Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/065

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч атцэнгэл даргалж,

Улсын яллагч Э. Гантулга,

Нарийн бичгийн дарга О. Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т. Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000010036 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй,******* овогт *******

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн******* сумын 2 дугаар багийн нутаг “Угалзын ам” гэх газарт 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн *******г малын бэлчээрийн улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгx *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа, би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Т.Пүрэвдаваа өмгөөлөгчийг сонгон авсан байгаа, одоо өмгөөлөгчөө байлцуулан мэдүүлэг өгнө. Манай гэр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт оршин суудаг бөгөөд би энэ өвөл******* суманд байдаг манай хамаатан болох*******ын нэр дээр байдаг өвөлжөөн дээр өвөлжиж байгаа юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай гэрийн урд талруу ******* нь хонио хариулаад ороод ирэхээр нь би та нар зөвшөөрөлгүй өвөлжөөний урд талд ирж буучихаад малаа цааш нь бэлчээ гээд байхад яахаараа ингээд малаа наашаагаа бэлчээгээд байдаг юм бэ гээд малаа аваад одоо яв гэж хэлсэн чинь “чам шиг пиздад малаа хаана хариулахаа заалгахгүй” гээд намайг заамдаад авахаар нь би заамдсан гарыг нь л тавиулсан, өөр бол зодож цохьсон зүйл байхгүй ээ. Тэгээд тэр үедээ манай ах утсаар ярия гэж байна гээд утсаа өгөхөөр нь би утсаар нь ярихгүй гээд би яваад өгсөн. Тэгээд намайг явахад араас чамайг чадна, өгдөг газар нь өгч чадна гээд хэлэхээр нь би тэр чигээрээ яваад өгсөн юм. Тэгсэн чинь л орой нь доголчихсон цагдаа дагуулчихсан хүрээд ирсэн. Тэр асуудал нь 2017 оны 12 дугаар сарын 25-ын өдрийн 15:00 цагийн орчимд******* сумын 2 дугаар багийн нутаг “Угалзын ам" гэх газарт болсон юм аа. Тэр үед Д бид хоёр л байсан өөр хүн байгаагүй ээ. Би ************** сумаас аймгийн төвд ирэх 30.000 төгрөгийг төлсөн, мөн Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогооны төврүү машинаар явсан бензиний төлбөр болох 100.000 төгрөгийг төлсөн байгаа. Өвөрхангай аймаг очоод томографийн зураг авахуулах төлбөр 75.000 төгрөгийг, мөн тосон клизм тавиулсаны төлбөр 4.000 төгрөг зэргийг төлсөн байгаа. Тэр үед ******* намайг цохиж зодоогүй, миний биед гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Би тэр үед ******* ерөөсөө цохиж зодоогүй, тэр үед ******* бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орой 20:00 цагийн үед сумын хэсгийн төлөөлөгч *******, жолооч *******, газрын даамал *******,******* нарын хамт ирсэн. Ирэхдээ ******* гийн хөл нь доголчихсон ирсэн, өөр гэмтсэн бэртсэн зүйл мэдэгдээгүй. Би яг аль талын хөл нь доголсон байсныг би одоо санахгүй байна, нэг хөл нь л доголчихсон харагдсан.******* сумын хэсгийн төлөөлөгч, ******* нар над дээр ирээд аймаг явах болоход хэсгийн төлөөлөгч нь дотроо гэмтсэн байж магадгүй, шинжилгээ онош тодруулах шаардлагатай зардал юмыг нь чи гаргах ёстой гэж хэлсэн тэгэхээр нь би тэгэх л юм байх даа гэж бодсон. Аймагт ирээд ******* би чи ахыг аа тэгж болохгүй ш дээ би чамайг зодоогүй биз дээ гэсэн чинь ******* нь олон долоон юм солиороод байвал нэмээд юм бичүүлчиж чадна шүү гэж хэлэхээр нь би за хэл амаа ойлголцохгүй юм байна гээд Цагдаагийн газарт хүсэлт өгсөн байгаа, өөр хэлэх зүйл алга. гэх мэдүүлэг /хх-ийн 98-100/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Үснээс зулгаасан, хөлийн шагай руу өшиглөсөн гэдэг нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдоогүй. Заамдсан гарыг нь тавиулах гэтэл чулуутай газар унасан. Үүнээс болж тарих доргилт нь үүссэн байх магадлалтай учраас хүлээн зөвшөөрч байна. Энэ зүйл ангид тохирсон шийтгэлээ авна гэж бодож байна гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 12 сарын 25 ны өдөр 14 цагийн орчим малаа хариулаад явж байхад саахалт айлын зүс таних гэдэг хүн морьтойгоо ирээд “сонин юу байна” гэхээр “юмгүй мал сайн хариулж байна уу” гэхэд өмнөөс “танайхан хаачсан” гэхэд нь “адуугаа услаад явсан” гэхэд “танайхан яах гээд байгаа пизданууд вэ малаа яагаад бэлчээрлүү оруулаад байна” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ тийм асуудал байхгүй ярих яриагаа ахтай ярь” гэхэд “дандаа өмнөө гэдэг тай чинь ална шүү” гээд толгойны зүүн талруу 3 удаа цохиод үснээс чирээд ална гээд байхаар нь “та манай дүүтэй андуураад байгаа юм бишүү би эмэгтэй хүн байна” гэсэн чинь “эмэгтэй ч бай эрэгтэй ч бай хамаагүй ална” гээд хөлийн өвдөгрүү 2 удаа өшиглөж түлхэж унагасан мөн чулуулаагаар 2 удаа шидээд эхний чулуу доошоо суухад дээгүүр гарсан дараагийн чулуу баруун талын шагайруу цохисон мөн намайг “янхан минь” гээд доромжлохоор нь би “пизда минь” гэсэн бас чамайг энд алаад чулуугаар дараад хаячихя гэсэн тэгээд би аймагруу эгчтэйгээ ярьсан орой нь цагдаа ирээд******* суманд эмнэлэгт хэвтүүлсэн. Цээж бөөрөөр болон толгой өвдөөд даралт ихдээд байна. Шүүх эмнэлэгийн дүгнэлт гаргуулна. Өөр нэмж хэлэх зүйлгүй гомдолтой байна. гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

...Манай гэр Бууцагаан сумын 5-р багт байдаг ба, энэ жил малын идэш тэжээл муутай болохоор******* сумын 2-р багт “Угалзын ам” гэх газарт малаа оторлуулж байгаа юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тэр “Угалзын ам” гэх газарт гэрээсээ малаа бэлчээгээд байж байтал ******* гэх хүн над дээр ирээд “сонин юу байна” гэхээр нь би “юмгүй” гэсэн. “Хонь сайн хариулж байна уу” гэхээр нь “сайн” гэсэн. Бас “танайхан хаачсан” гэхээр нь би “адуугаа услах” гээд явсан гэсэн. Тэгсэн чинь тэр ******* гэх хүн “юм хэлээд байхад хаашаа пиздаанууд вэ” гэхээр нь “та юу хэлэх гэж байгаа юм бол ахад хэл” гэсэн чинь “дандаа л юм хэлэхээр гэж байх юм. тай чинь хамт ална шүү пизда минь” гэж хэлсэн. Над дээр хүрч ирээд миний толгойруу гараараа 2-3 удаа цохисон, миний толгойтой үснээс зулгаасан, тэгээд би тэр үедээ толгойдоо нүүр халхалсан малгай өмссөн байсан ба “намайг манай дүүтэй андуураад зодчихож байгаа юм бишүү” гэсэн чинь “хэн ч байсан ална шүү пизда минь” гэж хэлсэн. Тэгээд намайг газар түлхээд унагаачихсан, тэгээд энд чинь алаад хаячихая гээд чулуу надруу шидсэн, чулуу шидэхэд нь нэг чулуу намайг оноогүй, дээгүүр гараад явсан, харин нэг чулуу нь газарт унаад ойгоод хөлийн шагай орчим оносон. Тэгээд тэр ******* гэх хүн яваад өгсөн. Тэр үед ******* бид хоёр л байсан өөр хүн байгаагүй, тухайн асуудал 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн үед болсон юм. Миний баруун талын хөл хөхөрсөн зүүн талын хөлийн тавхай хавдсан байгаа, цээж хөндүүрлээд байгаа. Би гомдолтой байна. Би хувийн эмнэлэгт хэвтсэний төлбөр 130,000 төгрөг нэхэмжилж байна. Мөн Б нь Өвөрхангай аймагт очиж томографкийн зураг авахуулсан төлбөрийг бүрэн төлсөн. Манайхийг тэнд нүүж ирсэн өдөр ******* ирээд танайхыг энд буугаад бууж гаргачихаар чинь хойтон жил айл ирээд буучихдаг юм байгаа биздээ гэж байсан. Бэлчээрээ харамлаад л намайг зодсон байх. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 58-61/

... Би хохирогчийн эрх, үүргийг уншиж танилцсан, ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би өмгөөлөгч авахгүй. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Байхгүй ээ. Тэр үед ******* бид хоёр л байсан өөр хүн байгаагүй ээ, тэр болсон асуудлыг өөр харсан үзсэн хүн байхгүй ээ. Миний сая гаргаж өгсөн баримт нь би “Нар бад” хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байгаа, үүний төлбөр болох 140,000 төгрөгийг нь би өөрөө төлсөн байгаа, үүний баримт, нэг нь болохоор уг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай картан дээр бичсэн хуудсыг нь би хуулбарлаж өгсөн юм. Тархи доргилттой байна гэсэн, нуруу хөндүүрлээд өвдөөд байгаа. Миний бие өвдөөд байхаар нь би Өвөрхангай аймагт очиж томографийн зургаа авахуулж ирээд улсын эмнэлэгт хэвтэх гэсэн чинь ор байхгүй, 20 хоногийн дараа ор гарна гэхээр нь би хувийн эмнэлэгт өөрөө, өөрийнхөө санаачилгаар хэвтэж эмчлүүлсэн юм. ******* нь Өвөрхангай аймагт очоод томографийн зураг авахуулсаны төлбөр 70,000 төгрөгийг төлсөн, мөн******* сумаас Баянхонгор аймгийн төвд ирэх зардал, Баянхонгор аймгаас Өвөрхангай аймаг хүртэлх зардлыг төлсөн гэсэн. Яг хэдэн төгрөг төлсөнийг нь би мэдэхгүй ээ. Одоо би хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байгаа, үүний төлбөрийг би өөрөө төлсөн энэ төлбөрөө нэхэмжилнэ, энэ нь 140,000 төгрөг, мөн гаднаас эм тариа авсан байгаа, үүний баримт нь байгаа би баримтыг нь гаргаж өгөөд мөнгийг нь нэхэмжилнэ. Уг нь ******* бид хоёр уулзаж ярилцаж тохиролцоё гэж ярилцаж байсан чинь эмнэлэгт хэвтэж байхад ирж уулзаагүй байгаа. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 62-64/

... Тэр үед ******* бид хоёр л байсан өөр хүн байгаагүй ээ. Би Баас одоо эмнэлэгт хэвтсэн төлбөр болох 140,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энийг төлөөд барагдуулчихвал надад ямар нэгэн гомдол, санал байхгүй ээ. Одоогоор төлөөгүй байгаа. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/

4. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Манай дүү ******* нь Баянхонгор аймгийн******* сумын нутэг 2 дугаар багийн нутаг “Угалзын ам” гэх газарт малаа отор хийж байгаа юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр намайг аймагт байхад Д над руу утсаар яриад хонь хариулаад явж байсан чинь хойд айлын хүн ирээд намайг зодоод гэж ярьсан. Тэр үедээ 2017 оны 12 дугаар сарын 25-ны өөрөө яг зодуулсан өдрөө өнөөдөр зодуулсан гэж надад хэлсэн. Надад хэлэхдээ өвөлжөө бууцан дээрээс малын бэлчээр дээрээс болоод зодсон гэж хэлсэн, надад хэлэхдээ тархи руу нь цохиж аваад чам шиг пиздаг алсан ч яахав гэж хэлээд чулуугаар цохьсон хэлсэн. Тэр үедээ биедээ гэмтэл учирсан талаараа тодорхой зүйл хэлээгүй ээ. Аймагт ирээд Өвөрхангай аймагруу явж томографийн зургаа авахуулсан байгаа. Дараа нь хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Би туүний биеийг нь яг еөрийн нүдээр хараагүй манай ах Бямбацогт хэлэхдээ сүүжин дээр нь хөхөрчихсөн байна гэж хэлсэн, би бол тэрийг нь тэрийг нь хараагүй л дээ, гэхдээ би Дгийн хөлийг нь харахад хавдартай байсан. Би яг зодуулах үед нь хамт байгаагүй ээ, би тэр үед аймагт байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 67-69/

5. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Манай дүү ******* нь******* сумын нутаг “Угалзын ам” гэх газарт малаа оторлуулж байгаа юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарыи 25-ны өдөр намайг аймгийн төвд байхад манай дүү ******* надруу утсаар яриад намайг манай хойд талд байдаг хүн бэлчээрээс болоод намайг толгойруу цохиод, цээжин дээр дэвсчихсэн гээд уйлаад надруу утсаар яриад байсан, тэгэхээр нь би яасан бэ гэсэн чинь намайг толгойруу цохиод цээжин дээр дэвссэн гэж хэлсэн, уулын ууруу руу хавсраад түлхээд өнхөрсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад хүнтэй чинь яриадахая гэсэн чинь цаашаа яриад манай ах ярия гэж байна гэсэн чинь ярихгүй гээд яваад өглөө гэсэн, бие өвдөөд байна гэхээр нь би одоо холоос яахав дээ дүү чинь хаачсан бэ гэсэн чинь адуундаа явсан гэсэн. Тэгээд маргааш өдөр нь буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай дүү ******* нь аймагт ирэхдээ баруун хөл нь доголчихсон байсан, би гэрийн гадаа ирэнгүүт нь гэртээ түшиж оруулсан ,тэгээд гэртээ ороод ******* нь хувцсаа тайлаад надад харуулахад хөл нь хавдчихсан байсан, баруун талын бөөрний тэр хавьцаа хөхөрчихсөн байсан. Би тэгээд өөр юу өвдөж байна гэсэн чинь цээж өвдөж байна гэхээр нь би цээжийг нь харахад ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй ээ. Аймагт ирээд Өвөрхангай аймагруу явж томографийн зураг авахуулсан байгаа. Аймагт эмчид үзүүлсэн эсэхийг би мэдэхгүй ээ. Баруун талын хөл нь хавдаад доголчихсон байсан, баруун бөөрнийх нь тэр хавьд урт нь 5 см орчим, өргөн нь 3 см орчим хөхөрсөн байсан гэхдээ би тэр үөдээ яг ингэж хэлж байгаа шигээ хэмжиж үзээгүй, барагцаагаар л хэлж байгаа юм. Би яг зодуулах үед нь хамт байгаагүй ээ, би тэр үед аймагт байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 70-72/

6. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…Би түүний биеийг үзэхэд ******* нь өөрөө хөл, өвдөгний үеэр өвдөөд гишгэхээр өвдөөд байна гэхээр нь би өмдийг дээшлүүлээд өвдөгний үеийг нь харахад гэмтсэн зүйл мэдэгдэхгүй байсан ба өвдгөн дээр нь дарж үзэхэд эмзэглэлтэй байна гэж байсан, тэгээд би тархины судасыг нь барьж үзэхэд нэг талынх нь судас нь бүдэгхэн цохилж байсан ба би тийм байсан тул тархи доргилттой байна гэж үзэж тодорхойлолт бичсэн. Би тэр үедээ Дгаас биед нь өвдөж зовиурлаж байгаа зүйл байгаа эсэхийг асуухад баруун хөл өвдөгний үеэр өвдөөд гишгэж болохгүй байна гэхээр нь өмдийг нь дээшлүүлж байгаад 2 өвдөгний үеийг нь үзээд өвдсөн, хөхөрсөн хавдсан зүйл байна уу гэж харахад юм мэдэгдэхгүй харин баруун хөлийнх нь өвдгөн дээр нь дарахад эмзэглэлтэй байсан. Тэрнээс биш би тэр үедээ Дгийн баруун хөлийн гуя хэсгийг нь үзэж хараагүй ээ, тэр үедээ гуя өвдөөд гэсэн бол үзэх л байсан. Би тэр үедээ Дгийн баруун хөлийн гуя хэсгийг нь үзэж хараагүй. Толгой их өвдөнө, дотор муухайрна, огиулж бөөлжинө, ******* нь******* сумын Эрүүл мэндийн төв дээр байхдаа бага зэрэг огиулж байсан, мөн би тархиных нь 2 судсыг барьж үзэхэд нэг талынх нь судас нь нөгөөгөөсөө цохилт нь сул байсан, тийм болохоор нь би тархи доргилттой байна гэж үзсэн. Хүний хөлийн гуя гэж хөлийн өвдөгнөөс дээш бэлхүүс хүртэлх хэсгийг хэлдэг. Би тэр үедээ яасан ийсэн юм бэ гэж асуусан чинь хүнд зодуулсан, цээжин дээр өвдөглөсөн гэж хэлсэн, өшиглөсөн гэж хэлсэн , өөр зүйл хэлээгүй ээ. Ямар шалтгааны улмаас яагаад зодсон талаараа надад өөр ямар нэгэн зүйл хэлээгүй ээ. Би ч тэр үедээ өөр зүйл асуугаагүй ээ. Нэмж хэлэх зүйл байхгүй .гэх мэдүүлэг /хх-ийн 73-75/

7. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч*******, хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч , жолоо  нарын хамт Дөвөнтийн нуруу гэх газарт ажиллаж байгаа гар аргаар ашигт малтмал олборлогч нарыг шалгахаар явсан юм. Тэгээд явахдаа хэсгийн төлөөлөгч, дуудлага ирсэн байгаа гээд “Угалзын ам” гэдэг газраас ******* гэдэг хүнийг гэрээс нь очиж авсан, тэгээд тэндээсээ яваад *******  гэрийн хойхно талд нь хамар даваад байсан Бын гэрт нь очиж Бын гэрт очиж мөн дагуулаад******* сумын төв дээр ирсэн, сумын төв дээр ирээд ******* эмнэлэг дээр буулгасан юм. Бид нар эхлээд гар аргаар ашигт малтмал олборлогч нар дээрээ очиж шалгачихаад буцахдаа нарын гэрт очсон юм аа. ******* гийн гэрт нь очиход ******* нь гэртээ гэрийнхээ хойморт орон дээрээ хэвтэж байсан, хувцастайгаа байсан ба нүүр аманд л ил харагдах шарх гэмтэл юм ажиглагдаагүй, гэхдээ тэр үедээ харанхуй шөнө байсан болохоор би сайн ажиглаагүй ээ. Тэр үедээ ямар хувцсыг нь тайлж үзсэн биш биед нь өөр гэмтэл юм байсан эсэхийг би мэдээгүй ээ. Гэрээсээ сумын төв дээр очих хүртэлээ хүнд зодуулсан талаараа юм ярихгүй байсаар байгаад л сумын төв дээр ирсэн, дараа нь хэсгийн төлөөлөгч байцаалт мэдүүлэг авсан байлгүй дээ, бид нартай явж байх үдээ бол ямар нэгэн зүйл хэлээгүй, мөн тэр үедээ Дгийн бие нь чичрээд байсан, би тэр үедээ халуураад байгаа юм байх л гэж бодсон. Болсон асуудлынх нь талаар бол бид нар тэр үедээ түүнээс асуугаагүй ээ. Б тэр үедээ мөн л ямар нэгэн зүйл хэлээгүй ээ. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 76-78/

8. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... ******* нь манай эхнэрийн төрсөн ах нь бөгөөд, архи дарс ууддаггүй, төлөв томоотой зантай, урьд нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй даруухан, ажилсаг, гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг, хамаатан садны дунд нэр хүнд сайтай, ер нь л их даруухан, үг дуу цөөтэй хүн дээ. Би хэргийнх нь талаар мэдэхгүй байна, уг нь хэрэг төвөгт холбогдохооргүй л хүн байгаа юм даа. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 79-81/

9. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... ******* нь манай нөхөр байгаа юм. ******* нь манай нөхөр бөгөөд бид хоёр ам бүл 5-уулаа хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Бид нар болохоор аймгийн төвд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-15-5 тоотод оршин суудаг бөгөөд ******* болохоор Бөмбөгөр суманд гэсэн хаягтай байдаг юм. Манай нөхөр нь унаж татдаг өвчтэй бөгөөд би аймгийн төвд хүүхдээ хараад байдаг юм. ******* нь зан байдлын хувьд даруухан төлөв даруу зантай, гэр бүлдээ анхаарал халамж сайтай, ажилсаг, гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг, элдэв янзын муу зуршил, муу зан байхгуй, үг дуу цөөтэй, өмнө нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй хүн байгаа юм. Би хэргийнх нь талаар би юу ч мэдэхгүй байгаа, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би******* суманд хөдөө гэртээ байсан бөгөөд тэр үед ******* болсон асуудлын талаар надад юу ч хэлээгүй ээ, ******* тэр өдөр малдаа яваад л ирсэн юм. Манай гэр уг нь Бөмбөгөр суманд байдаг боловч одоогоор******* суманд малаа оторлож байгаа юм. Тэр өдөр би гэртээ байсан ба сумын хэсгийн төлөөлөгч манайд ирээд манай нөхрийг дагуулаад явсан, Д нь манай гэрт орж ирээгүй, би тэр өдөр Дг хараагүй ээ. Тийм учраас тэр үедээ биеийнх нь аль хэсэгт ямг гэмтэл учирсан байсыг нь би мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 81-83/

10. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн:

1.*******гийн биед тархи доргилт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй,

3.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. гэх дүгнэл /хх-ийн 86-87/ болон хавтаст хэргийн 112 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 101-111 дүгээр хуудсанд авагдсан, хавтаст хэргийн 32-37 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын эзэмшлийн зурагтыг битүүмжилсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч Х. Б нь Баянхонгор аймгийн******* сумын 2 дугаар багийн нутаг “Угалзын ам” гэх гзарт 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн ******* г малын бэлчээр булаацалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч *******, гэрч , нарын мэдүүлэг болон шүүх эмнлэгийн шинжээч эмчийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн зурагтыг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 24 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******гийн томографийн зураг болон сд зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний зардалд нэг зуун дөчин мянган /140000/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг хохиролыг шүүгдэгч ******* нь төлөхөө шүүх хуралдааны явцад бичгээр болон амаар мэдүүлсэн тул шүүгдэгч ******* нэг зуун дөчин мянган төгрөг гаргуулж хохирогч *******д олгож уг хохиролыг 2018 оны 02 дугаар сарын 26-ний өдөр төлсөн байхаар шүүхээс тогтоож өгөхөөр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч******* овогт *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар найман зуун / 800 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдэгч *******ыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдөр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******аас нэг зуун дөчин мянган / 140000 / төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, шүүгдэгч *******ыг уг хохиролыг 2018 оны 02 дугаар сарын 26-ний дотор төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч нь уг хэрэгт цагдан хоригдоогүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хохирогч *******гийн томографийн зураг 1 ширхэг, СД 1 ширхэг зэргийг тооцсон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг зураг болон СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хадгалахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.                         

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “Akira” маркийн зурагтыг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 24 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Akira” зурагтыг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ АТЦЭНГЭЛ