| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 149/2024/00166/И |
| Дугаар | 192/ШШ2025/00657 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/00657
| 2025 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 192/ШШ2025/00657 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******,д холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр оролцов.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.гийн нэхэмжлэлтэй д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 5.500.000 төгрөгнөөс 500.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч үлдэх 5.000.000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч гаас 47.475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН