| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2023/01704/И |
| Дугаар | 192/ШШ2025/00656 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/00656
| 2025 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 192/ШШ2025/00656 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******,*******, ХХК-д холбогдох,
Гэрээний үлдэгдэл төлбөр 37.766.614 төгрөг гаргуулах, ажлын доголдлыг бүрэн арилгаж, ажлыг хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 47.655.625 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Өсөхбаяр оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох гэрээний үлдэгдэл төлбөр 37.766.614 төгрөг гаргуулах, ажлын доголдлыг бүрэн арилгаж, ажлыг хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 47.655.625 төгрөг гаргуулах тухай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 37.766.614 төгрөгнөөс 5.766.614 төгрөг нэхэмжлэхээс, хариуцагч Темпланд ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Темпланд ХХК үлдэх 32.000.000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346.785 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 396.300 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 158.975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН