Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/064

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал,

Шүүгдэгч*******, түнний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох эрүүгийн 1814000000029 тоот хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, эрэгтэй, ******* овогт *******

2.Монгол улсын иргэн, ******* овогт*******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч*******, ******* нар нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “Өнгөтийн цохио” гэх газарт малын бэлчээрийн улмаас харилцан маргалдан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

2018 оны 01 дүгээр сарын 15-ны 15 цагт би малаа бэлчээртээ гаргаж явтал ******* давхиж ирээд мэндийн зөрүүгүй хэл амаар доромжилсон. Би эмэгтэй хүний хувьд тархийг нь хага цохисон нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүгдэгч******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би 15 цагийн үед гэрээсээ 3 км-ийн зайтай газар хонил хариулаад ганцаараа явж байтал ******* мотоцикльтой ирээд та нар яагаад малаа бэлчээр лүү явуулаад байгаан гэхээр нь би яагаад ингээд дээрэлхдэг юм гэж хэлээд газраас ******* руу шороо чулуу авч шидэхдээ түүний толгойд онож гэмтэл учруулсан байна. Би өөрийн үйлдэлд харамсаж гэмшиж байна. ” гэх мэдүүлэг / хх-ийн 75-77/

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Тухайн үед би мал хариулж явсан хүн дээрээ очоод мал яагаад тарчихсан юм гээд асуухад хоёр хүн мал хориод явуулахгүй байна гэсэн. Тэгээд би******* дээр очоод яагаад мал явуулахгүй байгаа юм гэхэд яадаг юм гэж хэлээд газраас том чулуу авч тархи хага цохисон. Би мотоциклиосоо буугаад чулуутай гарыг нь барьж авахад нөхөр ******* нь ирж намайг салгахдаа цохисон гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... намайг үдээс хойш мал дээрээ очиход мал тасарчихсан байсан. Тэгээд би цааш мотоцикльтойгоо яваад малын зах дээр явж байгаад******* таарсан. Би******* мал яах гэж хориод байгаа талаар хэлэхэд над руу газраас чулуу аваад шидсэн, миний баруун талын хэсэгт цохисон, малын бэлчээрээс болж******* нүд рүү гараараа нэг удаа цохисон. Мөн нэг удаа чулуу авч шидэхэд******* хөл хэсэгт нь оносон.. ” гэх мэдүүлэг / хх-ийн 80-82/

Хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би зүүн нүд болон хэвлий, тохойндоо гэмтэл авсан. Надад өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед нөхөр *******ын хамт ******* сумын 4 дүгээр багийн нутагт малаа хариулаад явж байтал ******* нь мотоцикльтой ирээд та нар яагаад малаа бэлчээр лүү явуулаад байгаа юм гэхээр нь чи яагаад ингэж дандаа дээрэлхэж байдаг юм гээд газраас чулуу, шороо аваад шидсэн. Тэгтэл ******* намайг барьж аваад зүүн талын нүд рүү цохихоор нь явах гэхэд ******* нь чулуу авч шидээд миний нуруу хэрэгт цохьсон. Тэр үед би алхах гэхэд хөл дийлдэхгүй хөлөө чирээд явах гэж байхад манай нөхөр ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд нөхрийнхөө хамт мотоциклиор гэртээ харьсан… гэх мэдүүлэг / хх-ийн 22-28/

Хохирогч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Миний толгой 2-3 газар хагарч, эмчид үзүүлсэн, тархины цахилгаан бичлэг хийлгэ гэсэн гэв.

Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мал дээрээ очиход манай мал хэдэн хэсэг тарчихсан малчин ******* манай малыг урдаас нь 2 хүн хориод явуулахгүй байна гэхээр нь*******тай очиж уулзаад яагаад мал хориод байгаа гэхэд******* нь чи яах гээд байгаа юм гээд газраас шороо, чулуу аваад шидэхээр нь*******ыг барьж аваад ноцолдож байхад*******ын нөхөр ******* ирээд намайг барьж авахад******* нь миний толгой руу чулуугаар 2-3 удаа цохисон. Тэгээд би *******т чи намайг барьж байгаад эхнэрээрээ зодуулчихлаа гэхэд би хорьсон болохоос яагаач үгүй гэсэн. Тэгээд *******ыг тавьсны дараа эхнэр нь намайг хэл амаар доромжлоод байхаар нь*******ын нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон. Мөн нэг удаа чулуу авч шидэхэд*******ын хөл хэсэгт нь оносон.******* бид хоёрыг барилцаад авсан байхад ******* нь миний араас ирээд бариад авсан бусдаар намайг цохиж зодсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 31-36/

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... малаа хариулаад явж байхад айлын мал манай бэлчээрт бэлчээд мал явуулахгүй хориод байсан. Тэр үед ******* ирээд яахаар малын бэлчээрт айл малаа бэлчээрлэдэг гэж хэлээд мотоциклио унаад мал хариулж байгаа хүний хажууд очоод мотоцикльтойгоо унахад хажууд байсан хүн нь газраас чулуу шороо аваад шидэж байгаа харагдсан. Тэгтэл удалгүй нэг мотоцикльтой хүн ирээд *******ыг бариад авахад нэг хүн нь газраас чулуу аваад шидээд байхаар нь би очих гэхэд тэд нар салцгаасан. Тэгээд ******* над дээр ирэхэд нь баруун талын чихний хажуу тал нь цус болчихсон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 37-39/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...эхнэр*******ыг *******тай хэрүүл маргаан хийж барилцаж авсан байхад нь би очиж салгасан. Тэрнээс барьж байгаад зодуулаагүй. Салгасны дараа ******* нь чулуугаар манай эхнэрийн хэвлийд цохисон. Намайг очихоос өмнө манай эхнэрийн нүд рүү цохисон, мөн ******* толгой хэсгээс цус гарсан байсан…гэх мэдүүлэг / хх-ийн 49-50/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 19-ний өдрийн №95 дугаартай

1.*******ын биед зүүн нүд, хэвлий, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт... гэх дүгнэлт /хх-ийн 58-59 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 19-ний өдрийн №96 дугаартай

1. *******ы биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт... гэх дүгнэлт /хх-ийн 65-66 /

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2, 4-5/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-18/, шүүгдэгч ******* хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018.01.24-ний өдрийн 39 тоот тодорхойлолт / хх-ийн 83/, иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 85-86/, шүүгдэгч *******ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/, шүүгдэгч*******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018.01.24-ний өдрийн 54 тоот тодорхойлолт / хх-ийн 92/, мал тоолуулсан тухай баримт / хх-ийн 93/, иргэний үнэмлэхний хуулбар, /хх-ийн 97/, шүүгдэгч*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч******* нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “Өнгөтийн цохио” гэх газарт малын бэлчээрийн улмаас харилцан маргалдан зодолдож иргэн ******* бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “Өнгөтийн цохио” гэх газарт малын бэлчээрийн улмаас харилцан маргалдан зодолдож иргэн*******ын бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

шүүгдэгч *******ы... малын бэлчээрээс болж*******ын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Мөн нэг удаа чулуу авч шидэхэд*******ын хөл хэсэгт нь оносон.. ” гэх мэдүүлэг / хх-ийн 80-82/

шүүдэгч*******ын ... ******* нь мотоцикльтой ирээд та нар яагаад малаа бэлчээр лүү явуулаад байгаа гэхээр нь чи яагаад ингэж дандаа дээрэлхэж байдаг гээд газраас чулуу, шороо аваад шидсэн. Тэгтэл ******* намайг барьж аваад зүүн талын нүд рүү цохихоор нь явах гэхэд ******* нь чулуу авч шидээд миний нуруу хэрэгт цохисон… гэх мэдүүлэг / хх-ийн 22-28/

хохирогч*******...******* толгой руу чулуугаар 2-3 удаа цохисон...гэх мэдүүлэг

хохирогч ******* ....******* нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон. Мөн нэг удаа чулуу авч шидэхэд*******ын хөл хэсэгт нь оносон... гэх мэдүүлэг / хх-ийн 31-36/

гэрч *******ын ... хүн нь газраас чулуу шороо аваад шидэж байгаа харагдсан. Тэгтэл удалгүй нэг мотоцикльтой хүн ирээд *******ыг бариад авахад нэг хүн нь газраас чулуу аваад шидээд байхаар нь би очиход салцгаасан. Мы баруун талын чихний хажуу тал нь цус болчихсон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 37-39/

гэрч *******ын... эхнэр*******ыг *******тай хэрүүл маргаан хийж барилцаж авсан байхад нь би очиж салгасан,…салгасны дараа ******* нь чулуугаар манай эхнэрийн хэвлийд цохисон. Намайг очихоос өмнө манай эхнэрийн нүд рүү цохисон, мөн ******* толгой хэсгээс цус гарсан байсан…гэх мэдүүлэг / хх-ийн 49-50/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 19-ний өдрийн №95 дугаартай “...Т.Тын биед зүүн нүд, хэвлий, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо… гэх дүгнэлт /хх-ийн 58-59 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 19-ний өдрийн №96 дугаартай ”...*******ы биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт /хх-ийн 65-66/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******,******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******,******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******,******* нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******,******* нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө болон хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг ялгамжтай оногдуулж, шүүгдэгч *******,******* нар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******,******* нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол нэхэмжлээгүй тул тэдгээрийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч*******ын эзэмшлийн “... 2 тооны тэмээ...”-г, шүүгдэгч *******ы эзэзмшлийн”... 2 тооны тэмээг...” битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, торгох ял биелэгдээгүй нөхцөлд худалдан борлуулж тусгай дансанд төлүүлж, торгох ял биелэгдсэн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч*******, ******* нарт буцаан олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт ийнТ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч*******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч *******,******* нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч *******г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч*******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тус тус тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар*******үшинжаргалын эзэмшлийн “... 2 тооны тэмээ...”-г, шүүгдэгч ******* эзэзмшлийн”... 2 тооны тэмээг...” битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, торгох ял биелэгдээгүй нөхцөлд худалдан борлуулж тусгай дансанд төлүүлж, торгох ял биелэгдсэн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч*******, ******* нарт тус тус буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА