Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/864   

 

 

 

 

 

 

 

   2023              8             24                                       2023/ДШМ/864   

 

 

У.А, Г.Б, Х.Ч,

О.О, Б.П, Б.А

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбат,

шүүгдэгч У.А, Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Г.Золжаргал,

шүүгдэгч Х.Ч, Б.О.О, тэдгээрийн өмгөөлөгч Л.Баасанжав,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/343 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, шүүгдэгч У.А, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар У.А, Г.Б, Х.Ч, Б.О.О, Б.А, Б.П, нарт холбогдох 1910 0013 60572 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч У.А, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 74 дүгээр гудамжны 819 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 8 дугаар байрны 105 тоотод оршин суух бүртгэлтэй,  /РД:00000000/, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, оногдуулсан хорих ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 8 сарын хугацаагаар хорих, оногдуулсан хорих ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;  

Шүүгдэгч Г.Б, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, cурагчийн 74 дүгээр гудамжны 819 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 8 дугаар байрны 105 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/, Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 445 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 488 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

Шүүгдэгч О.О, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 35 дугаар гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Шинэ өргөө” хотхоны 627-27 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:00000000/,

Шүүгдэгч Б.А, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Жи Ти Кэй Эс” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, эх, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 10-24 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:00000000/,

Шүүгдэгч Б.П, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Эрдэнэ” хотхоны 2-34 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:00000000/,

Шүүгдэгч Х.Ч, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол 95-01 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:00000000/,

Шүүгдэгч У.А нь: шүүгдэгч Г.Бтай гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохиролцож, НӨАТ-ын борлуулалтын падааныг (е-баримт) хуурамчаар үйлдэж ашиг олох зорилгоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “Мөнх тэнгэр констракшн”, “Алтангадас майнинг”, “Дөл анад констракшн”, “Дөл ойл”, “Имаралт зоне", “Пи И Си констракшн”, “Эй Ти Эс И”, “Ананд финанс” ХХК-иудын эрхийг худалдан авч, бусдын нэр шилжүүлэн авч, улмаар шүүгдэгч О.О, Х.Ч, Б.А, Б.П нартай гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн :

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Саруул хотхоны 236 байрны 17 тоот өөрийн гэрт, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Про уан” (Рго Оnе) оффисын байранд тус тус 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “Мөнх тэнгэр констракшн”, “Алтангадас майнинг”, “Дөл анад констракшн”, “Дөл ойл”, “Имаралт зоне”, “Пи И Си констракшн”, “Эй Ти Эс И”, “Ананд финанс” ХХК-уудын нэрээр Монгол Улсад татвар төлөгч, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий давхардсан тоогоор 1,537 аж ахуйн нэгж, байгууллагад бараа, материал борлуулаагүй, ажил үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа 187,439,897,900.52 (Нэг зуун наян долоон тэрбум, дөрвөн зуун гучин есөн сая, найман зуун ерөн долоон мянга, есөн зуун төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг НӨАТ- ын хуурамч падаан (е-баримт)-ыг бараа, материал борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн, орлого олсон мэтээр Татварын Ерөнхий газрын (е-tax.mta.mn) цахим мэдээллийн санд зориуд худал тодорхойлон шивж, давхардсан тоогоор 1,537 аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварт ногдох Монгол Улсад төлөх ёстой 18.743.989.790.52 (Арван найман тэрбум, долоон зуун дөчин гурван сая, есөн зуун наян есөн мянга, долоон зуун ерөн төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн албан татварыг төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилж, зохион байгуулагчаар оролцсон,

            Шүүгдэгч У.А нь шүүгдэгч Г.Бтай гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохиролцож, шүүгдэгч О.О, Х.Ч, Б.А, Б.П нартай гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 187.439.897.900.52 (Нэг зуун наян долоон тэрбум, дөрвөн зуун гучин есөн сая, найман зуун ерөн долоон мянга, есөн зуун төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан (е-баримт) бүхий санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, зөөвөрлөсөн, ашигласан, Татварын Ерөнхий газрын (е-tax.mta.mn) цахим мэдээллийн санд бүртгэлийг хийж, хуурамч НӨАТ-ын баримтуудыг нэр бүхий ХХК- уудад тараасан гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилж, зохион байгуулагчаар оролцсон,

Шүүгдэгч У.А нь шүүгдэгч Г.Бтай бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд 187.439.897.900.52 (Нэг зуун наян долоон тэрбум, дөрвөн зуун гучин есөн сая, найман зуун ерөн долоон мянга, есөн зуун төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан (е-баримт)-ыг бараа, материал борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн, орлого олсон мэтээр Татварын Ерөнхий газрын (е-tax.mta.mn) ца.хим мэдээллийн санд зориуд худал тодорхойлсон 7,525 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан (е-баримт)-ыг давхардсан тоогоор 1,537 аж ахуйн нэгж, байгууллагад худалдсан гэмт хэргийн үр дүнд бий болсон 3,978,036,064.80 төгрөгийг шүүгдэгч О.О, Х.Ч, Б.А, Б.П нарын дансаар Г.Бын эзэмшлийн 5030563030 тоот (Хаан) банкны дансаар хүлээн авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор байнга тогтвортой үйлдлээр :

-198,347,160 төгрөгийн үнэлгээ бүхий Улсын бүртгэлийн Ү-2203034275 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их Тойруу гудамжны 236 байрны 17 тоот орон сууц,

 -110,761,280 төгрөгийн үнэлгээ бүхий Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байрны 105 тоот орон сууц

-1,883,914,260 төгрөгийн үнэлгээ бүхий, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний 000712952 дугаартай, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багын Баяндавааны ард гэх газарт буй зуслангийн зориулалттай 1 га газарт байрлах аялал, жуулчлалын зориулалттай “Алтан хөндий цогцолбор” орон сууц, эд зүйлс бүхий амралтын газар,

-18,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий МNU-380031597 арлын дугаартай, 37-47 УНН улсын дугаартай Тоёота Харрерь загварын тээврийн хэрэгсэл,

-70,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий SALMF1E40СА362600 арлын дугаартай, 80-58 УНК улсын дугаартай Ренжровер загварын тээврийн хэрэгсэл,

-19,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий GWS52040021704 арлын дугаартай, 26-69 УБЛ улсын дугаартай Тоёота Кроун загварын тээврийн хэрэгсэл зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжүүлэн тус тус авч, эзэмшиж, ашиглаж мөнгө угаасан гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилж, зохион байгуулагчаар оролцсон,

Шүүгдэгч Г.Б нь : шүүгдэгч У.Атай гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохиролцож, НӨАТ-ын борлуулалтын падааныг (е-баримт) хуурамчаар үйлдэж ашиг олох зорилгоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “Мөнх тэнгэр констракшн”, “Алтангадас майнинг”, “Дөл анад констракшн”, “Дөл ойл”, “Имаралт зоне”, “Пи И Си констракшн”, “Эй Ти Эс И”, “Ананд финанс” ХХК-уудын эрхийг худалдан авч, бусдын нэр шилжүүлэн авч, улмаар шүүгдэгч О.О, Х.Ч, Б.А, Б.П нартай гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн :

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Саруул хотхоны 236 байрны 17 тоот өөрийн гэрт, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Про уан” (Рго Onе) оффисын байранд тус тус 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “Мөнх тэнгэр констракшн”, “Алтангадас майнинг”, “Дөл анад констракшн”, “Дөл ойл”, “Имаралт зоне”, “Пи И Си констракшн”, “Эй Ти Эс И”, “Ананд финанс” ХХК-уудын нэрээр Монгол Улсад татвар төлөгч, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий давхардсан тоогоор 1,537 аж ахуйн нэгж, байгууллагад бараа, материал борлуулаагүй, ажил үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа 187,439,897,900.52 (Нэг зуун наян дол.оон тэрбум, дөрвөн зуун гучин есөн сая, найман зуун ерөн долоон мянга, есөн зуун төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг НӨАТ- ын хуурамч падаан (е-баримт)-ыг бараа, материал борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн, орлого олсон мэтээр Татварын Ерөнхий газрын (е-tax.mta.mn) цахим мэдээллийн санд зориуд худал тодорхойлон шивж, давхардсан тоогоор 1,537 аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварт ногдох Монгол Улсад төлөх ёстой 18.743.989.790.52 (Арван найман тэрбум, долоон зуун дөчин гурван сая, есөн зуун наян есөн мянга, долоон зуун ерөн төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн албан татварыг төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилж, зохион байгуулагчаар оролцсон,

Шүүгдэгч Г.Б нь шүүгдэгч У.Атай гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохиролцож, шүүгдэгч О.О, Х.Ч, Б.А, Б.П нартай гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 187.439.897.900.52 (Нэг зуун наян долоон тэрбум, дөрвөн зуун гучин есөн сая, найман зуун ерөн долоон мянга, есөн зуун төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан (е-баримт) бүхий санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, зөөвөрлөсөн, ашигласан, Татварын Ерөнхий газрын (еtax.mta.mn) цахим мэдээллийн санд бүртглийг хийж, хуурамч НӨАТ-ын баримтуудыг нэр бүхий ХХК- уудад тараасан гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилж, зохион байгуулагчаар оролцсон,

Шүүгдэгч Г.Б нь шүүгдэгч У.Атай бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд 187.439.897.900.52 (Нэг зуун наян долоон тэрбум, дөрвөн зуун гучин есөн сая, найман зуун ерөн долоон мянга, есөн зуун төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан (е-баримт)-ыг бараа, материал борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн, орлого олсон мэтээр Татварын Ерөнхий газрын (е-tax.mta.mn) цахим мэдээллийн санд зориуд худал тодорхойлсон 7,525 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан (е-баримт)-ыг давхардсан тоогоор 1,537 аж ахуйн нэгж, байгууллагад худалдсан гэмт хэргийн үр дүнд бий болсон 3,978,036,064.80 төгрөгийг шүүгдэгч О.О, Х.Ч, Б.А, Б.П нарын дансаар өөрийн эзэмшлийн 0000000000 тоот (Хаан) банкны дансаар хүлээн авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор байнга тогтвортой үйлдлээр :

-198,347,160 төгрөгийн үнэлгээ бүхий Улсын бүртгэлийн Ү-2203034275 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их Тойруу гудамжны 236 байрны 17 тоот орон сууц, -110,761,280 төгрөгийн үнэлгээ бүхий Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байрны 105 тоот орон сууц,

-1,883,914,260 төгрөгийн үнэлгээ бүхий, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний 000712952 дугаартай, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багын Баяндавааны ард гэх газарт буй зуслангийн зориулалттай 1 га газарт байрлах аялал, жуулчлалын зориулалттай “Алтан хөндий цогцолбор” орон сууц, эд зүйлс бүхий амралтын газар,

- 18,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий МNU-380031597 арлын дугаартай, 37-47 УНН улсын дугаартай Тоёота Харрерь загварын тээврийн хэрэгсэл,

- 70,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий SALMF1E40СА362600 арлын дугаартай, 80-58 УНКулсын дугаартай Ренжровер загварын тээврийн хэрэгсэл,

-19,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий GWS52040021704 арлын дугаартай, 26- 69 УБЛ улсын дугаартай Тоёота Кроун загварын тээврийн хэрэгсэл зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжүүлэн тус тус авч, эзэмшиж, ашиглаж мөнгө угаасан гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилж, зохион байгуулагчаар оролцсон,

Шүүгдэгч О.О нь : Шүүгдэгч У.А, Г.Б, Б.П, Х.Ч, Б.А нартай гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн:  Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Саруул хотхоны 236 байрны 17 тоот, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Про уан” (Рrо Оnе) оффисын байранд тус тус 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “Мөнх тэнгэр констракшн”, “Алтангадас майнинг”, “Дөл анад констракшн”, “Дөл ойл”, “Имаралт зоне”, “Пи И Си констракшн”, “Эй Ти Эс И”, “Ананд финанс” ХХК-уудын нэрээр Монгол Улсад татвар төлөгч, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий давхардсан тоогоор 1,537 аж ахуйн нэгж, байгууллагад бараа, материал борлуулаагүй, ажил үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа 187,439,897,900.52 (Нэг зуун наян долоон тэрбум, дөрвөн зуун гучин есөн сая, найман зуун ерөн долоон мянга, есөн зуун төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан (е-баримт)- ыг бараа, материал борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн, орлого олсон мэтээр Татварын Ерөнхий газрын (е-tax.mta.mn) цахим мэдээллийн санд зориуд худал тодорхойлон шивж, давхардсан тоогоор 1,537 аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварт ногдох Монгол Улсад төлөх ёстой 18,743,989,790,52 (Арван найман тэрбум, долоон зуун дөчин гурван сая, есөн зуун наян есөн мянга, долоон зуун ерөн төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн албан татварыг төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон, мөн  

Шүүгдэгч У.А, Г.Б, Б.П, Х.Ч, Б.А нартай гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 187,439,897,900.52 (Нэг зуун наян долоон тэрбум, дөрвөн зуун гучин есөн сая, найман зуун ерөн долоон мянга, есөн зуун төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан (е-баримт) бүхий санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, зөөвөрлөсөн, ашигласан, Татварын Ерөнхий газрын (е-tax.mta.mn) цахим мэдээллийн санд бүртгэлийг хийж, хуурамч НӨАТ-ын баримтуудыг нэр бүхий ХХК- уудад тараасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

Шүүгдэгч Б.А нь : Шүүгдэгч У.А, Г.Б, О.О, Х.Ч, Б.П нартай гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Саруул хотхоны 236 байрны 17 тоот, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Про уан” (Рrо Оnе) оффисын байранд тус тус 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “Мөнх тэнгэр констракшн”, “Алтангадас майнинг”, “Дөл анад констракшн”, “Дөл ойл”, “Имаралт зоне”, “Пи И Си констракшн”, “Эй Ти Эс И”, “Ананд финанс” ХХК-уудын нэрээр Монгол Улсад татвар төлөгч, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий давхардсан тоогоор 1,537 аж ахуйн нэгж, байгууллагад бараа, материал борлуулаагүй, ажил үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа 187,439,897,900.52 (Нэг зуун наян долоон тэрбум, дөрвөн зуун гучин есөн сая, найман зуун ерөн долоон мянга, есөн зуун төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан (е-баримт)- ыг бараа, материал борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн, орлого олсон мэтээр Татварын Ерөнхий газрын (е-tax.mta.mn) цахим мэдээллийн санд зориуд худал тодорхойлон шивж, давхардсан тоогоор 1,537 аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварт ногдох Монгол Улсад төлөх ёстой 18,743,989,790,52 (Арван найман тэрбум, долоон зуун дөчин гурван сая, есөн зуун наян есөн мянга, долоон зуун ерөн төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн албан татварыг төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

Шүүгдэгч У.А, Г.Б, О.О, Х.Ч, Б.П нартай гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 187,439,897,900.52 (Нэг зуун наян долоон тэрбум, дөрвөн зуун гучин есөн сая, найман зуун ерөн долоон мянга, есөн зуун төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан (е-баримт) бүхий санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, зөөвөрлөсөн, ашигласан, Татварын Ерөнхий газрын (е-tax.mta.mn) цахим мэдээллийн санд бүртгэлийг хийж, хуурамч НӨАТ-ын баримтуудыг нэр бүхий ХХК- уудад тараасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

Шүүгдэгч Б.П нь: шүүгдэгч У.А, Г.Б, О.О, Х.Ч, Б.А нартай гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн; Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Саруул хотхоны 236 байрны 17 тоот, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Про уан” (Рго Опе) оффисын байранд тус тус 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “Мөнх тэнгэр констракшн”, “Аптангадас майнинг”, “Дөл анад констракшн”, “Дөл ойл”, “Имаралт зоне”, “Пи И Си констракшн”, “Эй Ти Эс И”, “Ананд финанс” ХХК-уудын нэрээр Монгол Улсад татвар төлөгч, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий давхардсан тоогоор 1,537 аж ахуйн нэгж, байгууллагад бараа, материал борлуулаагүй, ажил үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа 187,439,897,900.52 (Нэг зуун наян долоон тэрбум, дөрвөн зуун гучин есөн сая, найман зуун ерөн долоон мянга, есөн зуун төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан (е-баримт)- ыг бараа, материал борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн, орлого олсон мэтээр Татварын Ерөнхий газрын (е-tax.mta.mn) цахим мэдээллийн санд зориуд худал тодорхойлон шивж, давхардсан тоогоор 1,537 аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварт ногдох Монгол Улсад төлөх ёстой 18,743,989,790,52 (Арван найман тэрбум, долоон зуун дөчин гурван сая, есөн зуун наян есөн мянга, долоон зуун ерөн төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн албан татварыг төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

            Шүүгдэгч У.А, Г.Б, О.О, Х.Ч, Б.А нартай гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 187.439.897.900.52 (Нэг зуун наян долоон тэрбум, дөрвөн зуун гучин есөн сая, найман зуун ерөн долоон мянга, есөн зуун төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан (е-баримт) бүхий санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, зөөвөрлөсөн, ашигласан, Татварын Ерөнхий газрын (е-tax.mta.mn) цахим мэдээллийн санд бүртгэлийг хийж, хуурамч НӨАТ-ын баримтуудыг нэр бүхий ХХК- уудад тараасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

Шүүгдэгч Х.Ч нь : шүүгдэгч У.А, Г.Б, О.О, Б.А, Б.П нартай гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Саруул хотхоны 236 байрны 17 тоот, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Про уан” (Рго Опе) оффисын байранд тус тус 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “Мөнх тэнгэр констракшн”, “Алтангадас майнинг”, “Дөл анад констракшн”, “Дөл ойл”, “Имаралт зоне”, “Пи И Си констракшн”, “Эй Ти Эс И”, “Ананд финанс” ХХК-уудын нэрээр Монгол Улсад татвар төлөгч, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий давхардсан тоогоор 1,537 аж ахуйн нэгж, байгууллагад бараа, материал борлуулаагүй, ажил үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа 187,439,897,900.52 (Нэг зуун наян долоон тэрбум, дөрвөн зуун гучин есөн сая, найман зуун ерөн долоон мянга, есөн зуун төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан (е-баримт)-ыг бараа, материал борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн, орлого олсон мэтээр Татварын Ерөнхий газрын (е-tax.mta.mn) цахим мэдээллийн санд зориуд худал тодорхойлон шивж, давхардсан тоогоор 1,537 ажахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварт ногдох Монгол Улсад төлөх ёстой 18,743,989,790,52 (Арван найман тэрбум, долоон зуун дөчин гурван сая, есөн зуун наян есөн мянга, долоон зуун ерөн төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн албан татварыг төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

Шүүгдэгч У.А, Г.Б, О.О, Б.А, Б.П нартай гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 187.439.897.900.52 (Нэг зуун наян долоон тэрбум, дөрвөн зуун гучин есөн сая, найман зуун ерөн долоон мянга, есөн зуун төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан (е-баримт) бүхий санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, зөөвөрлөсөн, ашигласан, Татварын Ерөнхий газрын (е-tax.mta.mn) цахим мэдээллийн санд бүртгэлийг хийж, хуурамч НӨАТ-ын баримтуудыг нэр бүхий ХХК- уудад тараасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: У.А, Г.Б нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.3 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэххэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

О.О, Б.А, Б.П, Х.Ч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.А, Г.Б нарыг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэмт хэргийг зохион байгуулсан, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, тараасан гэмт хэргийг зохион байгуулсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байжтүүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,

Б.П, Б.А, Х.Ч, О.О нарыг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, тараасан үйлдэлд гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч У.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.3 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих,

шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих,

шүүгдэгч О.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох,

шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох,

шүүгдэгч Б.Пт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох,

шүүгдэгч Х.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу шүүгдэгч Б.А нь Сонгинохайрхан дүүргийн 20 хороо, шүүгдэгч Б.П нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, шүүгдэгч Х.Ч нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, О.О нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооноос явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А, Г.Б нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн тэдгээрт тус бүр оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор сольж, У.Ад оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 (долоо) жилийн хугацаагаар, Г.Бт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 (тав) жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.П, Х.Ч, О.О нарт оногдуулсан торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сиди, нууц ажиллагааны магадлагаа (8 ширхэг сидитэй)-г хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар У.А 176 хоног, Г.Б 89 хоног тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тоолж, Б.А-ийн цагдан хоригдсон 20 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, эдлэх ялыг 5 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, Б.П, Х.Ч, О.О нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.П, Х.Ч, О.О нар нь шүүхээс тогтоосон торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн биелүүлж, Б.А, Б.П, Х.Ч, О.О нар нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тэдгээрт анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар У.А, Г.Б нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,978,036,064.80 төгрөгийг тэдгээрээс хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгож, прокурорын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаартай хөрөнгө битүүмжпэх тогтоолоор битүүмжилсэн: Г.Бын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамжны 236 байрны 17 тоот орон сууц, Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг, Баяндавааны ард гэх газарт буй зуслангийн зориулалттай 1 га газарт байрлах аялал, жуулчлалын “Алтан хөндий цогцолбор” орон сууц, эд зүйлсийг, прокурорын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1524 дугаартай хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн: Б.М-ийн өмчлөлийн ММ11-380031597 арлын дугаартай, 37-47 УНН улсын дугаартай Тоёота Харрерь автомашин, А.Ц-ийн өмчлөлийн SALMF1Е40СА362600 арлын дугаартай 80-58 УНК улсын дугаартай Ренжровер автомашин, А.Ц-ийн өмчлөлийн GWS2040021704 арлын дугаартай 26-69 УБЛ улсын дугаартай Тоёота Кроун автомашин, А.Ц, Ц.М нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байрны 105 тоот оршин сууцыг битүүмжилснийг тус тус хэвээр үлдээж, худалдан борлуулж, шийтгэх тогтоолд заасан хэмжээгээр улсын орлогод оруулахыг, улсын орлого болгох хохирлоос хасаж тооцохыг тус тус Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, прокурорын тогтоолоор битүүмжилсэн У.А-ны өмчлөлийн:  Р35\W/056799 арлын дугаартай, 16-78 УНЭ дугаартай Мицубиши Делика машин,  Р35\W/0507075 арлын дугаартай, 65-42 УБР дугаартай Мицубиши Делика машин, Р25\А/0905275 арлын дугаартай, 30-92 УБЧ дугаартай Мицубиши Делика машин, КМРХК87ВР311659698 арлын дугаартай, 32-78 УНЕ дугаартай Хондай Портер машин, VHVDT225LS1200142 арлын дугаартай, 14-49 УНА дугаартай Аверланд А2 машины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Б.А, Б.П, Х.Ч, О.О нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497 1 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Ц.Б (“Файнанс стор” ББСБ)-д 20,101,112.21 төгрөг олгож, иргэний нэхэмжлэгч нь хүү, алдангитай холбоотой зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.Б-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, У.А, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Б.А, Б.П, Х.Ч, О.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна. Миний энд яллагдаж байгаа минь анзаараггүй, болчимгүй маш том алдаа билээ. Миний эхнэр У.А бид хоёрын энэ амьдралын төлөө болохоосоо болохгүй хүртэл ажиллаж амьдарч ирсэн. Буруу үйлдэл хийснээ ойлгож байна. Миний хувьд “”5030563030” тоот хаан банкны дансыг ашигладаг бөгөөд манай гэр бүлийн, манай бүх орлого, зарлага гүйлгээ өнөөдрийг хүртэл бүтэн 7 жил ашиглаж байгаа. Бүх гүйлгээ, бүх орлого хэн хэнээс яаж орсон нь миний дансны хуулган дээр болон шүүхийн хавтаст хэрэгт тодорхой байгаа гэж бодож байна. 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн анхан шатын шүүх хурал дээр “Голден Пейж Аудит” ХХК-ийн шинжээч О гэх хүн мөнгө угаасан гэж манайх дүгнэлт гаргахгүй гэж хэлсэн. Миний дансаар манай охины ангийн багш, багш нарын баярын мөнгө гээд 2018, 2019, 2022, 2023 онуудад нийт 27 хүүхдээс 20.000 /хорин мянга/ төгрөг хураан авсан байдаг. Төрийн хуулийн өмнө бүх төлбөрийг битүүмжилсэн, эд хөрөнгөө өгч уг хохирлыг барагдуулахаа илэрхийлж дахиж ямар нэгэн гэмт хэрэгт оролцохгүй байхаа амлаж байна. Өнөөдөр миний эхнэр У.А бид хоёрын 2020 онд битүүмжилсэн бүх эд хөрөнгийг улсын орлого болгон, надад оногдуулсан 5 жилийн хорих ялыг зорчих эрхээр сольж, хөнгөрүүлж өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргаагүй, надад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан гэмт хэрэг дээр маргах зүйлгүй гэдгээ илэрхийлж байгаа. Надтай холбоотой шалгагдсан компаниуд болон миний бие нь хувь хүн болон улсад төлөх ямар нэгэн хохиролгүй байгаа. Үүнийг анхан шатны шүүх хуралд оролцсон хууль ёсны төлөөлөгч Б.Э мэдүүлэгтээ тэдгээрийн үйлдэл нь татварын хохирол учруулаагүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн болно. Анх 2022 оны 9 дүгээр сард улсын яллагч Энхбат нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болно хэмээн үзэж анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг нь хүлээн зөвшөөрч 18.3 дугаар зүйлийн 1 болон 18.7 дугаар зүйлийн 1 дэх зүйл ангиудад 20.000.000 /хорин/ сая төгрөгний торгуулийн ял, 18.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2-т заасанд 4 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар шийдэж мөрдөн байцаалтын явцад битүүмжилсэн эд зүйл хөрөнгийг улсын орлого болгохоор тохиролцон гарын үсэг зурж байсан билээ. Миний бие нь 2016 оны 11 дүгээр сард шүлсний хорт хавдраар өвчлөн, 2016 оны 12 дугаар сард “Хавдар судлалын үндэсний төвд” шүлсний булчирхайн хорт хавдар болон бамбайн булчирхайн хорт хавдар” гэж давхар оношлогдож хавдарын 2 дугаар шатандаа байх үед хагалгаанд орсон. Гэтэл сүүлийн 2022 оны сүүл 2023 оноос эхлэн байнга толгой өвдөж, үе үе ухаан алдаж, унаж, зүрхээр хатгуулан бие маань эрс муудаж эхэлсэн. 2023 оны 02 сараас шинжилгээнүүд өгч зүрхний хэм алдагдалт хэмээн онош тогтоогдсон. Мөн 2016 онд хийгдсэн зүүн талын тунгалгийн булчирхай дахин томорч хавдрын шинж илэрсэн билээ. 2023 оны 4 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн цагдан хоригдож ямар нэгэн эмчилгээ хийлгэж чадахгүй хавдар тархахаас эмээн, зөвхөн өвчин намдаах эм, зүрхний эмээр аргацааж, өнөөдрийг хүрч байна. Өнөөдөр миний ээж 80 настай ба би айлын ганц охин. Миний хавдарт байнга санаа зовж бие нь улам муудан ойр ойрхон даралт нь ихсэж, амь нас нь эрсдэлтэй байна. Би бүгдийг ойлгож ухаарсан. Би гэм буруутайгаа маргахгүй байгаа. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. Би бүх буруугаа ойлгож байна. Миний бүх шүд хөдөлж, унасан. Хавдар судлалын үндэсний төвөөс Пүрэвдорж гэх эмч ирээд хатгалт хийж авахад миний улаан хоолой руу хавдар тархаж байх тул яаралтай хагалгаанд ор гэсэн бичгийг хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хийж өгсөн. Ярихаар хоолой бүдүүрч бамбайн хавдар улаан хоолойгоор орж, ярьж чадахгүй байна. Би гэм буруугаа ойлгож байх тул миний ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгож, намайг яаралтай хагалгаанд оруулж өгнө үү. Би дахин ийм зүйл хийхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б, У.А тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн Д.Энхтунгалаг нарын давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг зөрчсөн талаар: 

Анхан шатны шүүх У.Ад хорих ял оногдуулахдаа ЭХЕА-н 6.8-р зүйлийг буруу тайлбарлан, орхигдуулж хэрэглэсэн гэж үзэж байна. ЭХТА-н 18.3-р зүйлийн 1,18.6-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,18.7-р зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэр ялын дээд хэмжээ нь 5/Тав/ жил гэж тодорхой заасан байтал ЭХЕА-н 6.8-р зүйлийн 3- дахь хэсгийг орхигдуулан ЭХЕА-н 6.6-р зүйлийн 3 дахь хэсгийг зөрчиж үндэслэлгүйгээр хүндрүүлж, эрх зүйн байдлыг дордуулан нийт эдлэх ялыг 7/Долоо/ жилээр биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

2. 16.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн талаар:

Эдийн засгийн гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжид гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол байх ёстой байх байтал хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээг тогтоохдоо “Голден пэйж аудит” ХХК-ий 2022.04.18-ны өдрийн А/20 дутаартай шинжээч Я.Оюун шинжээчийн Г.Бын дансанд үзлэг хийж 2017.05.24-ний өдрөөс 2020.04.29-ний өдрийг хүртлэх хугацаанд 3.978.036.064.80 төгрөгийн орлого орж, 3.975.760.456.35 төгрөгний зарлага гарсан гэх дүгнэлтийг гэмт хэргийн улмаас учируулсан хохирол гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь: “Голден пэйж аудит” ХХК-ний шинжээч Я.Оюун нь анхан шатны шүүх хуралдаанд /шүүх хуралдааны тэмдэглэл 15-р хуудас / гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дээрх мөнгө нь дансанд орсон орлого зарлагыг тооцсон тооцоолбор болохоос хууль бус мөнгө байна гэсэн дүгнэлт биш гэж мэдүүлсээр байтал анхан шатны шүүх нь дээрх мөнгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн уг дүгнэлт доорхи байдлаар няцаагдаж байна. Үүнд:  Анхан шатны шүүхээс... хохирлын тал дээр шүүгдэгч У.А, Г.Б нар нь хуурамч НӨАТ-н баримт худалдан авсан компаниудаас  шилжүүлсэн төлбөрийг өөрийн дансаар шилжүүлэн авч, мөнгө угаах гэмт хэргийг үйлдэж 3,978,036,064.80 төгрөгийн орлого олсон болох нь “Голден Пейж Аудит” ХХК-н 2022 оны 4 дүгээр сарын 18 ны өдрийн А/20 дугаартай дүгнэлтээр нотлогдсон тул тэдгээрээс дээрхи мөнгийг хувь тэнцүү гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна ...хэмээн дүгнэсэн нь У.А, Г.Б нарт илт хохиролтой, хэт яллах талыг барьсан шийдвэр болсон хэмээн үзэж байна. “Голден Пейж Аудит” ХХК-н шинжээч Я.Оюун нь “Манай компани нь Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засагтай тэмцэх газартай ГТА/22/018 тоот гэрээгээр 2022 оны 4 дүгээр сараас эхлэн хамтран ажиллах болсон. Прокурорын зөвшөөрлөөр Хаан банкнаас тухайн хэрэгт холбогдсон иргэдийн дансны хуулгыг файлаар авсан. Хэн хэнтэй холбоотой мөнгө шилжүүлсэн дансны орлого зарлагын гүйлгээн дээр ажилласан. Нэр бүхий хүмүүсийн 2017 оны 01 дүгээр сарын 1 нээс 2020 оны 4 дүгээр сарын 28-ныг өдөр хүртэлх хугацааны данснуудаар орсон гарсан гүйлгээг тулган шалгах ажлыг хийсэн. Ингэхдээ орсон орлогыг л тогтоосноос биш аль хууль ёсны мөнгө гэдгийг тогтоогоогүй. Хэрвээ хууль ёсоор олсон орлого гэвэл хүн амын орлогын албан татвар төлсөн " байх ёстой.....Г.Бын дансаар орсон 3000 000 000 гаран төгрөгийн асуудал дээр аль нь мөнгө цугласан гэдгийг хэлэх боломжгүй ....гэсэн байдаг. Анхан шатны шүүх “Голден Пейж Аудит” ХХК-н 2022 оны 4 сарын 18 ны өдрийн А/20 дугаартай дүгнэлтийг үндэслэл болгосон хирнээ мөн зөвхөн орсон гүйлгээг үндэслэлээ болгосон атлаа гарсан гүйлгээг орхигдуулж шийдвэрээ гаргасан байгаа нь хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэдэгт маш их эргэлзээг дагуулж байна. Жишээлбэл: О.Оын Хаан банкны 00000000 дугаартай данснаас Г.Бын 00000000 дугаартай данснаас 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 16,873,000 төгөргийн орлого, 711,875,943 төгрөгийн зарлагын гүйлгээг хийгдсэн байдаг бөгөөд шүүхийн шийдвэрт зөвхөн орлогыг тооцож шүүхийн шийдвэрээ гаргасан байдаг. Бодит гүйлгээрээр О.О руу шилжигдсэн 711,875,943 төгрөгийг О.Оаас гаргуулахаас шүүхийн шийдвэртээ зааж өгөөгүй нь анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдсэний илрэл юм. Яг мэтчилэн Г.Баас Б.П, Б.А нарын хооронд хийгдсэн гүйлгээг мөн л хасаж тооцоогүй байдаг. У.А, Г.Бын нарын төлөх ёстой үнийн дүнгээс О.О, Б.П, Б.А нарт шилжүүлсэн мөнгөн дүнг хасаж тооцох нь шударга ёсны зарчимд нийцнэ хэмээн өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт орсон “Голден Пэйж Аудит” ХХК-н шинжээч Я.Оюун нь шинжээчийн дүгнэлтээ гаргахдаа Г.Бын дансанд орсон бүх гүйлгээг түүж энэхүү хохирлыг гаргасан гэдгийг хэлдэг ба зөвхөн дансанд орсон гүйлгээ болгоныг хохирол хэмээн тооцсон нь дэндүү өрөөсгөл бодит бус тоо юм.

3. Хэргийн зүйлчлэлд гарсан алдааны талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид “Татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгох” гэж тусгайлан заасан гэмт хэрэг байхгүй бөгөөд харин “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн сэдэлт санаа зорилгыг тодорхойлохдоо ”...татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор...” гэж тодорхойлсон нь У.А, Г.Б нарын харьяалах нэр бүхий 8 компанид  хамаарахаас энэ хүмүүст хамааралгүй бусад компанийн хувьд У.А, Г.Б нар “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн шинжийг агуулсан, уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хүуль зүйн үндэслэл байхгүй болно. Харамсалтай нь У.А, Г.Б нарын харьяалах нэр бүхий 8 компанид “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн талаар тогтоосон, шалгасан, ял сонсгосон, хохирлын хэмжээг тусад нь тогтоосон нотлох баримт байхгүй атлаа энэ зүйл ангиар гэм буруутайд тооцож ял шийтгэсэн гэж үзэж эс зөвшөөрч байна. Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт цугларсан хохирлын тооцоолол нь үндэслэлгүй, бодит биш гэдгийг тогтоосон бөгөөд хэрэгт авагдсан баримтаар У.А, Г.Б нар нь “Мөнхтэнгэр констракшн”, “Алтангадас майнинг”, “Дөл ананд констракшн”, “Дөл ойл”, “Имаралт зоне”, “Пи И Си констракшн”, “Эй ти Эс И”, “Ананд Финанс” ХХК-ийн эрхийг худалдан авч бусдын нэр дээр шилжүүлж авч Монгол Улсад татвар төлөгч үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий давхардсан тоогоор 1537 аж ахуй нэгж байгууллагад бараа материал борлуулаагүй, ажил үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа 187.439.897.900.52 төгрөгний үнэ бүхий 7525 ширхэг НӨАТ-н хуурамч падаан /е-баримт/-г бараа материал борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн, орлого орсон мэтээр татварын ерөнхий газрын цахим санд шивж давхардсан тоогоор 1537 ААНБ-ын орлогын албан татварт ноогдох, Монгол Улсад төлөх ёстой 18.743.989.790.52 төгрөгийн албан татвар төлөхөөс зайлсхыг боломжийг олгож, 1537 аж ахуй нэгж байгууллагад худалдсан гэх боловч : 1. “Мөнхтэнгэр констракш” ХХК нэрээр 286 ААЖБ 1421 ширхэг бадаан зарж үнийн дүнгээс 3- 2 хувь тооцож ашиг олсон гэх ба хэрэгт 11/ арван нэг/ аж ахуй нэгж байгууллагад хуурамч падаан ТЕГ цахим санд шивж татвар төлхөөс зайлсхийх боломжийг олгосон бөгөөд үлдэх 275 аж ахуй нэгж байгууллагад хэдэн ширхэг падааныг Татварын системд шивж оруулж хэдэн төгрөгийг авсан эсэх ямарч баримт байхгүй, 2. “Алтан гадас майнинг” ХХК нэрээр 284 аж ахуй нэгж байгууллагад 1140 ширхэг падаан зарж үнийн дүнгээс 1-2 хувь тооцож, ашиг олсон гэх ба хэрэгт 1/нэг/ аж ахуй нэгж байгууллагад хуурамч падаан ТЕГ-ын цахим санд шивж татвар төлхөөс зайлсхийх боломжийг олгосон бөгөөд үлдэх 283 аж ахуй нэгж байгууллагад хэдэн ширхэг падааныг Татварын системд шивж оруулж хэдэн төгрөгийг авсан эсэх ямарч баримт байхгүй, 3. “Дөл ананд “ ХХК нэрээр 149 аж ахуй нэгж байгууллагад 492 ширхэг падаан зарж, үнийн дүнгээс 1-2 хувь тооцож ашиг олсон гэх ба хэрэгт 4 /Дөрөв/ аж ахуй нэгж байгууллагад хуурамч падаан ТЕГ цахим санд шивж татвар төлхөөс зайлсхых боломжийг олгосон бөгөөд үлдэх 145 аж ахуй нэгж байгууллагад хэдэн ширхэг падааныг Татварын системд шивж оруулж хэдэн төгрөгийг авсан эсэх ямарч баримт байхгүй, 4. “Дөл ойл” ХХК нэрээр 106 аж ахуй нэжг байгууллагад 323 ширхэг падаан зарж үнийн дүнгээс 1-2 хувь тооцож ашиг олсон гэх ба хэрэгт нэг ч аж ахуй нэгч байгууллагад хэдэн ширхэг падааныг Татварын системд шивж оруулж хэдэн төгрөгийг авсан эсэх ямарч баримт байхгүй. 5. “Имаралт зоне” ХХК нэрээр 70 аж ахуй нэгж байгууллагад 855 ширхэг падаан зарж, үнийн дүнгээс 1-2 хувь тооцож ашиг олсон гэх ба хэрэгт З/Гурав/ аж ахуй нэгж байгууллагад хуурамч падаан ТЕГ цахим санд шивж татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон бөгөөд үлдэх 67 аж ахуй нэгж байгууллагад хэдэн ширхэг падааныг Татварын системд шивж оруулж хэдэн төгрөгийг авсан эсэх ямарч баримт байхгүй, 6. “Пи И Си констракшн” ХХК нэрээр 187 аж ахуй нэгж байгууллагад 1160 ширхэг падаан зарж, үнийн дүнгээс 1-2 хувь тооцож ашиг олсон гэх ба хэрэгт 2/Хоёр/ аж ахуй нэгж байгууллагад хуурамч падаан ТЕГ цахим санд шивж татвар төлхөөс зайлсхийх боломжийг олгосон бөгөөд үлдэх 185 ААНБ-д хэдэн ширхэг падааныг Татварын системд шивж оруулж хэдэн төгрөгийг авсан эсэх ямарч баримт байхгүй. 7. “Эй Ти Эс И” ХХК нэрээр 171 аж ахуй нэгж байгууллагад 705 ширхэг падаан зарж үнийн дүнгээс 1-2 хувь тооцож ашиг олсон гэх ба хэрэгт 3/Гурав/ аж ахуй нэгж байгууллагад хуурамч падаан ТЕГ цахим санд шивж татвар төлөхөөс зайлсхых боломжийг олгосон бөгөөд үлдэх 168 ААНБ-д хэдэн ширхэг падааныг Татварын системд шивж оруулж хэдэн төгрөгийг авсан эсэх ямарч баримт байхгүй. 8. “Ананд финанс” ХХК-ний нэрээр 384 аж ахуй нэгж байгууллагад 1429 ширхэг падаан зарж, үнийн дүнгээс 1-2 хувь тооцож ашиг олсон гэх ба хэрэгт нэг ч аж ахуй нэгч байгууллагад хэдэн ширхэг падааныг Татварын системд шивж оруулж хэдэн төгрөгийг авсан эсэх ямарч баримт байхгүй.

Дээрх бодит баримтуудаас дүгнэхэд У.А, Г.Б нар нэр бүхий 8 аж ахуй, нэгж байгууллагын нэрийг ашиглан, эрхийг худалдан авч 24  аж ахуй нэгж байгууллагад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож НӨАТ- ын падааныг ТЕГ-н системд шивсэн байх бөгөөд үлдэх 1513 ямар нэртэй аж ахуй нэгж байгууллагад хэдэн ширхэг НӨАТ-ын падааныг ТЕГ-н цахим системд шивж оруулан, хэдэн төгрөгний татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгож үүний үр дүнгээс хэдэн төгрөгийг хууль бусаар олсоныг бүрэн тогтоогоогүй, мөн хэрэгт хохирогчоор тогтоосон Номингийн 2020.10.27 өдрийн мэдүүлэгт /30-р хавтас 4х-12х/...дээрх 286 аж ахуй нэгж байгууллага зарим борлуулалт, худалдан авалт хийсэн нь жинхэнэ эсэхийг шалгаж байж, татварт ноогдох орлогоос хасагдах, эсвэл нэмэгдэх учраас одоогоор хэлж мэдэхгүй байна гэсэн нь нийт хэдэн аж ахуй нэгжид хэдэн төгрөгний татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон нь бүрэн тогтоогдоогүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт /шүүх хуралдааны тэмдэглэл 23-р хуудас/ шүүгдэгч нараас ямар нэгэн хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгч нар нь манай байгууллагад хохирол учруулаагүй зөвхөн бусад аж ахуй, нэгж байгууллагад татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон гэж мэдүүлсээр байтал зөвхөн Г.Бын дансны орлого зарлагаар 3.975.760.456.35 төгрөгний хохирлыг учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээг бүрэн зөв тогтоолгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж гомдолтой байна.

4. Гэм буруугийн талаар: Мөн У.А, Г.Б нар нь мөрдөн байцаалтын эхэн үеэс гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн тал дээр маргадаггүй бөгөөд энэ тухайгаа мөрдөн байцаалтын үеэс анхан шатны шүүхэд хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн байдаг. Ингэхдээ Г.Б У.А нар нь ганцхан хэргийн бодит хохиролыг тогтоолгох хүсэлтэй байна гэдгээ удаа дараа илэрхийлсэн байдаг. Мөн шийтгэх тогтоолд энэ хэрэгт огт хамааралгүй иргэн Б.Мөрөн, Б.Цолмон, Ц.Мөнгөнцэцэг нарын өмчлөлийн хариер автомашин, ренж ровер автомашин, тоёота кроун автомашин, СБД-ийн 7-р хороо, 11-р хороолл, 8-р байрны 105 тоот орон сууцыг тус тус хууль зүйн ямар ч дүгнэлт, үндэслэлгүйгээр /эдгээр иргэдийг иргэний хариуцагчаар татаагүй атлаа/ худалдан борлуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэж эрх хэмжээгээ хэтрүүлэн хууль бус шийдвэрлэсэн гэж үзэж байна. 

5. Хүсэлт: Дээрх байдлуудыг сайтар магадлан хянаж, хохирлын хэмжээг буруу тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 6.2 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч У.А, Г.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хохирлын хэмжээг бодитой тогтоолгох, шүүгдэгч нарын учруулсан хохирлыг шударгаар тогтоохыг зааж, мөн хуулийн 39.6, 39.7 дугаар зүйл зөрчигдсөн, шүүгдэгч нарын өмнө цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасч тооцоогүй, хэрэгт хамааралгүй иргэдийн өмчлөлийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн хууль бус байдлыг тогтоох, 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн үндэслэлийг магадлан тогтоох

Шүүгдэгч У.А, Г.Б нар нь үйлдсэн хэргээ шууд хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, гэм буруугаа бүрэн хүлээсэн шүүхээс хохирол төлбөрийг бүрэн тогтоосон төлбөрийг битүүмжлэгдсэн өөрийн хөрөнгөөр бүрэн барагдуулахаа илэрхийлж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, яллагдагч, шүүгдэгч У.Агийн эрүүл мэндийн шалтгаантай байдал /Бамбай булчирхайн хорт хавдар/ бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зөвхөн ялын хувьд өөрчлөлт оруулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан /хэрэглэн/ У.А, Г.Б нарын эдлэх ялыг хуульд заасан хэмжээгээр тэнсэн харгалзаж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэн магадлан шийдвэрлэх хууль зүйн бүрэн боломжтой байна гэж шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс энэхүү хүсэлтийн чанар агуулга бүхий гомдлыг гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч У.А Г.Б нарын өмгөөлөгч Г.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“ Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнтэй санал нэг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт буруутгаж, ял оногдуулсан нь үндэслэлгүй. У.А, Г.Б нар нь нэр бүхий 8 аж ахуйн нэгжийн нэрээр 1537 аж ахуйн нэгж байгууллагад татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон гэж анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлсэн. Түүнээс энэ хүмүүст болон нэр бүхий 8 аж ахуйн нэгжид татварын албанаас ямар нэгэн нөхөн олголтын акт, татварын акт тавьж байж тэднийг татвар төлөхөөс зайлсхийсэн гэж тогтоосон нь сэжигтэй байвал мөрдөн шалгах ажиллагааны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг мөн эсэхийг тогтоодог. Гэтэл ийм ямар ч баримтгүйгээр нэр бүхий 8 компанийг татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. 1500 гаруй аж ахуйн нэгж байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 24 компанийг дуудаж асуусан. Эдгээр компанийн гүйцэтгэх удирдлагууд буюу удирдах албан тушаалтнууд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, “Татвар төлөхөөс зайлсхийсэн нь буруу, би энэ хүмүүсээс ийм падаан авсан” гэдгээ хүлээн зөвшөөрч хуулийн хариуцлага хүлээсэн. Хэдэн төгрөг авснаа тодорхой дурдсан байсан, эдгээрийн мэдүүлгийг үзэхэд 400 гаруй сая төгрөг болсон бөгөөд энэ нь хууль бус, мөнгө угаасан болно. Бусад аж ахуйн нэгж байгууллага яасан нь тодорхойгүй, хэдэн төгрөгөөр тооцож авсан нь байхгүй. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар заавал тогтоох ёстой байтал тогтоогоогүй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Х.Ч тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй”... гэв.

Шүүгдэгч О.О шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй”... гэв.

Шүүгдэгч Х.Ч, Б.О.О нарын өмгөөлөгч Л.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгч нарт холбогдох хэсгийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, нийгэмшүүлэх байдаг. Шүүх шүүгдэгч нарыг цээрлүүлсэн, зөрчигдсөн эрх нь буцаан сэргэсэн, хуурамчаар НӨАТ шивүүлсэн компаниуд татвараа төлсөн. Хохирогчоор татагдсан татварын байгууллагын зөрчигдсөн эрх буцаж сэргэсэн буюу хохирол төлөгдсөн тул нийгэмшүүлэх зорилгоор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хуульд нийцсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй”... гэв.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлан хэлэх тайлбаргүй. Миний үйлчлүүлэгч хэргийн материал, шинжээчийн дүгнэлттэй танилцаад ямар нэгэн санал хүсэлтгүй гээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Харин өмгөөлөгчийн хувьд залруулга хийлгэх хүсэлттэй байна. Тодруулбал, шийтгэх тогтоолын 66 дахь талд миний үйлчлүүлэгчийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзахдаа өрх толгойлсон, асрамжид нь 4 хүүхэд байдаг, мөн ганц бие эх, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, орлого, цалинтай байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан. Гэхдээ тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 3 дахь заалтад Сонгинохайрхан дүүргийн 20 хорооноос явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь хэрэгжих боломжгүй. Учир нь, Б.А 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хүүхдүүдээ ихэвчлэн Баянзүрх дүүрэг рүү зөөдөг, байр түрээсэлж амьдардаг тул түүнийг зөвхөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлахаар хүүхдүүдийнх нь эрх ашигт хүндрэл үүсч байна. Хэрэгт миний үйлчлүүлэгчийн хаана ажилладаг, ямар цалин орлоготой, нөхөр нь нас барсан, өрх толгойлсон, ганц бие эх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хаягийн тодорхойлолт зэрэг нь авагдсан тул эдгээрийг харгалзан үзэж өөрчлөлт оруулж өгнө үү”  гэв.

Шүүгдэгч Б.П тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Б.Пын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нэг байна. ...” гэв.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хууль ёсны шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Гагцхүү шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сиди, нууц ажиллагааны магадлагаа (8 ширхэг сидитэй)-г хэрэгт хавсаргасугай.” гэж заасны нууц ажиллагааны магадлагаа (8 ширхэг сидитэй)-г Эрүүгийн хэргийн төв архивын тусгай нэгжид хадгалуулахаар шилжүүлж, уг заалтад өөрчлөлт оруулах саналтай байна. Учир нь, Улсын Ерөнхий прокурор, Тагнуулын Ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар мөрдөн шалгах нууц ажиллагаа болон нууц ажиллагаатай холбоотой баримтууд байвал тэдгээрийг Эрүүгийн хэргийн төв архивын тусгай нэгжид хадгалах журамтай. Энэхүү журмын дагуу саналаа гаргасан ч шүүх хэрэгт хавсаргахаар заасан. Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хохирлыг тодорхой болгох, мөн 8 аж ахуйн нэгж, 1537 аж ахуйн нэгжийн аль нь татвар төлөхөөс зайлсхийсэн гэдгийг ойлгохгүй байна гэж байна. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлгийг журамлаж, үг хэлээрээ санаатай нэгдээгүй ч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзсэн. Энэ гэмт хэргийн онцлог шинж нь бидний өдөр тутмын дэлгүүрээс худалдан авалт хийж, НӨАТ-ын баримт авдагтай ижил. Нэг талаас 50.000 төгрөгийн худалдаа хийсэн, нөгөө талаас 50.000 төгрөгийн худалдан авалт хийсэн хоёр дүн шивэгдсэн тохиолдолд Татварын ерөнхий газрын цахим бүртгэлд баталгаажилт хийгддэг. Аль нэг талаас хүсэлт гаргасан тохиолдолд баталгаажуулахгүй. Энэ нь 2017 оноос шинэчлэгдсэн татварын байгууллагын цахим систем юм. Худалдан авалт хийсэн байгууллага татварт тайлагнахдаа 50.000 төгрөгийн худалдан авалт хийсэн, энэхүү худалдан авалтаа бодит олсон орлогоосоо хасуулж тооцъё гэдэг. Үнийн дүн нь 187.439.897.900,52 төгрөг бөгөөд үүнд давхардсан тоогоор 1537 аж ахуйн нэгж, байгууллага байгаа. Энэ аргаар шүүгдэгч нар, компаниуд явсан. У.А нар нь үг хэл, санаагаараа нэгдээгүй ч үйлдлээрээ санаатай нэгдсэн. Х.Ч, Б.О.О, Б.А, Б.П нарын тусламжтай компаниудаа олж холбогдоод “Танайх регистрийн дугаараа өгчих, тийм материал шивлээ шүү” гээд Татварын ерөнхий газрын цахим системд шивэлт оруулдаг. Нөгөө компани нь У.А нартай тохиролцоод “худалдан авалт хийлээ” гэдэг. Энэ хоёрын хийсэн дүнг Татварын ерөнхий газар баталгаажуулж, үүний дүнд тайлан өгөхөд компани өөрийн олсон орлогоосоо ямар ч худалдан авалт хийгээгүй, НӨАТ хасуулж, татвар төлөхөөс зайлсхийсэн. Энэ гэмт хэрэгт У.А, Г.Б нарын үйлдлийг гэмт хэргийг удирдан зохион байгуулсан гэж журамласан. Шүүхийн уг дүгнэлт үндэслэл бүхий болсон. 8 аж ахуйн нэгж, байгууллага татвараас зайлсхийсэн эсэх асуудлын тухайд, эдгээр нь огт үйл ажиллагаа явуулдаггүй, энэ гэмт хэргийг үйлдэхийн тулд НӨАТ-ын борлуулалтын эрхтэй компаниудыг хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан тэрэг түрдэг, орцны жижүүр, хадам эх гэх мэт хүмүүсийн нэр дээр эрхийг нь шилжүүлэн авдаг. Тухайн хүмүүст компани чухал биш, зөвхөн НӨАТ-ын баримт шивэх эрх бүхий татварын албаны код, сервер, эрх хэрэгтэй. Энэ эрхээрээ дамжуулж давхардсан тоогоор 1537 аж ахуйн нэгж, байгууллагад хуурамч шивэлт хийж өгч, үр дүнд нь ашиг хүссэн гэмт хэрэг үйлдсэн. Уг хэргээ 2017-2020 он хүртэл тасралтгүй 3-4 жил үйлдсэн. Өмгөөлөгчөөс 1537 аж ахуйн нэгж, байгууллагыг татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон гэж зүйлчилсэн хэрнээ 24 аж ахуйн нэгжээс л мэдүүлэг авсан гэж байна. Үүнийг өөрөөр тайлбарлавал 1537 аж ахуйн нэгжээс мэдүүлэг авах ёстой гэж ойлгож байна. Мөрдөн байцаалтын шатанд татварын систем хэр бодитойг мэдэхийн тулд компаниудаас хүмүүс дуудаж асуусан. Жишээлбэл, 8 компанийг буруутгасан бол 2-3 компанийг татаж мэдүүлэг авсан. Татварын ерөнхий газар татвараа тайлагнасан огноотойгоо жагсаалтаар гарсан байдаг, энэ үнийн дүнгийн дагуу компаниудаас асууж үзэхэд “Тийм, биднийг энэ шивэлтийг хийлгэсэн, хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн. Давхардсан тоогоор 1537 аж ахуйн нэгжээс хуульд зааснаас 50.000.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан компаниудыг шүүж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Яллах дүгнэлтийн хавсралтад 22 компанийг тусгаарласан. Эдгээр компаниуд нь бүгд шүүхээр орж, гэм буруутайд тооцогдон шийтгэх тогтоол гарч, хохирол төлбөрөө төлсөн, зарим нь шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлөхөө илэрхийлж, график байгуулан төлж байгаа. Эдгээрт холбогдох хэргүүдэд би өөрөө улсын яллагчаар оролцсон. Эдгээрээс бусад аж ахуйн нэгжүүд нь 50.000.000 төгрөгт хүрээгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй. Гэхдээ зөрчлийн хэрэг нээж, Татварын ерөнхий газар эдгээр аж ахуйн нэгжүүдэд холбогдуулан захиргааны болон иргэний журмаар нэхэмжлэл гаргаж байгаа. Энэ талаар хохирогчийн төлөөлөгч сайн мэдэж байгаа. Улсын яллагчаас 187.439.897.900,52 төгрөгийн хуурамч шивэлт хийсний улмаас 18.743.989.790,52 төгрөгийн хохирол учирсан асуудалд У.А нарыг хохиролгүй гэж үзсэн. Учир нь, шүүгдэгч нар мөнгө угаах гэмт хэрэгтээ ашиг олсон тул Г.Бын дансаар орсон 3.978.036.064,80 төгрөгийг шүүгдэгч нар төлөх ёстой гэж үзсэнийг шүүх үндэслэлтэй гэж дүгнээд шийдвэрээ гаргасан. Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Өмгөөлөгч Н.Нарантуяа зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг солих талаар ярьж байна. Гэвч энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал биш юм. Харьяа шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж, прокурорын байгууллагад дамжуулж, ажиллаж, амьдарч байгаа бүсээрээ солиулах хууль зүйн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад өөрчлөлт оруулж, оролцогчдоос гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :  

1. Шүүгдэгч У.А, Г.Б, Х.Ч, Б.О.О, Б.А,  Б.П нарыг улсын яллагчийн зүгээс “татвараас зайлсхийх боломжийг олгосон гэмт хэрэг” үйлдсэн, хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгосон, харин анхан шатны шүүхээс “татвараас зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгааг зөвтгөх үндэслэлгүй.   

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйл нь “татвараас зайлсхийх” гэмт хэрэг бөгөөд тус зүйлд “татвараас зайлсхийх боломжийг олгосон” үйлдлийг тухайн гэмт хэргийн шинжид багтаан хуульчлаагүй тул прокуророос “татвараас зайлсхийх боломжийг олгосон гэмт хэрэг” үйлдсэн, хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгосон буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тохиолдолд анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг эсхүл шүүх хуралдаанаас прокурорт даалгах байдлаар зөвтгүүлэх боломжтой атал гэм буруугийн шүүх хуралдаанаас “татвараас зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь “прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгоогүй үйлдлээр шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг нь дордуулсан” гэж үзэх үндэслэл бүхий болно.         

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйл “татвараас зайлсхийх” гэмт хэргийн үндсэн шинж бол татвар төлөгч хувь хүн эсхүл хуулийн этгээд нь татвараас зайлсхийх зорилгоор “их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг худал тодорхойлсон, нуусан” нь тогтоогдсон үйл баримтуудын үндсэн дээр бусад үйл баримтыг харьцуулж шалгах замаар тус гэмт хэрэгт хамтран оролцсон бусад этгээдүүдийн үйлдэл, оролцоог зөв дүгнэх, шийдвэрлэх нөхцөл хангагдах ёстой.      

2. Шүүгдэгч У.А, Г.Б, Х.Ч, Б.О.О, Б.А,  Б.П нарыг “татвараас зайлсхийх боломжийг олгосон гэмт хэрэг”-т бус “татвараас зайлсхийх” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэхэд хангалттай үйл баримтын хүрээнд хамтран оролцсон төрөл, хэлбэрийг зөв тодорхойлж, үндэслэл бүхий байдлаар зайлшгүй дүгнэлт хийх хууль зүйн шаардлага хангагдаагүй байна.      

Тухайлбал, нэмэгдсэн өртөг шингэсэн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр НӨАТ-ын 7525 ширхэг падаан (е-баримт)-ыг хуурамч гэдгийг мэдсээр байж худалдаж авсан гэх давхардсан тоогоор 1537 аж ахуйн нэгж, байгууллага (тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан) -аас хичнээн нь “татвараас зайлсхийх гэмт хэрэг  үйлдсэн” эсхүл “татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжийг хохирлын хувьд хангаагүй” үлдэх бусад хуулийн этгээдийн хэрэг маргаанд холбогдох шүүхийн болон татварын байгууллагын шийдвэр, баримтууд буюу нийт давхардсан тоогоор 1537 хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудаас авсан мэдүүлэг, бусад нотлох баримтын эх сурвалжийг шинжлэн судлуулахгүйгээр таамаглан дүгнэх, шийдвэрлэх боломжгүй.      

Мөн Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг хангасан буюу тус бүртээ 50.000.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан нийт 21 орчим нэр бүхий хуулийн этгээдүүдийн татвараас зайлсхийсэн гэмт хэрэгт нэр бүхий 6 шүүгдэгчийг хамтран оролцсон гэж үзэх эсхүл гэмт хэргийн шинжийг тус бүрт ээ хангасан эсэхийг үл  харгалзан нийт давхардсан тоогоор 1537 гэх тодорхойгүй хуулийн этгээдүүдээс үйлдсэн нийт төлөх ёстой татвар буюу хохирлыг бүхэлд нь нэмж тооцсоноор тус татвараас зайлсхийсэн гэмт хэрэгт нэр бүхий 6 шүүгдэгчийг хамтран оролцсон гэж үзэх эсэх, үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох үндэслэл, журмыг хэрхэн хэрэглэх эсэх, шүүгдэгч нарыг тухайн татвараас зайлсхийх гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэхэд ямар төрөл, хэлбэрээр буюу хамтран оролцсон үүрэг, оролцоог хэрхэн яаж тодорхойлж буй эсэх зэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий байдлаар дүгнэх зайлшгүй шаардлагатай.       

3. Шүүгдэгч О.О, Б.П, Х.Ч, Б.А нар нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “Мөнх тэнгэр констракшн”, “Алтангадас майнинг”, “Дөл анад констракшн”, “Дөл ойл”, “Имаралт зоне”, “Пи И Си констракшн”, “Эй Ти Эс И”, “Ананд финанс” ХХК-уудын нэрээр 187,439,897,900.52 (Нэг зуун наян долоон тэрбум, дөрвөн зуун гучин есөн сая, найман зуун ерөн долоон мянга, есөн зуун төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийн үнэ бүхий 7525 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан (е-баримт) бүхий санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж, нэр бүхий давхардсан тоогоор 1537 аж ахуйн нэгж, байгууллагад тараасан гэмт хэрэгт шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцооны ялгаа заагийг бодитой бөгөөд үндэслэл бүхий байдлаар тогтоож, дүгнэлт хийсэн байх ёстой. 

Тус асуудлыг бодитой, үндэслэлтэйгээр шийдвэрлээгүй тохиолдолд “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим“-ын буюу зарим шүүгдэгч нарын үйлдэлд зарим гэмт хэргийн шинж, тухайлбал, татвараас зайлсхийх гэмт хэрэгт хамтран оролцсон шинж хангагдсан эсэх асуудал хөндөгдөхөөс гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэх шалгуур, шаардлага, мөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ болон хамаарах бусад асуудлын талаар хууль зүйн зөв дүгнэлт хийх боломжгүй.   

4. Шүүгдэгч О.О, Б.П, Х.Ч, Б.А нар нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “Мөнх тэнгэр констракшн”, “Алтангадас майнинг”, “Дөл анад констракшн”, “Дөл ойл”, “Имаралт зоне”, “Пи И Си констракшн”, “Эй Ти Эс И”, “Ананд финанс” ХХК-уудын нэрээр 187,439,897,900.52 төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан (е-баримт) бүхий санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж, нэр бүхий давхардсан тоогоор 1537 аж ахуйн нэгж, байгууллагад тарааснаас олсон буюу “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-ыг бүрэн тодорхойлж дүгнээгүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг заавал хурааж улсын орлого болгох үндэслэл, журмыг орхигдуулсан зэрэг нь Эрүүгийн хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын шаардлагад үл нийцнэ.  

5. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ямар гэмт хэргүүдэд хэрхэн яаж хамтран оролцсон, тэдний гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, хамтран оролцсон төрөл, хэлбэр зэргийг хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар шийдвэрлээгүй нь мэтгэлцээний тал, оролцогчид болон анхан шатны шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, хангалттай нотлох баримтын эх сурвалжийг бүрэн судалж, түүнд тулгуурлах арга замаар бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйтэй холбоотой байгааг дурдаж байна.        

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 8, 15 дахь хэсэг, 34.7 дугаар зүйлийн 2, 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журамд нийцээгүй буюу мэтгэлцээний талууд шүүхийн шийдвэрийн үндэс болгох яллах ба цагаатгах талын нотлох баримтуудыг бүрэн шинжлэн судлаагүй, түүнд үндэслээгүй нь тэдний чиг үүрэг “ерөнхий, тодорхой бус буюу хийсвэр” шинж бүхий байдлаар илэрхийлэгдсэн гэж үзэхээр байна.  

Тодруулбал, хэргийн байдлыг бодитойгоор тогтоохын тулд Ч.У.Агийн гэрчээр өгсөн /1хх-108, 116-117, 5хх-116-117, 7хх-224-225, 8хх-19-20-23, 8хх-247-248, 249-250, 9хх-1-2, 10хх-17-19, 20-22, 23-24, 11хх-82-83, 222-223, 17хх-112-114, 18хх-45-47, 25хх-59-61, 31хх-72-75, 46хх-33-34, 47хх-06-7, /49хх-41-42/, сэжигтэн, яллагдагчаар өгсөн /4хх-149-150, 151-152, 5хх-73-75, 8хх-216-217, 219-220, 9хх-233-234, 237-238, /11хх-171, 12хх-175-176, 17хх-176-177, 22хх-178-179, 25хх-04-05, 7-8, 25хх-4-8, 9-25, 35хх-235-244, 250, 36хх-1-6, 7-12, 22, 44-хх-106-110, 46хх-211, 48хх-233-234, 50хх-67-68, 97-98, 51хх-185, 190/ мэдүүлэг,   

Г.Бын гэрчээр өгсөн /1хх-118-119, 126-127, 6хх-102, 145, 147, 7хх-220-222, 8хх-26-28, 9хх-3-4, 10хх-25-26, 28-30, 25хх-62-64/, яллагдагчаар өгсөн /4хх-159, 162, 6хх-230-23, 35хх-231-234, 245-249, 36хх-13-15, 18-19, 23-24, 52хх-32/ мэдүүлэг,  

О.Оын гэрчээр өгсөн /1хх-93-96, 97-99, 100, 101, 128, 130, 30хх-76-77, 78-82/ мэдүүлэг...50 сая гаруй төгрөг, үүнээс автомашин авсан..., яллагдагчаар өгсөн /37хх-180-181, 52хх-6/ мэдүүлэг,

Б.Ануударийн гэрчээр өгсөн /1хх-105-107, 129, 131-132/, 30хх-87-88/...ингэж ажиллаад 16 сая гаруй төгрөг авсан...гэх болон яллагдагчаар өгсөн /37хх-189, 194, 195, 51хх-212/ мэдүүлэг,      

Б.Пын гэрчээр өгсөн /17хх-100-104, 18хх-38-42, 30хх-54-60/...ингэж ажиллаад 40 сая орчим төгрөг авсан байх, бэлнээр болон дансаар О.О, У.А, Г.Бын данс руу, эсхүл хүү Мөрөнгийнх нь дансаар өгдөг...зарим баримтуудаа шатаасан...гэх болон яллагдагчаар өгсөн  /22хх-244, 37хх-171, 51хх-230, 234/ мэдүүлэг,  

Х.Чгийн гэрчээр өгсөн /30хх-94-95, 31хх-32-33/, 63-67/...ингэж ажиллаад 4-5 сая төгрөгийн ашиг олсон байх...гэх болон яллагдагчаар өгсөн /37хх-208/, 52хх-49/ мэдүүлэг, түүнчлэн холбогдох зарим дансны мэдээлэл, баримт /2хх-43-250, 3хх-01-75/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /31хх-83-91/, /38хх-90, 165-250, 45хх-130-135, 136-250, 50хх-01-54, “Голден пэйж аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /50хх-247-250, 51хх-01-121/ болон хамаарах бусад бүхий л нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн, нягт, бодит байдлаар шалгаж, үнэлж дүгнэх зайлшгүй шаардлагатай бөгөөд өөр бусад байдлаар нотолж тогтоох бодит боломжгүй.      

Гэтэл дээрх шүүгдэгч нарын бүхий л мэдүүлгүүдийг шүүхийн хэлэлцүүлэгт   шинжлэн судлаагүй, шинжээчийн дүгнэлтүүдийг бүрэн үнэлж дүгнээгүй /55хх-221-243/ байх тул хэргийн бодит байдлыг бодитой, бүрэн тогтоосон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ байдал нь анхан шатны шүүхий шийдвэрийг хууль ёсны ба үндэслэл бүхий болоогүй гэж үзэх дээрх үндэслэлүүдийг нэгэн зэрэг илэрхийлж буй эх сурвалж болно.       

Тухайлбал, дээр дурдсан зарим нотлох баримтын эх сурвалжаас үзэхэд : “Мөнх тэнгэр констракшн”, “Алтангадас майнинг”, “Дөл анад констракшн”, “Дөл ойл”, “Имаралт зоне”, “Пи И Си констракшн”, “Эй Ти Эс И”, “Ананд финанс” ХХК-уудын нэрээр 187,439,897,900.52 төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан (е-баримт) бүхий санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж, нэр бүхий давхардсан тоогоор 1,537 аж ахуйн нэгж, байгууллагад тараахад шүүгдэгч О.О, Б.П, Х.Ч, Б.А нар нь өөр хоорондоо ялгаа заагтай үйлдэл, оролцоотой байсан буюу нийт нэр бүхий 8 компаниудаас дагнан хариуцаж ажилласан компанийн нэр, тоо, тараасан хуурамч НӨАТ-ийн тоо ширхэг, мөн давхардсан тоогоор тараасан аж ахуй нэгжийн тоо ба тэдгээрээс хууль бусаар хөрөнгө, мөнгө хүлээн авч, шилжүүлсэн тоо, хэмжээ, хууль бусаар олсон хөрөнгө, орлого зэрэг нь харилцан адилгүй болох нь илэрхийлэгдсэн байгааг анхаарч, бодитой шалгаж, дүгнэх ёстой.  

6. Тухайн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хүрээнд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зарим талаар зөрчигдсөн, мөн зарим оролцогчийн эрхийг хязгаарласан шинж бүхий үйл баримт байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болох ба тухайн нөхцөл байдлыг үл харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь холбогдох хуулийн зохицуулалт, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй гэж үзнэ. 

Хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээсэн мөрдөгч, прокурор нь нотолбол зохих байдлын хүрээнд зарим нотлох баримтыг бүрэн бус цуглуулж, бэхжүүлсэн буюу орхигдуулсан байх нь нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журам зөрчигдсөнд тооцно. 

Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2 “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн...36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 36.7 дугаар зүйлийн 2.1 “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал”, 2.3 “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэх...” зэрэг үндэслэл, журамд нийцээгүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/343 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.   

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул давж заалдах журмаар гаргасан шүүгдэгч У.А, Г.Б нарын “оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах болон торгох ялаар солиулах” тухай гомдолд, тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Энхтунгалаг нарын гаргасан ” У.А, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд зааснаар ял шийтгэснийг зөвшөөрөхгүй, хохирол, хор уршгийг буруу тооцсон, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн, 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тэнсэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой” тухай гомдлуудад бүхэлд нь хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.          

Шүүгдэгч У.А, Г.Б нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Б.А, Б.П, Х.Ч, О.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :       

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/343 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч У.А, Г.Б, тэдний өмгөөлөгч өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Энхтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудад бүхэлд нь хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.

3. Шүүгдэгч У.А, Г.Б нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Б.А, Б.П, Х.Ч, О.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                           ШҮҮГЧ                                                         Т.ӨСӨХБАЯР

                           ШҮҮГЧ                                                          Г.ГАНБААТАР