| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0045/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/063 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/063
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Хохирогч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, хохирогч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар *******д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1714003070014 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүдэгч, Монгол улсын иргэн ******* овогт *******
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******,
Үйлдсэн хэргийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Булган” худалдааны төвийн үүдэнд *******ийг зодож бие эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
2. Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оргил” баарны үүдэнд *******ыг зодож бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Л. Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.. Миний хувьд тогтоолтой танилцсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож мэдлээ. Намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Миний бие өмнө нь хэргийн талаар хохирогчоор мэдүулэг өгсөн уг мэдүулэгт бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Би *******тай барилцаж авахад нүүрийг нь санамсаргүйгээр маажсан, самардсан байх гэж бодож байна. Тэрнээс санаатай гэмтэл учруулах гэж маажсан, самардсан зүйл байхгүй ******* нь надруу дайрч байхад нь би өөрийгөө хамгаалах гэж салгах гэж гараараа самардсан маажсан байх гэж бодож байна. Надад яллагдагчаар мэдүүлэх өөр зүйл байхгүй эрхээ эдэлж байгаа учир мэдүүлэгийг үүгээр дуусгах саналтай байна гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Оргил бааранд *******атай тааралдсан. ******* оо пизда минь юу байна гэж надруу дайрч, миний зүүн нүдрүү цохисон гэв
3. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би одоогоор өмгөөлөгч авахгүй одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Миний хувьд тогтоолтой танилцсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож мэдлээ. Миний хувьд надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би *******ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хэргийн талаар хохирогчоор мэдүүлэг өгсөн учир одоо эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж мэдүүлэгийг үүгээр дуусгах саналтай байна гэснээр мэдүүлгийг авах ажиллагааг гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би гэдэг найзтайгаа 22 цагт Оргил бааранд орж хоёр шил пиво уусан. Тэгтэл Б юу байна хамаа гэсэн. Тэгэхэд нь би чамтай хам байснаа мэдэхгүй юм байна гэж бид хоёр маргалдаж зодолдсон гэв.
5. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдер найз *******ийг “Оргил” бааранд байж байхад зүс таних ******* гэх залуу ямар шалтгааны улмаас намайг хэл амаар доромжилсон эсэхийн мэдэхгүй байна. “Оргил” баарны *******ийн хамт зөв зүгээр зогсож байхад ******* надад пизда гэж хэлэхэд нь би бас түүний өдөөс адилхан пизда минь гэж хэлсэн юм. Тэгээд ******* бид хоёр барилцаж аваад “Оргил” баарны саад талд “Булган” төвийн урд талд нь очсон юм. Тэгээд Булган төвийн үүдэнд очоод ******* бид хоёр бие биенийгээ тавиад хоорондоо хэрэлдээд зогсож байхад *******г тэр *******тай цуг явж байсан залуу надруу бацаан минь гэж хэлээд дайраад байсан юм. ******* гэх залуутай надтай маргалдаад зогсож байхад миний зүүн талын нүдний доод талын хэсэгрүү гараараа 1 удаа цохисон юм. Түүнийг цохиход миний хамраас цус гарсан юм Тэгэхээр нь би доош хараад сууж байсан юм. ******* нь болохоор цохчихоод яваад өгсөн юм. Тэгээд Булганы үүднээс босоод хойд талруу алхсан юм. ******* болох миний араас цуг явж байсан юм. Тэгээд эргүүлийн цагдаа нар ирззд уу зүгээр үү гэхэд би зүгээрээ гэж хэлээд яваад өгсөн юм Тэгээд алхаад гэрг очсон юм. Тэгээд гэрт ороход манай эхнэр юу болсон бэ гээд цагдаад дуудлага өгсөн юм. Харин надруу томроод зогсож байхад хажуу талаас ******* гэх залуу ирээд намайг цохисон юм. Намайг нэг л удаа цохисон юм. *******, ******* бид гурав байсан юм. Өөр хүн байгаагүй Тийм янз бүрийн өс хонзонгийн асуудал байдаггуй байсан *******гийн утасны дугаар нь ******* юм. Тэндээс араас хөөж барьсан зүйл байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 12-13 /
... Миний бие өөрийн найз *******ийн хамтаар 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдөр Баянхонгор сумын 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” нэртэй бааранд орж бид 2 хүний гурав гурван пиво уугаад 22 цагийн үед баарнаас гарсан. Тэгэхэд баарны үүдэнд өмнө нь таньдаг байсан ******* тай тааралдсан. ******* нь согтуу байсан бөгөөд надтай тааралдаад ямарч үг солиогүй байхад намайг “Боо пизда минь, гөлөг минь” гэхэд нь би урдаас нь “чи яахлаараа намайг пизда минь гэдэг юм” гэж хэлэхэд намайг ******* заамдаж авсан. Би тэгэхэд нь өөдөөс нь заамдаад авсан. Ингээд бид 2 бие биенийгээ заамдсан байдалтай “Булган” төвийн зүгт явсан. Ингэж явахдаа бид 2 хэрэлдээд яваад байсан. Тэгэхэд “Оргил” баарны зүгээс ******* гэж дууддаг залуу хүрч ирээд ******* бид 2 бие биенээ тавьчихсан байхад ******* нь Боо бацаан минь яагаад байгаа юм гээд байсан. Тэгтэл хажуугаас ******* миний зүүн нүдрүү цохиж авсан. Тэгээд миний хамраас цус гараад би доошоо суусан. Намайг гараа зангидаж байгаад цохисон эсэх мөн гартаа ямар нэгэн хатуу зүйл барьж байгаад цохисон эсэхийг нь би мэдэхгүй байна. Миний хамарнаас цус гараад би тонгойж байгаад босоод ирэхэд миний хажууд ******* үлдсэн ******* нь яваад өгсөн байсан. Ингээд миний зүүн нүд гэмтэж хагалгаанд орсон байгаа. Миний хувьд ******* нь надруу зүгээр байхад дайрч намайг заамдаж аваагүй бол би тэр хүнтэй хэрүүл маргаан хийгээд байх шалтгаан байхгүй бөгөөд бид 2 харилцан заамдалцаж байхад *******ын баруун хацарт шалбарсан шарх үүссэн байх тэрнээс би *******ыг ерөөсөө цохиж аваагүй. Намайг ******* гэх залуу цохиж зодсон асуудал байхгүй. Намайг *******тай барилцаж авахад ******* хажууд байсан харсан. Харин цааш яваад “Булган” худалдааны төвийн орчим очиход ******* гэх залуу ирсэн намайг цохиж авахыг харсан. ******* нь байхгүй байсан. Би санахгүй байна.Миний хувьд бааранд орохоосоо өмнө *******тэй 0,75-тай архи хувааж уусан дараа нь бааранд 3 шил пиво уусан согтуу байсан нь үнэн би *******тай барилцаж аваад бид 2 газарт унасан эсэхийг санахгүй байна. Би үнэхээр газарт хамт унасан бол үнэнээр нь хэлнэ. Миний хувьд өмнө нь гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Гэтэл миний зүүн нүд өвдөөд байсан учир би эмнэлэгт дахин үзүүлэхэд зүүн хацар, шанаа яс цөмөрсөн, зөрөөтэй, олон хугаралтай байна гэснээр гэмтлийн эмчид дахин үзүүлж гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл тогтоогдсон байгаа. Миний хувьд адилхан залуу хүмүүс, миний бие гайгүй бол гомдол санал гэх зүйл гаргахгүй гэж бодож байсан. Гэтэл би Улаанбаатар хотод хагалгаанд орсон бас Баянхонгор аймагт эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн учир надад нийт өнөөдрийн байдлаар эмчилгээний зардалд 1,088,282 төгрөгний хохирол энэ хугацаанд ажилгүй байсан учир авах ёстой байсан нэг сарын цалин 1 сая төгрөг гээд нийт 2,088,282 төгрөгний хохирол учраад байна. Мөн намайг 1 сарын дараа нүдний эмнэлэгт үзүүлж зураг авахуулах шаардлагатай гэсэн. Тэгэхэд хэдэн төгрөгний ямар зардал гарахыг мэдэхгүй бас 2-3 жилийн дараа хадаас авахуулах шаардлагатай гэсэн тэгэхэд бас хэдэн төгрөгний зардал гарах болохыг нь би мэдэхгүй байна. Энэ гараагүй байгаа зардлуудыг тухай бүрт нь баримтаа бүрдүүлж нэхэмжлэх учрыг ойлгож мэдсэн. Миний хувьд гомдолтой байна. Мөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой 6 хуудас буюу 10 ширхэг баримтыг мэдүүлэгт хавсаргах саналтай байна. Би өнөөдрийн байдлаар 2,088,282 төгрөгийг нэхэмжилж байна. Надад өөр мэдүүлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 34-37/
6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Оргил бааранд *******атай тааралдсан. пизда минь юу байна гэж надруу дайрч, миний зүүн нүдрүү цохисон гэв
7. Хохирогчийн өмгөөлөгч Д.Мэндээ: Хохирогч ******* нь эмчилгээ хийлгэсэн баримтуудаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Банкнаас зээл авсан баримт болон холбогдох баримтуудын дагуу хохирлыг гаргуулж, цаашид иргэний журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэв.
8. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн оройн 22 цагийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил" баарны дотор байж байгаад ганцаараа үүдэнд гараад ирсэн байж байсан юм. Тэгсэн ******* гэх залуу надад “юу байна хамаа” гэхээр нь би түүнд “чамтай хам байснаа санахгүй юм байна шүү” гэж хэлэхэд тэр гартаа барьж байсан шилээр миний нүүрлүү нэг удаа цохиж авсан юм Тэгсэн чинь миний зүүн талын хацарнаас цус гойжсон юм. Тэгэхээр нь ******* бид хоёр хоорондоо барилцаж аваад хоорондоо маргаж явсаар байгаад “Булган” төвийн үүдэнд очсон юм. Тэгээд ******* намайг унагаах гээд тонгорход нь бид хоёр хоёулаа газар унасан юм Тэгээд газарт хэсэг ноцолдоод босоод бие биенийгээ заамдаж зогсож байхад ирсэн юм. Тэгээд ******* боль боль гээд бид хоёрыг салгаж байх үед нь би Бийг нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон юм. Тэгээд би түүнийг цохичиход яваад өсгөн юм. Түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. Түүний хувьд шөнөдөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм шиг байна лээ Миний баруун талын хацарыг шилээр зүссэн байгаа шинжээч эмчид үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох болно. ******* бид хоёрыг хоорондоо ноцолдоод байж байхад тэнд хүн байгаагүй ба сүүлд нь ******* ирж салгасан юм. Надад гомдол, санал нэхэмжлэх байхгүй.Надад нэмж хэлэх зүйл байхгүй.
9. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би гэдэг найзтайгаа 22 цагт Оргил бааранд орж хоёр шил пиво уусан. Тэгтэл ******* юу байна хамаа гэсэн. Тэгэхэд нь би чамтай хам байснаа мэдэхгүй юм байна гэж бид хоёр маргалдаж зодолдсон гэв.
10. Хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр: ******* нь ******* зодуулж хөнгөн гэмтэл тогтоогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд тогтоогдсон. ******* ын хувьд ******* хохирол төлөх асуудал дээр анхаарч өөртөө эмчилгээ хийлгэж чадаагүй байгаа. Иймд цаашид хохирол нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэв.
11. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдөр найз болох ******* бид хоёр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” бааранд байж байсан юм. “Оргил” бааранд дөнгөж ороод сууж байсан юм. Бараг л ганц ганц пиво уугаад сууж байсан байх, тэгээд би 00-руу орчихоод гараад ирсэн чинь Ч алга байсан юм. Тэгээд гарах гээд явж байхад өөдөөс Оргил гэх банди гүйгээд ирсэн юм. Тэгсэнээ гадаа ******* хүнтэй зодолдож байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гүйгээд гараад очиход “Булган” төвийн үүдэнд ******* гэх залуутай ******* барилцаж авсан зогсож байсан юм. Тухайн үед ******* баруун талын хацарнаас цус гарсан байсан юм. Тэгээд тэр хоёрыг салгаж байхад ******* цохисон байх яг хаана нь цохисоныг нь би хараагүй юм. ******* ийн хамарнаас нь цус гарсан байсан юм. ******* болохоор нэг цохьчихоод яваад өгсөн юм. Би болохоор Б гэх залууг салгасан юм. Тэгээд гэр гэрлүүгээ харьцгаасан юм.Тийм зүйл байхгүй. ******* ийн хувьд болохоор нэлээн согтуу байсан. ******* нь болохоор бараг л эрүүл явж байсан юм. Нуүр ам нь зүгээр байсан. Өөр хүнтэй зодолдсон зүйл байхгүй байсан. Тус өдрөөс 2-3 хоногийн өмнө байх бид нарыг баарны гадаа машинтай зогсож байхад машин руу чиглүүлж пивний шилийг шидсэн юм Тухайн үед яг машин оноогүй дээгүүр нь өнгөрсөн юм. Бид нар түүнийг араас нь дуудахад машинд суугаад яваад өгсөн юм. надад нэмж хэлэх зүйл байхгүй ээ.гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/
12. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Миний бие өөрийн найз ******* ын хамтаар 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдөр манай гэрт 0,75 тай “Ерөөл” нэртэй нэг шил архи уугаад гарч Баянхонгор сумын 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” нэртэй бааранд орж хүний гурав, гурван пиво уугаад 22 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. Тэгэхэд баарны үүдэнд ******* нь нэгэн эрэгтэй хүнтэй хэрэлдээд бие биенийгээ заамдаад “Булган” худалдааны төвийн урд талруу яваад өгсөн. Би юунаас болж яагаад хэрэлдсэн талаар нь мэдээгүй сонсоогүй. Миний хувьд наана нь хараад зогсож байтал хажуугаас нь нэг бүдүүн биетэй залуу алхаж очоод Боо яагаад байна гээд байсан. Тэгэхэд нь би тэд нарыг нийлээд зодчихож магадгүй гэж бодоод цагдаад дуудлага өгөхөөр цагдаа руу явсан. Намайг явснаас хойш юу болсныг нь би мэдэхгүй байна. Намайг цагдаа дээр ирэхэд дуудлага ирсэн манайхаас хүн явсан гэж байсан. Тэгээд би цагдаагаас гарч гэрлүүгээ явсан. Намайг байхад ******* нь тэр хэрэлдэж байсан хүнтэйгээ заамдалцаад байсан цааш яваад хэрэлдээд байхад нь наанаас нь нэг залуу очиход нь би цагдаад дуудлага өгөхөөр явсан намайг байх хугацаанд хэн нэгнийгээ цохиж зодсон асуудал байхгүй хэрэлдээд заамдалцаад байсан. Надад өөр энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. ******* нь архи уусан байсан гэхдээ гайгүй юм шиг байсан. Бтой хэрэлдэж байсан хүнийг архи уусан байсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Үүдэнд яагаад юунаас болж тэр хүнтэй маргалдах болсныг нь. мэдэхгүй байна. Намайг байхад хэн нэгийгээ зодож цохисон асуудал байхгүй би болохоор хэрэлдээд байхаар нь зодоон хийж магадгүй гэж бодоод алхаж Цагдаагийн газарт ирэхэд “Булган” худалдааны төврүү цагдаа явсан гэж хэлж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл алга .гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/
13. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдөр нартай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт явуулдаг “Оргил” бааранд таарсан юм. Тэгээд хэсэг бүжиглээд байж байгаад 23 цаг өнгөрч байхад явахаар болоод баарнаас гараад явж байсан чинь “Булган” төвийн үүдэнд ах хүнтэй зодолдож байсан юм. Тэгэхээр нь би бааранд буцаж ороод ******* ахад ******* ах хүнтэй зодолдож байна гээд хэлчихээд яваад өгсөн юм. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. ******* ах очиж байгаа харагдсан. Намайг харахад хоёулханаа бие биенийгээ барилцаж авсан юм. Хэн гэдэг хүнтэй барилцаж авсан эсэхийн мэдэхгүй байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн147-48/
14. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Бид 2 сайн найзууд байгаа юм. Түүний хувьд 1988 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн Түүний хувьд “Их засаг” их сургуульд суралцдаг байсан. Төгссөн эсэхийн мэдэхгүй байна Эхнэр *******ийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон 1 дүгээр байранд амьдардаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Архи дарс хэрэглэдэг. Гэр бүл найз нөхдийн дунд нэр хүнд сайтай Төлөв даруу архи уухаараа хүмүүст ааш гаргах гээд байдаг. Бусад уед гайгүй байдаг юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй . гэх мэдүүлэг / хх-ийн 49-50 /
15. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 1988 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн Түүний хувьд их сургуульд суралцдаг байсан. Төгссөн эсэхийн мэдэхгүй баина. Эхнэр Загдзүсмийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон" 1 дүгээр багийн 74 дүгээр байранд амьдардаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан Архи дарс хэрэглэдэг. Нэр хүндтэй сайтай, хүнд их тусархуу хүн юм байгаа. Даруухан, цайлган сэтгэлтэй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ий 51-52/
16. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай нөхөр юм байгаа юм. Бид хоёр гэрлээд 3 жил болж байна. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Надад *******ын хувийн байдлын талаар надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1992 онд айлын том хүүхэд болж хорвоод мэндэлсэн юм. Бүрэн дунд боловсролтой. Түүний хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл эдэлж байгаагүй. Шинэ төгөлийн 1-48-1 тоотод бид хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг юм. Архи, дарс нэг их уугаад байдаггүй. Нэр хүндтэй сайтай. Төлөв даруу, харилцааны өндөр соёлтой. Тусархуу, ажилсаг юм, Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/
17. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 633 дугаартай шинжээчийн:
1.*******-н биед баруун хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжгой.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 57-58/,
18. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 622 дугаартай шинжээчийн:
1. *******-н биед зүүн нүд, хацарт цус хуралт, салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 63-64/,
19. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 13 дугаартай шинжээчийн:
1. *******-н биед зүүн эрүүнд хугарал, зүүн хацар, шанаа, зүүн гайморын хөндийн дотор, доод, гадна хана, зүүн нүдний ухархайн доод, гадна ханын цөмөрсөн хугарал, хамарт мурийлт, зүүн нүд, хацарт цус хуралт, салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3,1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. хавтаст хэргийн гэх нэмэлт дүгнэлт / хх-ийн 70-71 /, улсын яллагчаас шүүгдэгч ******* нь урьд нь шийтгүүлж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбар 5 хуудас хохирогч болон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Мэндээгээс шүүхэд шинээр 12 хуудас нотлох баримт зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Булган” худалдааны төвийн үүдэнд *******ийг зодож бие эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оргил” баарны үүдэнд *******ыг зодож бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст авагдсан хохирогч *******, *******, гэрч Д., нарын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн шинжээчийн 13, 663 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээрр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “ учруулсан хохиролыг нөхөн төлсөн” мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус,зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцож,
Шүүгдэгч *******ид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал,..эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг баримтлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч ******* нь шүүгдэгч ******* эмчилгээний зардал гурван сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэг сая наян найман мянга хоёр зуун наян хоёр /1088282/ төгрөгний баримтыг хавсаргасан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******ийн өмгөөлөгч Д.Мэндээгээс “Гялс төгрөг” хадгаламж зээлийн хоршооноос гурван сая / 3000000 / төгрөг зээлсэн баримт эрүүл мэндийн даатгалын 2017 оны шимтгэлд дөчин зургаан мянга наян / 46080 / төгрөг бөглүүлсэн дэвтрийн хуулбар зэргийг гаргаж өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа шүүгдэгч *******ын өмгөөлөгч П.Өлзийбаяр, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Мэндээ нараас учирсан хохиролыг нөхөн төлөх талаар завсарлага авах хүсэлт гаргаж шүүгдэгч ******* нь хохирогч *******ид нэг сая нэг зуун мянган / 1100000 / төгрөгийг төлсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд цаашид хацрын гэмтлийг эмчлүүлэх шаардлагатай тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг хангаж өгөхийг хүсэв.
Шүүх хохирогч *******ийн хавтаст хэрэгт хавсаргасан хохиролын баримтыг хянаж үзээд хавтаст хэргийн 82 дугаар хуудсанд авагдсан нэг зуун тавин мянган / 150000 / төгрөгний шатахуун авсан баримт, хавтаст хэргийн 84 дүгээр хуудсанд авагдсан ямар үйлчилгээнд зарцуулсан нь тодорхойгүй гучин гурван мянган / 33000 / төгрөгний баримт, шүүхэд шинээр гаргаж өгсөн ******* 2017 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлд дөчин зургаан мянга наян / 46080 / төгрөгийг төлсөн тухай баримт, мөн шүүхэд шинээр гаргаж өгсөн “Гялс төгрөг” хадгаламж зээлийн хоршооноос 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдөр гурван сая / 3000000 / төгрөг зээлсэн гэх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байгаа тул нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв.
Хохирогч *******ийн дөчин зургаан мянга наян төгрөгийг эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөнийг нэхэмжлэх нь хуульзүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 2-д Монгол улсын иргэн нь эрүүл мэндээ хамгаалах нь журамт үүрэг мөн гэж заасан байх тул хохирогч ******* нь эрүүл мэндээ хамгаалахын тулд шимтгэлийг төлж байх үүрэгтэй гэж шүүх үзлээ.
Мөн шүүхэд шинээр гаргаж өгсөн “Гялс төгрөг” хадгаламж зээлийн хоршооноос гурван сая төгрөг зээлсэн гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, уг зээлийг гэрээг тийн гэгч хүн байгуулсан гэх нэртэй, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зээлдэгчийг төлөөлж Зүмүү.Ч гэж бичсэн боловч тамга тэмдэг байхгүй, мөн нэг зуун тавин мянган төгрөгний шатахуун авсан, ямар үйлчилгээнд гаргасан нь тодорхойгүй гучин гурван мянган төгрөг зэрэг гурван сая хоёр зуун хорин есөн мянга наян / 3229080 / төгрөгний баримтыг нотлох баримтаар тооцоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд цаашид хацрын гэмтлийг эмчлүүлэх шаардлагатай тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг хангаж өгөхийг хүсэв.
Харин хохирогч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас эмчилгээнд гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтыг хууль зүйн дагуу бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус нэхэмжлэлээ хангуулах эрхийг нь нээлттэй үлдээв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Samsung S-6” маркийн гар утсыг, шүүгдэгч *******ын эзэмшлийн “самсунг” маркийн зурагтыг тус тус битүүмжилсэн 2018 оны 01 сарын 22-ны өдрийн Прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх гар утас, зурагт зэргийг эзэмшигч *******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ийн Чыг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600000 / төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч ******* овогт *******ийг долоон зуун тавин / 750 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун тавин мянган / 750000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600000 / төгрөгийг, шүүгдэгч *******ид оногдуулсан долоон зуун тавин / 750 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун тавин мянган / 750000 / төгрөгийг шүүгдэгч *******, ******* нарыг 2018 оны 03 дугаар сарын 23-ний дотор төлөхөөр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир энэ цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******ийн хавтаст хэрэгт хавсаргасан болон шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байгаа гурван сая хоёр зуун хорин есөн мянган наян / 3229080 / төгрөгний баримтуудыг тус тус нотлох баримтаар тооцохгүй байхаар тогтоосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.5 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, хохирогч ******* нь иргэний нэхэмжлэлийн баримт тодорхой тооцоог гаргаж нэхэмжлэлийн хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх, хохирогч ******* нь иргэний нэхэмжлэл шүүхэд гаргаагүй боловч эрүүл мэндийн хохиролоо цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “Самсунг” маркийн зурагтыг, шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Самсунг” S-6 маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх зурагт болон гар утсыг эзэмшигч *******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус тус авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ