2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/00907

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ***ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 176,539,068.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *** нар нь хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 176,539,068.46 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2025 оны 04-р сарын 30-нд 10,536,068 төгрөг, 2025 оны 05-р сарын 30-нд 20,750,000 төгрөг, 2025 оны 06-р сарын 30-нд 20,750,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-нд 20,750,000 төгрөг, 2025 оны 8-р сарын 30-нд 20,750,000 төгрөг, 2025 оны 09-р сарын 30-нд 20,750,000 төгрөг, 2025 оны 10-р сарын 30-нд 20,750,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 30-нд 20,750,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 30-нд 20,750,000 төгрөгийг нэхэмжлэгч *** ХХК-ийн ***банкны ****тоот дансанд хийхээр талууд харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч***ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,040,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** нараас 520,322 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "***ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ