2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/00615

 

                                   

 

 

 

 

 

 

                                            2025             01              24

                   192/ШШ2025/00615

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, шүүгч А.Сарантуяа, Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын ХI байранд байрлах, Төрийн албаны зөвлөл /РД: 9128956/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж, 81/6 дугаар байр, ******* тоотод оршин суух, Соод овогтой Цэсэнгийн ******* /РД: *******/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* , 206-1002 тоот хаягт оршин суух, Содномцэрэн овогт Содномцэрэнгийн ******* /РД: / нарт холбогдох,

Төрд учирсан хохиролд 10,179,817 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл хариуцагч *******, ******* нарт холбогдуулан төрд учирсан хохиролд 10,179,817 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:  ******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2014 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 1581 дүгээр тушаалаар тус газрын Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч ыг албан тушаалаас нь халах тушаал гаргасан. Иргэн нь дээрх 2014 оны 1581 дүгээр тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 286 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 355 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 259 дүгээр тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 1581 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ыг Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор даалгаж шийдвэрлэсэн. Дээрх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/277 дугаар тушаалаар 3,684,014 төгрөгийг д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон. Иргэн нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар дахин иргэний хэргийн шүүхэд хандсаны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/01094 дүгээр шийдвэр гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн байна. Иргэний дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 20******* оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/121 дүгээр тушаалаар 4 395 099 төгрөгийг д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор *******ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрийн 24 дүгээр тогтоолоор ******* Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар томилсон. ыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/90 дүгээр тушаалаар эгүүлэн томилсон байна. Иргэн нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар дахин иргэний хэргийн шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2191 дүгээр шийдвэр гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн байна. Иргэний дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/82 дугаар тушаалаар 2,100,704 төгрөгийг д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. Иймд *******, ******* нар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг томилох эрх бүхий албан тушаалтан байхдаа цаг алдалгүй биелүүлээгүйн улмаас төрд учирсан хохирол болох 10,179,817 төгрөгийг /Төрийн албаны зөвлөлийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд/ буруутай албан тушаалтан болох *******, ******* нараас гаргуулж өгнө үү...” гэв.

2. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар бол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, *******ид холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах нэмэлт хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа гаргасан 2014 оны 1581 дугаар тушаалын улмаас иргэн д төлсөн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг төрд учирсан хохиролд тооцож *******оос 10,179,817 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасныг баримтлан төрд учирсан хохирлыг гаргуулах эрхтэй гэж шаардсан байна. 2017 онд шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн тул энэ хугацаанаас хойш Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар шаардах эрх Төрийн албаны зөвлөлд анх үүссэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хууль зүйн сайдын 2017 оны А/277 тоот тушаалын дагуу 3,684,014 төгрөг, 20******* оны А/121 тоот тушаалын дагуу 4,395,699 төгрөг, 2024 оны А/82 дугаар тушаалын дагуу 2,100,704 төгрөг буюу нийт 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлж олгосон байна. Иймд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулиар 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шаардах эрхийг олж авсан тул түүнээс өмнөх цаг хугацааны асуудлыг буцаан хэрэглэх замаар шаардах эрхгүй. Онолын үүднээс тодорхой цаг хугацаанд болсон үйл явдлын эрх зүйн үр дагаврыг тогтоохдоо тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хуулийн зохицуулалтыг баримтална. Эрх зүйн хэм хэмжээг өөр өөр цаг хугацаанд өрсөлдүүлэх тохиолдолд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг сонгож хэрэглэнэ. /lex severior poenali retro non agit/ Энэ хүрээнд хуулийг буцаан хэрэглэх зарчим материаллаг эрх зүйн хүрээнд үйлчилнэ.  2002 оны Төрийн албаны тухай хуулиар Төрийн албаны зөвлөлд ийнхүү төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх хуулиар олгогдоогүй, хуулийн 35 дугаар зүйлд заасан тус байгууллагын эрх хэмжээ, 39 дүгээр зүйлд заасан маргаан шийдвэрлэх зохицуулалтад ийм эрх тусгагдаагүй. Харин ажил олгогч байгууллага буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хувьд *******оос шаардах эрхтэй боловч өнөөг хүртэлх хугацаанд хохирол шаардаагүй, шаардаж байгаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” байна гэж заасан. Хариуцагчаас хохирол шаардах эрх ийнхүү мөнгийг одгосон цаг үеэс эхлэн тоологдож эхлэх тул *******оос шаардах таван жилийн хугацаа нь Шүүхийн шийдвэрийн дагуу д олгосон олговрын тухайд Хууль зүйн сайдын 2017 оны А/277 тоот тушаалын дагуу 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3,684,014 төгрөгийг шаардах эрхийн хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болсон.Хууль зүйн сайдын 20******* оны А/121 тоот тушаалын дагуу 20******* оны 07 дугаар сарын 05-ны өдөр 4,395,699 төгрөгийг шаардах эрхийн хугацаа нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болсон байна. Иймд Харин нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс тус шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч нь татгалзах эрхтэй байна. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараах зарчмыг баримтална4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэж, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус зохицуулсан. Харин хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах эрхийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заахдаа ийнхүү ажилтнаас буцаан шаардах /регресс/ эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг хамаатуулаагүй, зөвхөн тодорхой хэлбэрийг хууль тогтоогч тухайлан зааж өгсөн. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас буцаан шаардах эрх үүснэ. Энэ хэргийн тухайд гурван шатны шүүхийн шийдвэрээр ыг удаа дараа зөрчил гаргасан гэм буруутайг тогтоосон. Харин сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр шүүх ажилд эгүүлэн тогтоосон байдаг. Энэ талаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 286 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 355 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 259 дүгээр тогтоолд дурдсан. Иймд шүүх гэм хор учрах болсон шалтгаан нөхцөл, ын өөрийн гэм буруу зэргийг шүүх зайлшгүй харгалзах учиртай. *******ийг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаар “Ажилд томилох тухай” тогтоолын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт томилсон. Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл түүнийг чөлөөлөгдсөнөөс хойших 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар тушаалын дагуу 2,100,704 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Тус шүүхэд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс *******ид холбогдуулан 7 тусдаа нэхэмжлэлээр нийт 62,386,105 төгрөгийг шаардаад байна. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 2021 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д ажилтны буруугаас учруулсан хохирлын дээд хэмжээг “зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй” байхаар заасан.Хэдийгээр *******ийн тухайд төрийн үйлчилгээний ажилтан биш хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар ажилтнаас хохирлыг буцаан шаардаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх замаар хохирлын хэмжээг тооцох боломжтой гэж үзэж байна. Ажил үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотойгоор захиргаа эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тохиолдолд хохирлыг тооцох арга аргачлал төрийн /захиргааны, тусгай, үйлчилгээний албан хаагч/ болоод хөрийн бус бүх байгууллагын ажилтанд адил хэгш байх учиртай. Эцэст дүгнэхэд Төрийн албан хаагчийн дотогш чиглэсэн шийдвэрийн улмаас иргэнд олгох нөхөн олговор бүрийг төр тухайн шийдвэрийг гаргасан албан хаагчаас буцаан нэхэмжилж байгаа нь хөр хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөж буй хэлбэр болно. Мөн аливаа иргэн хөрийн албан хаагч байхдаа гаргасан бүх шийдвэрийн хариуцлагыг тухайн шийдвэрийг гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх нөхцөлд эргээд Монгол Улсын Үндсэн хуульд заасан “шударга ёс”, “тэгш байдал”-ын зарчим, төр болон ажил олгогч ажилтан. албан хаагчид хяналт тавих байдлаар хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх стандарт тогтоох нь Төрийн албаны тухай хуулийн суурь зорилго зарчимтай нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Улсын Их Хурлаас батлагдсан 2016 оны Төсвийн тухай хуулийн хүрээнд Улсын Их Хурлын харьяа байгууллага болох Үндэсний статистикийн хороо ба Засгийн газрын харьяа Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэн Хууль зүйн сайдын эрхлэх хүрээнд Улсын бүртгэл статистикийн ерөнхий газар болго өөрчлөн зохион байгуулах шийдвэр гарсан. ******* би Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолоор тус газрын даргын тушаалаар томилогдон энэхүү бүтцийн өөрчлөлт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Орон нутаг, нийслэл дүүрэгт шаталсан бүтэцтэй хоёр өөр бүтцийн байгууллагын үйл ажиллагааны зорилт, уялдааг бүрэн ханган, давхцалыг арилгах бүтэц, албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолтыг гарган Төрийн албаны хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн аливаа гомдол, маргаангүй шийдвэрлэсэн. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд батлагдсан нийт орон тоо 2015 оныхоос 92-оор багассан, тухайн үед шийдвэрийн дагуу үндэслэлгүй халагдсан, тушаал бууруулсан 12 ажилтны асуудлыг шийдвэрлэх томоохон бэрхшээл байсан хэдий ч бүтэц зохион байгуулалтын асуудлыг цогцоор нь шийдвэрлэн иргэн ыг Увс аймгийн бүртгэл статистикийн хэлтэст эд хөрөнгийн эрхийн бүртгэгчийн албан тушаалд хамгийн боломжит богино хугацаанд буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын шинэчилсэн бүтцийн дагуу ажилтнуудыг томилсон анхны УБСЕГ-ын даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/89, 90 дүгээр тушаалаараа шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн томилсон. Иймд төрийн дээр байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийг төрийн албыг хашиж байх үедээ холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн захиргааны төв байгууллагын чиглэл удирдамжийн хүрээнд боломжит хамгийн богино хугацаанд шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул Төрийн албаны зөвлөлөөс надтай хамаатуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрөн энэхүү тайлбарыг гаргаж байна...” гэв.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

4.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Төрийн албаны зөвлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дугаартай тогтоол, *******ид хүргүүлсэн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 04/1252 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 1581 дугаартай тушаал, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 20******* оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/121 дугаартай тушаал, түүний хавсралт, 20******* оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Төлбөрийн хүсэлт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/01094 дугаартай шийдвэр,  Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/277 дугаартай тушаал, төлбөрийн хүсэлт, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 286 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 355 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 259 дугаартай тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19, 24 дугаартай тогтоол, гар бичвэр, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дугаартай тушаал, түүний хавсралт, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04/802 дугаартай албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаартай албан бичиг, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 20******* оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/121 дугаартай тушаал, түүний хавсралт,

4.2. Хариуцагч *******аас шүүхэд гаргасан баримт: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1/214 дугаартай албан бичиг, тэтгэвэрт гарах албан хаагчийн мэдээлэл, түүний хавсралт.

4.3. Хариуцагч *******оос шүүхэд гаргасан баримт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *******3/ШЗ2023/15508, *******3/ШЗ2023/15499, *******3/ШЗ2023/15504 *******3/ШЗ2023/15503 дугаартай захирамж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн *******3/ШЗ2023/15447 дугаар, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *******3/ШЗ2024/02207 дугаартай захирамж, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаартай тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дугаартай тогтоол, *******ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт.

4.4 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 01 дүгэр сарын 23-ны өдрийн 4/315 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 05-01/225 дугаартай албан бичиг, түүний хавсралт,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс хариуцагч *******, ******* нарт холбогдуулан төрд учирсан хохиролд 10,179,817 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч *******, ******* нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд мэтгэлцдэг.

2. Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа: ....Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт дээрх 3 шүүхээс нийт 10,179,817 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хариуцагч *******, ******* нараас энэхүү төрд учирсан хохирлыг хувааж гаргуулахдаа *******оос 8,521,097 төгрөгийг, *******аас 1,658,738 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарладаг.

4. Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөч, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргадаг.

 

5. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

   5.1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 286 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 355 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 259 дугаартай Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 1581 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ыг урьд эрхэлж байсан Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,684,014 төгрөг олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн. (хавтаст хэргийн 36-55 дахь тал)

 

   5.2. Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр дурдсан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, улмаар ын нэхэмжлэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/01094 дугаар шийдвэрээр ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,395,699 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *******1/ШШ2016/01613 дугаар шийдвэрээр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2,100,704 төгрөгийг гаргуулж д олгохоор шийдвэрлэсэн. (хавтаст хэргийн 12-14 дэх тал)

 

   5.3. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/90 дугаартай тушаалаар ыг Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр томилсон. (хавтаст хэргийн 104-107 дахь тал)

 

   5.4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 1581 дугаартай тушаалыг 2014 онд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан ******* гаргасан. (хавтаст хэргийн 8, 120 дахь тал)

 

   5.5.*******ийг Монгол Улсын Газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дугаартай тогтоолоор даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Монгол Улсын Газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дугаартай тогтоолоор ******* Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын даргаар томилсон. (хавтаст хэргийн 97-98 дахь тал)

 

   5.6.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/277 дугаар тушаалаар 3,684,014 төгрөг, 20******* оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/121 дугаар тушаалаар 4,395,699 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар тушаалаар 2,100,704 төгрөгийг иргэн д тус тус олгосон. (хавтаст хэргийн 61-81, 110-111, 128-145, дахь тал)

 

6. Иргэн ыг үндэслэлгүйгээр ажлаас халсантай холбоотой захиргааны хэргийг шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, уг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотой ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай маргааныг хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нийт 10,179,817 төгрөгийг төрийн байгууллагаас гаргуулж д олгожээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар захиргааны хэргийн болон иргэний хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр ыг үндэслэлгүйгээр ажлаас халсан, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас хохирол учирсан болохыг тогтоосон байх тул Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч *******, ******* нараас төрд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

8. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” гэж заасан байдаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд...Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04/802 дугаартай албан бичгээр Хуул зүй, дотоод хэргийн яаманд хамтран ажиллах тухай бичиг хүргүүлсэн, Төрийн албаны зөвлөлийн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаартай албан бичгээр 20******* оноос хойш Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсантай холбоотой шүүхийн шийдвэрийн дагуу албан тушаалтанд нөхөн төлбөр олгосон шийдвэрийн хуулбарыг хавсралтаар ирүүлсний дагуу д 3 шүүхийн шийдвэрээр 10,179,817 төгрөгийг төрөөс олгосон гэдгийг мэдсэн... талаар тайлбарладаг.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 286 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 355 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 259 дугаартай Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол нь хүчин төгөлдөр болсон, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/01094 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсон, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *******1/ШШ2016/01613 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд дээрх шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Төрд учирсан хохирлыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсан 2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс ирүүлсэн албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн жагсаалт ирсэн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан бөгөөд Төрийн албаны зөвлөл нь төрд учирсан хохирлыг бусдаас шаардах эрх нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж тоолох нь хуульд нийцэхээр байна.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад хууль ёсоор оршин сууж буй иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад бүгдэд нээлттэй ил тод байгаа шүүхийн цахим сан юм. Шүүхийн цахим сан болон тухайн шүүхийн вэб сайт гэх мэт шүүхийн шийдвэрийг мэдэх боломжтой олон талт цахим болон бусад эх сурвалжийг Төрийн албаны зөвлөл төрд учирсан хохирол төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ ашиглах боломж нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг төрд учирсан хохирлыг мэдсэн гэж үзэж, тухайн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасан хугацаагаар тоолоход 5 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Иймд Төрийн албаны зөвлөлөөс хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан “10,179,817 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Иргэдийн төлөөлөгч Д.Зоригтбаярт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Иймд зохигчдын хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 1******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох 10,179,817 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.АРИУНБОЛД

 

       ШҮҮГЧИД                                        А.САРАНТУЯА

 

    Г.ТӨРБОЛД