Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/866

 

 

 

 

 

 

 

 

2023           8             29                                            2023/ДШМ/866

 

 

С.О, Д.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор 2202 00000 0446,

шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, Г.Хандмаа

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/922 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, Г.Хандмаа, шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Б.Чойжилсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.О, Д.Э холбогдох 2202 00000 0446 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

 

С.О, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч ажилтай, ам бүл 6, нөхөр, 1-ээс 18 насны 4 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 110 дугаар байрны 54 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, хууль сахиулагч хотхон 49в-90 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:00000000/,

Д.Э, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт ухаа 19 дүгээр гудамжны 684 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Ногооны талбай 505 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:00000000/,

Шүүгдэгч С.О нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан хориглоно” гэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1,2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1,3-т заасан “эх орон ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур эрх ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна” гэх заалт,  цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх”, 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэх заалт, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн “Хэрэг бүртгэгч”-ийн албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилтын 3.5-д заасан “Авлига, хүнд суртлаас ангид байж,...явцуу эрх ашиг сонирхлоос татгалзаж, цагдаагийн байгууллага, албаны нийтлэг эрх ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах" гэх заалт зэргийг зөрчиж Д.Эын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх ашиг сонирхлын үүднээс зөрчлийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, торгох шийтгэлтэй зөрчил болох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зөрчил үйлдсэн байдлаар материалжуулах хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх болон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байранд 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Д.Эоос 125.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Д.Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх ашиг сонирхлын үүднээс зөрчлийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зорилгоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж буй Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад С.Оийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байранд 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 125.000 төгрөгийг бэлнээр хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Нийслэлийн прокурорын газраас: С.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Оийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн тулд шууд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Д.Эыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 18 сарын хугацаанд, шүүгдэгч Д.Эт оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч Д.Эт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оээс шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 125.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод шилжүүлж,  шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар хуудсанд : Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэгчийн албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилтын 3.5-д заасан Авлига, хүнд суртлаас ангид байж, … явцуу ашиг сонирхлоос татгалзан, цагдаагийн байгууллага, албаны нийтлэг эрх, ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах гэх заалтыг зөрчиж, Д.Эын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх ашиг сонирхлын үүднээс зөрчлийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, торгох шийтгэлтэй зөрчил болох Зөрчлийн тухай хуулийн 3.1 дэх заалтад заасан зөрчил үйлдсэн байдлаар материалжуулах хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би Д.Эт холбогдох зөрчлийн материалыг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан. 2021 оны 06 сарын 18-ны өдөр Баасан гаригт Эрүүлжүүлэх байрнаас Д.Эыг очиж авахад согтуу байсан тул мэдүүлэг аваагүй, ирэх долоо хоногт ажлын өдөр ажлын цагаар ирж уулзаарай гээд явуулсан. 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ирэхэд нь мэдүүлэг авсан /хх-19-20/. Асуулт  : Танд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авахад татгалзах зүйл байна уу гэж асуухад Д.Э нь мэдэж авлаа. Гэхдээ би хасуулсан эрхээ сэргээлгэхээр материалаа бүрдүүлж, эрх сэргээх сургалтанд суусан. Тэгээд жолоочийн эрхээ сэргэсэн гэж бодоод автомашинаа жолоодон явсан юм. Миний жолоочийн эрх өнөөдөр сэргэсэн тул жолоочийн эрхийг маань хасаж өгнө үү гэсэн ба биеийн байдлын улмаас баривчилгаанд явах боломжгүй байгаа гэж мэдүүлсэн. Би Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Ганчимэгт хянуулж, Зөрчлийн хэрэг нээлгэхээр тогтоолоо бичээд Д.Эын жолоочийн эрх хаагдсан лавлагаа, мэдүүлгийн хамт аваад очиход Д.Ганчимэг прокурор мэдүүлгийг нь уншаад зөрчлийн хэрэг нээгээгүй. Энэ хүний жолоодох эрх нь сэргэсэн байхад чи хасаад шийдэж болно, заавал эрх зүйн байлдлыг дордуулж баривчилгаанд явуулж, Зөрчлийн хэргийн тоо нэмэх шаардлагагүй гэж хэлсэн. Мөн би 7 хоног бүрээр хийх ажлаа төлөвлөж, хэлтсийн дарга ахлах байцаагчаар батлуулдаг дэвтэрээ 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Д.Эын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн Зөрчлийн хэрэг нээлгэнэ гэж тэмдэглэсэн байгаа (баримт хавсаргав). Энэ нь намайг Д.Эт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баричвлахаар заасан шийтгэлээс зайлсхийх ашиг сонирхлын үүднээс зөрчлийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсгийн зөрчил үйлдсэн байдлаар хууль бус үйл ажиллагааг зохион байгуулаагүйг нотолно.

Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх болон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байранд 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Д.Эын 125.000 төгрөгийг хахууль авсан гэжээ. Д.Э шүүх хурал дээр мэдүүлэхдээ найз С.О, Батдэлгэр нарын бичиг баримтын хуулбарыг 125.000 төгрөгийн хамт өгсөн гэж мэдүүлдэг. Гэхдээ би энэ мөнгө, бичиг баримтын хуулбарыг аваагүй учраас хэргийн материалд байхгүй байна. Мөн манай өрөө дуу, дүрс бичдэг камертай дарга, ахлах байцаагч нар дэлгэцэн дээр бичлэг үзэж, өдөр тутмын хяналт тавьдаг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжавын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд хийгдсэн ажиллагаагаар гэрч Д.О-ын мэдүүлэг : Асуулт : Д.Э нь мэдүүлэхдээ өөрийн бичиг баримт төлбөрийг Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлстсийн Зөрчил хариуцсан байцаагч С.Од өгсөн гэжээ. С.Од өгсөн энэ баримт танай байгууллагад хэзээ хэрхэн ирсэн бэ ? энэ баримтуудыг бүртгэдэг үү ? Хариулт :  Энэ материал үнэхээр яаж ирснийг мэдэхгүй байгаа. Сургалтад суусан хүмүүсийн бүртгэдэг бүртгэл байхгүй. Асуулт : Баянзүрх дүүргийн замын цагдаагаас С.Оээс өөр таних албан хаагч, танитай харилцаа бүхий албан хаагч байдаг уу ?  Хариулт :  Ойрд очоогүй болохоор таних хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна. Асуулт : Та Тэгшжаргал гэж цагдаагийн алба хаагчийг таних уу ? Ямар харилцаа холбоотой вэ ? Хариулт :  Би сайн танина. Бид хоёр 2014-2016 онд Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах газарт хамт ажиллаж байсан. Асуулт : Та Тэгшжаргалаас эрх сэргээлгэсэн материал авч байсан уу ? Хариулт :   Тэгшжаргал бас л энэ ковидын үед хоёр хүний материал өгч байсан. Нэг хүнийх нь цахимаар сургалтанд хамруулж байсан. Цахимт сургалтанд суусан хүмүүс ковид гээд  масктай байсан учраас яг өөрөө суусан, мөн эсэхийг тогтоох боломжгүй байсан. Тэр хүнийх нь нэрийг санахгүй байсан, энэ Д.Э гэдэг хүн байж болзошгүй. Асуулт: Танай сургалтын төвийн эрх сэргээх сургалтын төлбөр хэд байдаг вэ? Хариулт : Төлбөр 30.000 төгрөг байдаг. Асуулт: Д.Э сургалтад суусан талаарх баримтыг хэзээ бүртгэл, хяналтын төвд хүргэж өгсөн бэ ? Хэн хүргэж өгсөн бэ? Танайх явсан бичгээ бүртгэдэг үү ? Хариулт: Явсан бичгээ бүртгэдэггүй. Бүртгэл хяналтын төв рүү би албан бичиг хүргэж өгдөг. Манай төрийн бус байгууллага 7 хоногийн даваа, баасан гаригт сургалтыг явуулдаг. Тэгэхээр нь албан бичгийн огноог 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэхийг 6 дугаар сарын 25-ны өдөр гэж буруу бичигдсэн байна. Даваа гаригийн сургалтын материалыг тухай өдөрт нь өгсөн...гэх мэдүүлэг, мөн гэрч В.Б-ын шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг : “Би одоо Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн мэргэжил хяналтын тасгийн лавлагаа, архив хариуцсан мэргэжилтнээр ажилладаг... Холбогдох журмын дагуу эрх сэргээх сургалтад хамрагдсан хүмүүсийн материалыг хянаад эрхийг нь сэргээх үйл ажиллагаа явуулдаг. Эрх сэргэлтийн процессийг тасагтаа би хийдэг. Би шүүгдэгч Д.Эын эрхийг сэргээсэн...гэх  мэдүүлгүүдээр С.О миний бие Д.Эын жолоодох эрхийг сэрээгээгүй, сэргээх боломжгүй, авилга аваагүй болох нь нотлогдоно. Зөрчил шалган шийдвэрлэх хугацаанд нэгэнт эрх нь сэргэсэн байсан учир шүүхээр баривчлуулах боломжгүй. Би Д.Эт давуу байдал олгож, 125.000 төгрөг аваагүй. Холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.О-ийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Г.Хандмаа нар давж заалдах гомдолдоо: “...1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх С.Оийг гэм буруутайд тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх "2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Д.Эын жолоодох эрх сэргэсэн гэдэг мэдээллийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр холбогдох санд эрх бүхий албан тушаалтан оруулсан. Ингэхдээ холбогдох "Удирдлагын жолоо" гэх газраас сургалтанд сууж, журамд заасан шаардлагыг хангасан гэдэг албан бичгийн дагуу эрхийг сэргээж..." гэж дүгнэсэн нь Д.Эын жолоодох эрх нь сэргэсэн асуудалд С.Оийг хамааралгүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл хахууль өгсөн гэх Д.Эын жолоодох эрх сэргээх ашиг сонирхолд С.О оролцоогүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг С.О үйлдээгүй. Гэрч В.Б "2021 оны 6 дугаар сарын 22-нд Д.Эын эрх сэргээгдсэн" гэдгийг мэдүүлсэн нь жолоодох эрх сэргэсэнд С.Оийг оролцоогүйг нотолж байгаа болно.

2.Нэгэнт Д.Эын жолоодох эрх сэргэсэн байхад зөрчлийн хэрэг нээн шүүхээр шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Д.Эыг шүүхэд шилжүүлэх ажиллагаа С.Оийн ажил албан тушаалын хувьд бие даан шийдэх үүрэг биш бөгөөд зөрчлийн хэргийн дугаар прокуроос авч хяналтын прокурорын шийдвэрээр шүүхэд шилжүүлэх ёстой. Гэтэл Баянзүрх дүүргийн прокурорын газар бүртгэлд авч хянасан баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг /хх-58/.

З. С.Оийг "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хуурамч баримт бичиг үйлдэх" гэмт хэргийг үйлдсэн гэж хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол тогтоогдож байна" гэж дүгнэсэн прокурорын дүгнэлтийг үндэслэл бүхий болсон гэж анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлгүй. Д.Эын мэдээллийг агуулсан 2021 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 35 дугаар албан бичиг хавсралт, батламж, сургалтанд хамрагдсан талаарх баримтад С.О хамааралгүй ба хамааралтай гэх нэг ч баримт хэргийн материалд байдаггүй. Дээрх үйлдэлд С.Оийн үйлдэл, оролцоо, хамтран оролцсон нь тогтоогдоогүй байхад шүүх оролцсон гэх дүгнэлт хийсэн байгаа нь шийтгэх тогтоол үндэслэл бүхий болоогүй гэдгийг нотлож байна. Гэрч Р.Одбаяр ч энэ талаар мэдүүлсэн байдаг.

4. Гэрч С-ийн С.О нь Д.Эын найз, ашиг сонирхол нэгтэй этгээд бөгөөд түүний мэдүүлгээр С.Оийг 125.000 төгрөг авсныг нотолсон гэж үзэх үндэслэлгүй. Тэрээр "эрх сэргээлгэх" эсхүл "батлан даалт" гэсэн хоёр зүйлийг ярьж мэдүүлсэн байдаг. Эрх сэргээсэнд С.О гэдгийг анхан шатны шүүх дүгнээгүй. Бэлэн мөнгө авсан АТМ Замын цагдаагийн хажууд байрлах нь С.Оийн 125.000 төгрөг авсныг нотлох баримт биш юм. Тэгээд ч АТМ-ээс 150.000 төгрөг бэлнээр авсан байдаг. 

5. Мөн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1212 дугаар шүүгчийн захирамжид заасан нөхцөл байдлыг нэмэлт ажиллагааны явцад хийж гүйцэтгээгүй байхад шүүх хүлээн авч С.Оийг гэм буруутайд тооцсон нь хуулийн үндэслэлгүй болно. С.О нь Д.Эт ямар нэгэн давуу байдал олгождүүний ашиг сонирхлын төлөө албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй,гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийгээгүй нь нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгана уу. ...” гэв.

Шүүгдэгч С.Оийн өмгөөлөгч Д.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа: “...2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1212 дугаартай шүүгчийн захирамжид “яллах дүгнэлтийн хүрээнд С.Од холбогдох хэргийг шийдвэрлэхэд хангалтгүй байна. Мөн ямар хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан, албаны ямар чиг үүргийг хэрэгжүүлэхгүй байсан, ямар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг ямар нотлох баримтын хүрээнд агуулж байгаа талаар зайлшгүй тогтоох шаардлагатай байна” гэх дүгнэлтийг хийсэн. Ингээд захирамжид заасан ажиллагаа хийгдээд анхан шатны шүүх хурал болсон. Шинээр ирсэн баримтуудад Удирдлагын жолоо төрийн бус байгууллагын багш О-ын мэдүүлэг, лицензийн төвийн эрх сэргээдэг хоёр албан тушаалтаны нэг буюу Б гэх хүний мэдүүлэг зэрэг 20 гаруй хуудас баримт байсан. Анхан шатны шүүхээс “Д.Э гэх хүний эрхийг сэргээхэд С.О гэх хүн оролцсон байна” гэх дүгнэлтийг хийсэн. Анхан шатны шүүх нотлох баримтад бодитойгоор дүгнэлт хийж, шалгаж, хянаж үзэлгүйгээр бодитой биш дүгнэлт хийж гэм буруутайд тооцсон нь хуулийн үндэслэлгүй. Мөн шүүхээс “эрх сэргээхэд 125.000 төгрөг авсан байна” гэдэг. 125.000 төгрөг өгсөн байлаа гэхэд Д.Э нь Замын цагдаагийн хажуу талын АТМ-с 150.000 төгрөгийн гүйлгээг хийсэн байдаг. Үүнээсээ 125.000 төгрөгийг С.Од өгсөн гэдэг нь хангалттай нотлогдоогүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг анхан шатны шүүх орхигдуулсан байдаг. Миний хувьд  прокурорын шатнаас өмгөөлөгчөөр оролцсон. Ингээд “хуурамч бичиг баримт үйлдсэн асуудалд С.О оролцоогүй байхад оролцсон гэж үзээд хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож байгаа нь эрх зүйн байдлыг нь дордуулж байна. Үүнийг шалгаж өгнө үү” гэх гомдлыг Нийслэлийн прокурорын газар болоод Улсын Ерөнхий прокурорт гаргасан боловч яллах дүгнэлт нэгэнтээ үйлдсэн учраас хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх байр суурийг илэрхийлсэн. Анхан шатны шүүх хуурамч бичиг баримт үйлдсэн асуудал дээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Ирүүлсэн материалтай танилцахад С.Од уг баримт хадгалагддаггүй, баримтыг үйлдэх боломж бололцоо байхгүй байсан болох нь харагддаг. Лицензийн төвийн эрх сэргээдэг ажилтан Б мэдүүлэхдээ “манайд 6 дугаар сарын 25-ны өдөр төрийн бус байгууллагаас ирсэн баримтыг үндэслээд Д.Эын эрхийг сэргээсэн” гэдэг. Эрх сэргээсэн асуудал дээр С.О гэх хүн оролцоогүй байхад оролцсон мэтээр дүгнээд гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Д.Эоос 125.000 төгрөг авсанаар Д.Эт ямар нэгэн давуу байдал бий болох ёстой. Гэтэл эрх сэргээх ажиллагаанд С.О оролцоогүй. Баривчлах ёстой байтал баривчлаагүй гэж шүүх дүгнэсэн. Баривчлах ажиллагаа С.Оийн эрх мэдлийн асуудал биш шүүх шийдвэрлэх асуудал байгаа. Иймд С.Оийн үйлдлийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Оийн өмгөөлөгч Г.Хандмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос яллахдаа “чи баривчлах ёстой хүнийг торгосон” гэдэг. Шүүх дүгнэхдээ “хууль бус материалыг бүрдүүлсэн. Холбогдох системд бүртгэсэн” гэдэг. Тэгвэл холбогдох системд хэн бүртгэдэг юм бэ. Монгол Улсын хэмжээнд хоёр хүн л бүртгэдэг. Л, Б гэх хоёр хүн байдаг. Гэтэл С.Оийг хийсэн байна гэж дүгнэж байгаа нь агуулгын хувьд алдаатай болсон. Балжинням гэх хүн мэдүүлэхдээ “би бүртгэсэн” гэсэн. Гэтэл С.Оийг бүртгэсэн үйлдэлд оролцсон гэж дүгнэсэн нь алдаатай болсон. Прокуророос “чи баривчлах ёстой байсан хүнийг торгосон” гэдэг. Гэтэл баривчлах, торгох санкцыг хэрэглэх эрх нь эрх бүхий албан тушаалтанд хуулиар олгогдсон. Хуулиар олгогдсон эрхийн дагуу өөрөө сонгоод хэрэглэсэн. АТМ-с 150.000 төгрөгийг авсан гэдэг боловч энэ нь нотлогдоогүй. Ийм нөхцөл байдал болсон байж болзошгүй гэдэг байдлаар С.Оийг буруутгаад байна. Хэрэг нотлогдоогүй болохыг анхаарч үзнэ үү. Шийтгэх тогтоолд “Одбаяртай бүлэглэж Д.Эын мэдээллийг агуулсан 6 дугаар сарын 21-ний өдрийн 35 тоот албан бичгийн хавсралтыг С.О хуурамчаар үйлдсэн” гэж дурдсан. Гэтэл Одбаяртай бүлэглэсэн талаар прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Гэтэл бүлэглэсэн гэж хийсвэрээр тогтоосон. Хамгийн гол буруутгаад байгаа албан бичиг нь засвартай байдаг. Засвартай албан бичгээр хүнийг буруутгаж болох уу. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан С.Оийг буруутгаад байгаа албан бичигт 25-ны өдөр байсныг 21-ний өдөр болгож зассан байдаг. Санаатай зассан харагддаг. Эрх сэргээсэн өдөр 22-ны өдөр байдаг. Урд өдөр буюу 21-ний өдөр болгож зассан. Хууль бус баримтыг бүрдүүлсэн гэх үйл баримтыг нотолсон баримт нь өөрөө засвартай. Энэ хүнийг буруутгах санаа зорилготойгоор хэн үйлдсэн нь мэдэгдэхгүй ийм баримтаар буруутгаж болохгүй. Мөн шийтгэх тогтоолын 12 дугаар талд “...өөрөөр тайлбарлавал хасагдсан эрх өөрөө сэргэхгүй, хэн нэгэн хүн, холбогдох ажиллагааг хийснээр сэргэнэ. Эрх сэргээхтэй холбоотой ажиллагааг шүүгдэгч С.О хариуцаж хийсэн нь тогтоогдсон” гэж дурдсан. Гэтэл Балжинням гэх хүн хоёр хүн л сэргээдэг гээд мэдүүлсэн. Иймд шүүгдэгч С.Оийн үйлдлийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Б.Чойжилсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Эыг өөртөө дауу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн шүүхээс үзсэн. ЭХ-ийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн обьектив шинжид өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Д.Эын үйлдэл нь өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилго агуулаагүй, ямар нэгэн давуу байдал бий болгоогүй, хахууль өгсөн гэх 125,000 төгрөгийг өөрийн гаргасан зөрчлийн торгуулийн шийтгэлээ төлөх үүднээс найзынхаа данснаас авсан байдаг тул гэмт хэргийн обьетив талын шинжийг хангахгүй байна. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд “Энэ хуулъд заасан “давуу байдал ” гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно” гэж, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "давуу байдал " гэж энэ хуулийн 4 .1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувъ хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж заасан. Тодруулбал давуу байдал олж авах гэдэг нь Хууль болон гэрээнд зааснаар өөрт нь үүсэх ёсгүй боломжийг өөртөө бий болгосон байхыг ойлгоно. Д.Эт ямар нэгэн эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болохыг “давуу байдал” гэж ойлгох ч уг нөхцөл биелэхгүй, эдийн болон эдийн бус ашигтай байдлыг С.О нь бий болгоогүй байна. Д.Эын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан зөрчлийг С.О зөрчил шалган шийдвэрлэх 5 хоногийн хугацаанд  шалгаад 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн “жолоочийн бүртгэлийн /ТPS/-сан”-д Д.Эын жолоодох эрх сэргэсэн байсан болох нь хавтас хэргийн 26-р хуудсанд авагдсан лавлагаа мэдээллээс тодорхой харагддаг. Мөн В.Б нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ жолоодох эрх хасагдсан жолоочийн эрх сэргээх шивэлтийг Жолоочийн бүртгэлийн /ТРS/- санд зөвхөн Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэнүүд болон манай төвийн дарга шивэх боломжтой байдаг хэмээн мэдүүлсэн байдаг... Прокурор болон анхан шатны шүүхийн зүгээс Д.Эын өөртөө олж авсан давуу байдал нь өөрийн зөрчлийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн хэмээн дүгнэсэн. Гэтэл хуулинд заасан зүйлчлэлийг эрхий бүхий албан тушаалтан хэрэгт авагдсан баримтыг үндэслэн шийдвэрлэж байгаа хуулийн дагуух процесс нь бусдад олгож буй давуу байдал биш юм. Д.Эын зөрчлийг шалган шийдвэрлэх хугацаа дуусаж зөрчлийн арга хэмжээ авах үед буюу 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Д.Эын жолоодох эрх сэргэж Жолоочийн бүртгэлийн /ТРS/-санд орсон байдаг. Энэхүү зөрчлийг шалган баримтжуулсан материалд Д.Эын жолоодох эрх сэргэсэн баримт авагдсан байхад С.Оийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар шийтгэл оногдуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн нь Д.Эт давуу байдал олгосон хэмээн үзэх боломжгүй юм. Д.Эын эрхзүйн байдлыг дээрдүүлэх түүнд эдийн бус ашигт байдал буюу давуу байдал үүсэх боломж нь гагцхүү жолоодох эрхгүй байхад нь жолоодох эрхтэй байсан хэмээн Жолоочийн бүртгэлийн /ТР8/-санд шивэлт хийх эрх мэдэлтэй чиг үүрэгтэй субъект байх ёстой. Энэхүү үйлдлийг хийх эрхтэй субъект шивэлт хийснээр л Д.Э жолоодох эрхтэй үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл бүрдэж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар арга хэмжээ авч түүний зөрчлийн зүйлчлэл хөнгөрч түүнд давуу байдал бий болсон гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлстийн зөрчил хариуцсан байцаагч, Цагдаагийн ахмад С.О нь эрх хасагдсан жолоочийн эрхийг сэргэсэн хэмээн Жолоочийн бүртгэлийн /ТРS/-санд шивэлт хийж оруулах эрх бүхий этгээд биш болох нь хэрэгт авагдсан баримт болон гэрч В.Б-ын мэдүүлгээр нотлогддог. Дээрхээс үзэхэд С.О нь Д.Эт давуу байдал олгох боломжтой хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй албан тушаалтан биш, Д.Эын давуу байдал олж авахаар өгсөн гэх 125,000 төгрөг нь хахуулийн мөнгө биш өөрийн гаргасан зөрчлийн шийтгэлийн торгуулийн мөнгө байсан болох нь тус тус хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Анхан шатны шүүхээс ямар үйлдэл зөрчлийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхэд нөлөөлсөн, зүйлчлэлийг хөнгөрүүлэхэд нөлөөлөх үр дагавар бүхий үйлдэлийг ямар албан тушаалтан хийдэг зэргийг анхаарч үзсэнгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед өгсөн мөнгийг би ачилтын мөнгө, торгуулийн мөнгө, хүний машин шүргэсэн болохоор хохирлын мөнгө гэж ойлгож өгсөн. ...” гэв.

Шүүгдэгч С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Д.Эоос 125.000 төгрөг аваагүй, эрх сэргээхэд оролцоогүй. Прокурорын хяналтад зөрчлийн ажиллагааг явуулж байсан. Баривчлах асуудлыг шүүх шийдвэрлэдэг учраас прокурор бид хоёрын эрх мэдлийн асуудал биш. Нэгэнт эрх нь сэргэсэн байсан тул би хассан. Д.Эын яриад байгаа мөнгө нь Тамир гэх хүний машинд учирсан хохирлын мөнгийг л надад өгсөн гээд байгаа юм болов уу. Энэ асуудлыг шалгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан байдаг. 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор сургалтанд нь суугаад эрхээ сэргээлгэх бүрэн боломжтой байсан. Гэтэл 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр дахиад нэг жилийн хугацаа өнгөрсөний дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Эрх бүхий албан тушаалтан Баясгалан тухайн зөрчлийг илрүүлж, баримтыг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр С.О байцаагчид шилжүүлсэн байдаг. 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр согтуургаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо эрхээ сэргээгээгүй байсан. Энэ нь лавлагаагаар тодорхой харагддаг. С.О нь тухай зөрчилд баривчлах шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэхгүй, гэхдээ шүүх рүү материалыг шилжүүлэх ёстой байсан. Энэ үүргээ эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлээгүй нь нотлогдсон. 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр эрх сэргээгдээд мөн өдрөө эрх нь хасагдсан байдаг. Энэ нь мөн баримтаар нотлогддог. Шүүгдэгч Д.Э нь 125.000 төгрөгөө ачилтын мөнгө, торгуулийн мөнгө, хохирлын төлбөр гэж ойлгож өгсөн гэж байна. Торгуулийн мөнгө, ачилтын мөнгийг эрх бүхий албан тушаалтанд бэлнээр өгөх ёстой юу, эсхүл төрийн сангийн дансанд тушаах ёстой юу гэдгийг ялгаж үзэх шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх маргаан бүхий асуудал гараагүй байна.

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, Шүүгдэгч С.О нь нийтийн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Д.Эоос хахууль авсан гэмт хэрэг,   

Шүүгдэгч Д.Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад С.Оийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь :  

- Цагдаагийн дэслэгч Г.Б-ийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл: Тоyota prius 20, улсын дугаар: 13-91 УАН, жолооч Донровын Д.Э, РД: 0087092618, жолоочийн эрх хасагдсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон: /Драйгер 7510 маркийн хяналтын төхөөрөмжийн заалт: 2.37% гарсан /1хх-11-12/,  

- жолоодох эрхийн лавлагаа “2021 оны 6 дугаар сарын 18 өдөр, Эцэг/эх/-ийн нэр: Донров, Нэр: Д.Э, Жолооны үнэмлэхийн төлөв: Эрх хасагдсан, Бүртгэгдсэн мэдээлэл: ...Эрх хасах. Улаанбаатар, Хан-Уул, Зөрчлийн тухай хууль 14.7-3.1, 2019/05/20, 2020/05/20, 1 жил, а/д Б.Бөхбаяр” гэх хэсэг /1хх-22/, 

- гэрч Г.Б-ийн:“...Тухайн үед дуудлагаар очиход Д.Э 00-00 УАН дугаартай автомашиныг барьсан байсан, тухайн жолоочийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр материалжуулан, зөрчил хариуцсан байцаагч руу шилжүүлсэн. Тээврийн хэрэгсэл жолоодож байсан иргэн 2.37 хувийн согтолттой байсан учраас материалжуулсан. Энэ хүнд холбогдох материалыг Тээврийн цагдаагийн алба руу шилжүүлээд маргааш өглөө нь зөрчлийн байцаагч руу цохогддог, бид зөвхөн материалжуулаад зөрчлийн байцаагч руу шилжүүлэх үүрэгтэй, цаашид шалгаж шийдвэрлэх үүрэг байдаггүй...Эрх хасагдсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригдвал баривчилгаанд явна. ...” гэх мэдүүлэг /1 хх-101-102/,

- гэрч С.Оийн:“...Тэр үед Д.Э архи уучихсан машин барьж явж байгаад баригдсан. Тэгээд машинаа ачуулаад өөрөө эрүүлжүүлэхэд орсон, тэр өдрийнхөө маргааш нь эрүүлжүүлэхээс гараад намайг дуудсан. Над руу утсаар ярихдаа хоёр хүн батлан дааж авах ёстой гээд би очсон, бас Д.Эын найз Батдэлгэр ирсэн байсан. Би батлан даах гээд очиход Баянзүрх дүүргийн Замын цагдаа дээр байсан. Д.Э гарч ирж надтай уулзахдаа эрхээ сэргээлгээд буцаагаад хасуулна 125,000 төгрөг хэрэгтэй гэсэн. Тэгээд би 125,000 төгрөгийг яг тэр Баянзүрх дүүргийн Хаан банкны АТМ-аас 00000000 гэсэн дугаартай данснаасаа авч өгсөн. Би мөнгийг Д.Эт өгөөд Д.Э байцаагч эмэгтэй хүнд өгсөн. Мөнгө өгөх үед би байцаагчийнх нь өрөөнийх нь гадаа хараад зогсож байсан. Тэр үед ковид гээд өрөөн дотроо гялгар унжуулсан байсан ба Д.Э тэр хэсэг рүү нь ороод өгсөн. Би коридороос хараад байж байсан, хаалга нь онгорхой байсан...Тэр байцаагч нь 125,000 төгрөгийг авахдаа жолооны эрхийг чинь сэргээгээд буцаагаад хасна л гэж хэлсэн. Д.Эыг сургалтад суух талаар юм хэлээгүй. Д.Э сургалтад суугаагүй. Тэгээд энэ асуудал яаж дууссан талаар мэдээгүй. Эрүүлжүүлэхээс гаргаж авснаас хойш 2-3 хоног байж байгаад намжсан учраас асууж лавлаагүй...Д.Этой өглөө нь очоод уулзахад 7-14 хоног баривчилна гэж ярьсан. Би баривчлахгүй байж болохгүй юм уу, сайн асуугаач гэсэн. Тэгээд Д.Э орж уулзаад анхны удаа, хэрэг хийж байгаагүй болохоор батлан даалтад өгье гэж байна. Тэгээд 125,000 төгрөг хэрэгтэй эрхийг нь сэргээгээд хасна гэж хэлсэн гэж хэлсэн. Тэгээд би мөнгийг нь өгсөн... Нэр нь надтай адилхан С.О гэдэг хүн байсан. ...” /1 хх-109-110/,

- гэрч С.Оийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5009290783 дугаартай данснаас 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 150,000 төгрөгийг бэлнээр зарлагдаж авсан талаарх дансны хуулга /1 хх-111/,

- Хаан банкны 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 29/3260 дугаартай албан бичиг: С.Оийн 5009290783 тоот дансны 06/18/2021 5720 6895804 11:11, 150,000 төгрөгийн гүйлгээ хийсэн АТМ байршил-БЗД-ийн 13 дугаар хороо, дүүрэг гадна талд /1хх-113/,

- Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 21/2077 дугаартай албан бичгийн “...Овог: Д, Нэр: Д.Э, Урьд эрх хасагдсан огноо: 2019.05.20, Эрх хасагдахаас өмнө эрх сэргээсэн : 2021.06.22, Эрх хасагдсан огноо: 2021.06.22, Шивэлт хийсэн огноо: 2021.6.23 гэх лавлагаа /1 хх-25-26/, цагдаагийн байгууллагын программ хангамжаас хайлт хийсэн мэдээлэл /1хх-54-55/,

- гэрч В.Б-ын /Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн мэргэжил, хяналтын тасгийн лавлагаа, архив хариуцсан ахлан мэргэжилтэн/: “...Д.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх материалыг Улаанбаатар хот дахь “Удирдлагын жолоо” ТББ-аас ирүүлснийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шивэлт хийж бүртгэсэн байна. Мөн дүүргийн хэрэг бүртгэгч ахмад С.О 2021 оны 06 сарын 23-ны өдөр шивэхдээ 6 дугаар сарын 22-ны өдрөөр сонгож эрх хасах шивэлтийг хийсэн байна. Цахим сангийн хувьд эрх хасах шийдвэрийг шивэхэд огноог нь тухайн алба хаагч өөрөө сонгох боломжтой ба эрх сэргээхээс өмнөх огноогоор сонгоход алдаа заахгүй, сонгогдох боломжтой. Манай байгууллагаас ирүүлсэн баримтын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан жолооч нарын мэдээллийг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс сар бүрийн 25-ны өдөр нэгдсэн жагсаалтаар авдаг ба жагсаалтыг бүртгэж оруулахдаа хасагдсан эсэхийг нь хараад явдаг ба огноог нь эрх сэргээхээс өмнө байна уу, хойно байна уу гэдгийг нь хугацаагаар нь хянаад байх боломж тэр бүр байдаггүй, эрх хасах шийтгэл нь шивэгдэж үү гэдгийг л тулгаад явдаг юм. ...”гэх мэдүүлэг /1хх-119-121, 2хх-173-174/,

- Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2/1049 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн: “Удирдлагын жолоо” НҮТББ-ийн 2021.06.21 (засвартай)-ны өдрийн 35 дугаартай албан бичиг, түүний хавсралт болох Жолоочийн эрх сэргээх сургалтад хамрагдсан жолоочийн жагсаалт...д/д: 21, регистр: 0087092618, Овог: Донров, Нэр: Д.Э, Төрөл: Эрх, ЖҮДугаар: 1052675, СОбайдал: цахим” гэх хэсэг, мөн тус байгууллагын “Батламж” ...Эцэг, эхийн нэр: Донров, Нэр: Д.Э, РД:0087092618, эрх хасуулсан төрөл: ЗХ-ийн 14.7- 3.1..., Сургалтад бүрэн хэмжээгээр хамрагдсан болохыг батламжлав” гэх батламж /1 хх-47-52/,

- гэрч Р.О-ын: “...Би энэ байгууллагад 2021 оны 3 дугаар сараас хууль эрх зүйн багшаар ажилд орсон. Удирдлагын жолоо ТББ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, зөрчлийн оноогоо хасуулсан иргэдэд хууль эрх зүйн сургалт ордог, 6 цагийн сургалтын төлбөр 30,000 төгрөг байдаг. Сургалтын төлбөрийг Цагдаагийн байгууллагын дотоод сургалтын жишиг үнээс хэтрэхгүй байхаар тогтоосон байдаг ба 30,000 төгрөгөөр тогтоосон байдаг...Би энэ Д.Э гэх хүнийг сайн санахгүй байна, тухайн үед нэг нь гуйсан байх. ...” гэх мэдүүлэг /1хх-124-125, 2хх-169-170/,  

- Д.Эын гэрчээр өгсөн:“...2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр монелийн цагаан давааны автобусны эцсийн буудал дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагдсан, эрүүлжүүлэхэд хоносон. Маргааш нь байцаагч С.О рүү хуваарилагдаж уулзсан. С.О байцаагчид эрх нь хасагдаад хасагдсан хугацаа нь дууссан гэж хэлсэн. С.О байцаагч намайг 125.000 төгрөг байна уу гэхлээр нь би Баянзүрх дүүргийн замын цагдаагийн байрны эсрэг талд нь байсан АТМ-с найз охин С.О Хаан банкны данснаасаа авч өгсөн. Түүний асуусан 125.000 төгрөгийг өгөхөд эрхийг чинь сэргээгээд буцаагаад хасна гэсэн. Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн лавлагаагаа авч өг гэсэн. Би Тэнгэр плазагаас очиж авсан. Энэ лавлагаа, мөнгийг 18-ны өдөр өөрт нь өгсөн. С.О байцаагчийн өрөө нэг давхарт хаалгаар ороод зүүн эргээд 2 дахь хаалга шиг санаж байна. Уг нь ингэж болдоггүй юм даа л гэж байсан. Надаас эрх сэргээх сургалт явуулдаг таньдаг, мэддэг хүн байна уу гэж асуугаад байсан. Би найз нөхдөөсөө асуугаад байхгүй гэхэд би аргалъя гэсэн. Би эрх сэргээх сургалтад суугаагүй. Яаж эрх сэргээх талаар хэлээгүй, би яаж сэргээдэг талаар мэдэхгүй, өөрсдөө мэдэж байгаа байх. Би эмнэлэгт үзүүлж эрүүл мэндийн хуудас бөглүүлээгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 105-16/

- Д.Эын яллагдагчаар өгсөн:“. ...Прокурорын тогтоолыг зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье...” гэх мэдүүлэг/1хх-217/,

- Зөрчил хариуцсан байцаагч С.Оийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны  өдрийн С-1210 дугаартай “Шийтгэлийн хуудас” (Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай)-ны шийдвэрлэх нь: Д овогтой Э-ын  гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай... Шийдвэр гаргасан: Зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад С.О” гэх шийтгэлийн хуудасны хуулбар /1 хх-17-18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

Тухайн шүүгдэгч нарыг гэмт хэргийг үйлдсэнийг нотолж буй нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгч С.Оийн үйлдсэн нийтийн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Д.Эоос хахууль авсан, шүүгдэгч Д.Эын өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан С.Од хахууль өгсөн гэмт хэргийн гэмт хэргийн субьектив болон объектив шинж тус тус хангагдсан гэж үзнэ.  

Шүүгдэгч С.О нь цагдаагийн ахмад, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч буюу албан тушаалтан болох нь тогтоогдсон байх тул Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан мөн болно.

Шүүгдэгч С.О нь нийтийн албан тушаалтны хувьд Зөрчил шалган  шийвэрлэх тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн заалтыг чанд сахиж, албаны нийтлэг эрх, ашиг сонирхлыг эрхэмлэж, албаны чиг үүргээ хуулийн хүрээнд  гүйцэтгэх ёстой атал эсрэгээр хуулиар хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль авсан буюу Д.Эын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх ашиг сонирхлын үүднээс зөрчлийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, торгох шийтгэлтэй зөрчил болох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчил үйлдсэн байдлаар материалжуулах хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, албан үүрэг, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Д.Эоос хахууль авсан нь, түүнчлэн Д.Э нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогдох үедээ өөрийн “тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон байсныг мэдэж байсан” атлаа тухайн гаргасан зөрчлийн хэрэгтээ баривчлах шийтгэл хүлээхгүй байх буюу өөрт давуу байдал бий болгох зорилгоор  С.Од нийтийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь  холбогдуулан хахууль өгсөн нь тус тус дээрх үйл баримтаар тогтоогдсон байх тул шүүгдэгч нарт холбогдох тухайн гэмт хэргийн шинжийг үгүйсгэх, хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.  

Өөрөөр хэлбэл, С.О нь нийтийн албан тушаалтны хувьд Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Цагдаагийн албаны тухай хуулиар тус тус тусгайлан хориглосон үйл ажиллагаа явуулж, үйлдэл хийсэн нь тогтоогдсон байх тул “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн тухайн үйлдлийн хувьд” эргэлзээ, зөрүүтэй байдал үүсээгүй байна.  

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж буй дээрх нотлох баримтуудын эх сурвалжийг өөр хооронд нь болон хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтын эх сурвалжтай харьцуулан шалгахад тус хэргийн оролцогч нарын эрхийг хассан, хязгаарласан, хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд оролцогч нараас авсан мэдүүлгүүд нь эх сурвалжаа заахаас гадна харилцан бие биеийнхээ эх сурвалжийг нэгэн зэрэг нотолсон, мөн хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжтай бөгөөд зөрүүтэй байдал үүсээгүй байх тул дээрх нотлох баримтын эх сурвалжуудыг үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.   

Мөн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 26ж/211 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн буюу С.Оийн “Зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн, бүртгэлийн С-1210 дугаартай, нийт 17 хуудас материал дотор “Д.Эын жолоодох эрх хасагдсан, сэргээгдээгүйг нотолж буй жолоодох эрхийн лавлагааны баримтыг 2021.06.18-ны өдөр гаргуулж, хавсралтаар авсан” байсан /1хх-08, 22/, энэ талаар С.О яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “эрх нь хасагдсан байна” гэж үнэлсэн гэж мэдүүлсэн /2хх-181-182/ зэрэг нь дээрх нотлох баримтын эх сурвалжуудын хууль ёсны шинжийг давхар илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.        

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн гэм бурууг нотлохгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас шүүгдэгч С.Оюундэлгэр өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөөгүй байх нь тухайн эрхээ эдэлсэн гэж ойлгогдоно.  

Мөн С.О-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /1хх-247-250, 2хх-6-9/ байх тул энэ талаар дүгнэх шаардлагагүй болно. 

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй буюу 2.7000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх тул шүүгдэгч тус бүрт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/922 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Г.Хандмаа, Д.Наранцэцэг нарын гаргасан “С.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” тухай, шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Б.Чойжилсүрэнгийн гаргасан “Д.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” тухай давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/922 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О, мөн түүний өмгөөлөгч Г.Хандмаа, Д.Наранцэцэг нарын гаргасан “С.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” тухай, шүүгдэгч  Д.Эын өмгөөлөгч Б.Чойжилсүрэнгийн гаргасан “Д.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” тухай давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.        

2.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

                          

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                          ШҮҮГЧ                                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                          ШҮҮГЧ                                                         Г.ГАНБААТАР