.000.000 төгрөгийг авч, 160.000.000 төгрөгийг бид нар чамд өгөхөөр боллоо гэж надад хэлсний хариуд уг мөнгө ирсэнгүй, нь төрийн албан хаагч учраас өөрийн хүүхдийн дансаар мөнгийг авсан, гэхдээ хүүхэд нь сонин ааш авиртай учраас ямар ч байсан авч өгнө гэж хэлсэн. 160.000.000 төгрөгөөс надад гэх найзаараа дамжуулж 35.000.000 төгрөгийг өмнө нь бэлнээр өгсөн. Энэ мөнгөнөөс түрүүлээд өгч байя гээд бага багаар өгч байсан. Сүүлд нь би оос танилцуулж өгсөн хүн байж надад мөнгөө өгөөч ээ, би өрөнд орж байна, гэрээг чинь байгуулж өгсний хариуд танай хүмүүс ашиг олж байна шүү дээ гэж удаа дараа шаардсны хариуд гэх хүүхэд нь чамтай өөрийн биеэр уулзах хүсэлтэй байгаа талаар хэлж, нэхэмжлэгчтэй уулзсан. Тухайн үед нүүрсний үнэ унаад уг үнээр авах боломжгүй байна. Хуучин хийсэн гэрээний үнийг буулгах боломж байна уу гэж хэлсэний дагуу би нэхэмжлэгчтэй уулзаж чи өмнөх мөнгөний тооцоог надтай хийх хэрэгтэй, тэгэж байж би гэрээний үнийг буулгаж өгөх тал дээр ярьж өгье гэж хэлсэн. Тиймээс мөнгө өгсөн баримтан дээр иргэн аас 50.000.000 төгрөг хүлээн авлаа, өмнө нь хийсэн гэрээний үнийн дүнг багасгаж, гэрээг хийсэн өдрөөс 2-3 хоногийн дотор үлдэгдэл 60.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцов гэж бичсэн байгаа нь би нэхэмжлэгчээс 50.000.000 төгрөг авсан ба үлдэгдэл 60.000.000 төгрөгийг гэрээний үнийг буулгаж өгсний дараа 2-3 хоногийн дотор өгнө гэж нэхэмжлэгч болон миний бие гарын үсэг зурсан баримт юм. Хэрэв нэхэмжлэгч талаас мөнгө зээлж аваад хүүтэй нь өгнө гэж байсан бол уг баримт дээр зээлж авлаа гэх утгаар бичих байсан. Миний хувьд нэхэмжлэгчээс 50.000.000 төгрөг зээлэх шаардлага огт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.Энхжаргалд олгосон итгэмжлэл, , нарын хооронд үйлдсэн гар бичмэл /нотлох баримтын шаардлага хангаагүй/, Хаан банкны орлогын мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зурвас, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, , нарын хооронд үйлдсэн гар бичмэл эх хувиар, *******ны Засаг даргын тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг,
Хариуцагчийн хүсэлтээр хууль сануулж гэрч , нараас авсан тайлбар мэдүүлэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамжаар Хаан банк ХК-ийн тоот дансны 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар ирүүлснийг хэрэгт хавсаргасан.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлсон: Хариуцагч 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр эгчид нь яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тул 50.000.000 төгрөг түр зээлээч хүүтэй нь буцаагаад төлнө гэсэн тул би итгэж, түүний тоот Хаан банкны данс руу 50.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэх үед надад мөнгө авсан тухайгаа цаасан дээр бичиж баримт болгож өгсөн. Гэвч түүнээс хойш мөнгийг маань төлөөгүй учир шүүхэд хандсан. гээс 50.000.000 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарласан.
3.Хариуцагч аас нэг ч төгрөг зээлж аваагүй, түүнтэй нэг, хоёр удаа уулзаж байсан, сайн танихгүй хүнээс мөнгө зээлэх хүн биш, мөнгө зээлэх шаардлага байхгүй, харин түүний аав тэй миний танил оор дамжуулан танилцаж, -ийг-тай гэрээ байгуулахад нь зуучилж, зуучлалын хөлсөнд 180.000.000 төгрөг төлөхөөр тохиролцож, -иас авах 180.000.000 төгрөгнөөс 50.000.000 төгрөгийг түүний хүү аар дамжуулан авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбар мэдүүлгээс дараахь үйл баримт тогтоогдов.
5. гийн хүсэлтээр 50.000.000 төгрөг зээлүүлсэн гэж 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Хаан банкны дансны хуулгыг, ы аав зуучлалын хөлсөнд -иас авах 180.000.000 төгрөгнөөс 50.000.000 төгрөгийг хүү ы данснаас миний данс руу шилжүүлсэн ба мөнгийг шилжүүлэхэд , бидний хооронд баримт үйлдсэн гэж, гарын үсэг зурсан гар бичмэлийг эх хувиар тус тус шүүхэд ирүүлжээ.
6.Нэхэмжлэгч хариуцагч гийн данс руу 50.000.000 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдож байх ба мөнгийг шилжүүлсэн, хүлээн авсанд маргаагүй, харин түүний дансанд шилжиж орж ирсэн уг мөнгө нь нэхэмжлэгчээс зээлж авсан бус, анх миний танил манай хамаатан гэж г танилцуулж, , нарын хүсэлтийн дагуу Хятад талын компани болох -ийг-тай нүүрсний гэрээ хийхэд нь зуучилж, зуучлалын хөлсөнд -иас мөнгө орж ирэхээр болж, Төрийн байгууллагад ажиллаж байсан учраас өөрөө оролцмооргүй байна гээд түүний хүсэлтээр хүү тай 2,3 удаа уулзаж, тохирсон ёсоор -иас /монгол дахь төлөөлөгч/ ы дансанд шилжүүлж, шилжүүлсэн мөнгөнөөс надад 50.000.000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлав.
7.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т ... Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно... гэж заасан ба нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр аас гийн данс руу 50.000.000 төгрөг шилжиж орсноор зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж тайлбарлаж уг баримтыг үндэслэн гээс 50.000.000 төгрөг нэхэмжилж байх боловч хариуцагч мөнгө шилжүүлсэн өдөр талууд баримт үйлдэж, ямар учраас мөнгө шилжүүлсэнээ баримтжуулсан, мөн дансны хуулгын утга хэсгийг тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.
8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн данс руу 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 50.000.000 төгрөг шилжүүлснийг зээл гэж харах хангалттай баримт болно гэж, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэх хуулийн заалтад нийцэж байна гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд мөнгө шилжүүлсэн өдөр талуудын хооронд үйлдсэн баримт, мөнгө шилжүүлсэн дансны хуулга болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа, хариуцагчийн татгалзлын үндэслэл зэрэгт шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.
9.Хариуцагч БЦэен зуучилсны төлбөрт Хятад талын компани болох -иас 180.000.000 төгрөг өгөхөөс нар 20.000.000 төгрөгийг авч, үлдэх 160.000.000 төгрөгийг бид нар чамд өгнө гээд эхлээд гэх найзаараа дамжуулж 35.000.000 төгрөгийг бэлнээр өгч, мөнгөө өгөхгүй удааснаас болж, оос удаа дараа шаардсны эцэст -ийн Монгол талыг хариуцсан өвөр монгол хүнээс ы дансанд мөнгө шилжиж орж ирсэн, энэ нь хариуцагчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн захирамжаар ирүүлсэн Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдоно гэж тайлбарлаж байх ба уг дансны дэлгэрэнгүй хуулгад 5220018068 тоот данснаас 5.708.000 төгрөг, 204.00.000 төгрөг ы эзэмшлийн Хаан банкны төгрөгийн тоот дансанд шилжиж орсон, ы дансны хуулгаас харахад дээрх хоёр үнийн дүнтэй мөнгө шилжиж орсон боловч хэний данснаас ямар утгатай мөнгө орж ирсэн нь тодорхойгүй, энэхүү мөнгөнөөс , д зуулалын хөлсөнд шилжүүлсэн гэж шууд дүгнэх боломжгүй юм.
10.Харин нэхэмжлэгч аас хариуцагч гийн данс руу 50.000.000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн утга хэсэгт гэж бичсэнийг нэхэмжлэгч ы өмгөөлөгч энэ хэсгийг тайлбарлаж мэдэхгүй байна гэж, хариуцагч , нь ы аав гийн танил, тэд хамтарч байсан, зуучлалын хөлс 180.000.000 төгрөгнөөс тэд эхний 20.000.000 төгрөгийг авч, 160.000.000 төгрөгнөөс 35.000.000 төгрөгийг надад бэлнээр өгсөн, дараа нь 50.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ түүний нэрийг буюу гэж бичсэн надад мөнгө өгч байгаа гэдгээр бичсэн, хэрэв мөнгө зээлсэн бол зээл гэж бичих байсан гэж тайлбарлав
11.Түүнчлэн аас д 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр мөнгө шилжүүлэхдээ талууд баримт үйлдсэн байх бөгөөд уг баримтад ... иргэн Мэндсайханаас 50.000.000 төгрөг хүлээн авлаа. Өмнө хийсэн гэрээний үнийн дүнг багасгаж, гэрээг хийсэн өдрөөс 2-3 хоногийн дотор үлдэгдэл 60 сая төгрөгийг өгөхөөр тохиролцов. хүлээн авсан Цэен, хүлээлгэн өгсөн Мэндсайхан... гэжээ.
12.Талуудын хооронд үйлдсэн дээрх баримтад аас д мөнгө зээлүүлсэн гэх утга агуулга байхгүй, харин аас 50.000.000 төгрөг хүлээн авч, өмнө хийсэн гэрээний үнийн дүнг багасгаж, гэрээг хийсэн өдрөөс 2-3 хоногийн дотор үлдэгдэл 60 сая төгрөгийг өгөхөөр тохиролцов гэж бичсэнээс үзэхэд аас мөнгө зээлсэн бус, тэдний хооронд өөр тохиролцоо байсан, өөр гэрээний төлбөр /зуучлалын хөлс/ авах байснаа баталгаажуулсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.
13.Нөгөө талаар нэхэмжлэгч эгчид яаралтай мөнгөний хэрэгцээ гарч, хүүтэй нь буцаагаад төлнө гэхэд нь итгэж, 50.000.000 төгрөг шилжүүлсэн, мөнгө шилжүүлэх үед баримт үйлдсэн гэж тайлбарлаж байх боловч түүний тайлбарласанчлан хүүтэй мөнгө зээлүүлсэн бол тухайн баримтад 50.000.000 төгрөгийг ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй зээлүүлж байгааг бичээгүй, мөнгө зээлүүлснээс өөр агуулгаар баримт үйлдэгдэж байхад уг баримтад гарын үсэг зурсан, түүнчлэн үйлдсэн баримтын агуулгыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж чадаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 50.000.000 төгрөгийг хариуцагчид зээлүүлсэн, мөнгийг буцааж өгөх үүрэгтэй гэдгийг өөрөөр нотолсон баримтгүй байна.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй, холбогдох баримтыг ирүүлээгүй болно.
15.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 50.000.000 төгрөг гаргуулах тухай ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 50.000.000 төгрөг гаргуулах тухай ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 407.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН